2020
Өсвөр үеийнхэнд зориулав
2020 оны 1-р сар


Өсвөр үеийнхэнд зориулав

Зураг
Eldon

Гэрэл зургийг Ранди Колиэ

“Хүүхэд ба өсвөр үеийнхэн” хөтөлбөрт хамрагдаж байгаадаа би үнэхээр баяртай байгаа. Яагаад гэвэл, би өөрийнхөө зорилгыг өөрөө тавих боломжтой.

Би гэр бүлийнхээ нэрсийг олж, тэдний өмнөөс нас барагсдын төлөөх баптисм хүртэхийг нэг зорилгоо болгон сонгосон. Гэр бүлийн түүхийн ажлыг хийж сурахад их хичээл зүтгэл шаардагдсан ч ариун сүм рүү авч явах шинэ нэр олох бүрдээ би маш их баярладаг байсан юм.

Би уг ажлыг гартаа оруулсныхаа дараа үнэхээр зугаатай байсан тул үргэлжлүүлэн хийсээр байв. Удалгүй би өөрөө хийж амжихааргүй олон нэртэй болсон тул хайж олсон нэрээ аваад, үеэлүүдтэйгээ хамт ариун сүм явж, хамтдаа 172 хүний баптисм, гишүүнээр батлах ёслолыг хийж гүйцэтгэсэн юм.

Үлдсэн хүмүүсийн ариун сүмийн бусад ёслолыг эцэг эх маань хийж дуусгахаар ажиллаж байгаа нь сайхан төдийгүй манайхан гэр бүлээрээ нэг баг мэт санагдаж байсан. Бидний зорилго бол аль болох олон өвөг дээдэстээ чадах чинээгээрээ туслах явдал юм.

Гэр бүлийн түүхийн ажлыг хийх нь амьд буй гэр бүлийнхэн болон өвөг дээдсийнхээ аль алинтай илүү ойртоход надад тусалсан. Би зорилгодоо хүрсэндээ баяртай байгаа. Цаашид илүү хэцүү зорилго тавьж, улам ихийг хийж болно гэж найдаж байна.

Элдон М., 13 настай, АНУ, Огайо