2020
Нифай шиг бай
2020 оны 1-р сар


Нифай шиг бай

Нифай эцэгтээ хандан, “би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно” (1 Нифай 3:7) хэмээн хэлснээр бидэнд итгэлийн болон хичээнгүй дуулгавартай байдлын сэтгэл хөдөлгөм жишээг үзүүлсэн юм. Нифай явж мөн биелүүлэхэд бэлэн байсан явдал бид бүгдийн хөгжүүлж чадах хоёр чухал зан чанарт үндэслэгдсэн. Энэ хоёр зан чанар нь Их Эзэний болон Түүний бошиглогчдын талаарх хувийн гэрчлэл болоод сүнслэг байдлын хувьд гуйвшгүй байх явдал юм.

Гэрчлэлийг хөгжүүлэх

Нифай Их Эзэний эцэгт нь өгсөн зарлигуудын талаар гэрчлэлтэй болохыг эрэлхийлж мөн хүлээн авсан тул дуулгавартай байсан (1 Нифай 2:16–20-ийг үзнэ үү). Тэрээр гуулин ялтаснуудыг авах даалгавар хэцүү байна гэдгийг мэдэж байсан. Гэвч ах нарыгаа бодвол тэр Их Эзэн өөртэй нь хамт байж мөн тэдэнд авсан даалгавраа гүйцэлдүүлэх арга замыг гаргаж өгнө гэдгийг мэдэж байв.

Нифайн Бурханд болон Түүний бошиглогчдод итгэх итгэл амьдралынх нь туршид түүнийг адислан, дэмжиж, гайхамшигт зүйлсийг гүйцэлдүүлэхэд тусалсан. Бид амьд бошиглогчдыг болон Ариун Сүнсний шивнээг мөн судруудаас хүлээн авсан зөвлөгөөг дуулгавартай дагахыг хичээснээр амьдралдаа Нифайн адил агуу зүйлсийг хийж чадна. Жишээлбэл, өнөө үеийн Их Эзэний бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Израилыг цуглуулж, Аврагчийн ирэхэд бэлтгэхэд туслахыг биднээс хүссэн.1

Бурханы үгийг судалж, дуулгавартай дагаснаар бидний итгэл өсөн нэмэгдэж, хэцүү гэж мэдсэн ч дуулгавартай байх шийдэмгий байдлыг зүрх сэтгэлдээ мэдрэх болно.

Зураг
young man hiking

Сүнслэг байдлын хувьд гуйвшгүй байх хүчээ хөгжүүлэх нь

Нифайн үлгэр жишээ бидэнд Христийнхтэй адил гуйвшгүй зан чанарын талаар амар хялбар арга замыг хайхын оронд сорилт бэрхшээлийг даван туулах тухай заадаг. Амьдралд биднээс хүнд, хэцүү зүйлийг хийхийг шаардах үе байдаг. Ийм үед хэрэв бид Христэд итгэх итгэлдээ найдаж, “амархан буруу зүйлийг хийхийн оронд хэцүү ч гэсэн зөв зүйлсийг хийхээр сонго” 2-вол адислагдах болно.

Хэцүү шийдвэр, даалгавартай тулгарвал “явж, хий” гэсэн хандлагаар хандах нь тууштай байхад тань тусална. Хүлээн авсан удирдамжийнхаа дагуу итгэлээр үйлдэх нь танд найдаж болно гэдгийг Их Эзэнд харуулахын зэрэгцээ Их Эзэнд итгэх итгэлийг тань нэмэгдүүлэх болно.

Та өөрийн гэрчлэл, сүнслэг байдлын хувьд гуйвшгүй байх чадвар, “явж, хийх” хандлагаа хөгжүүлэхээр итгэлтэй ажиллах юм бол Их Эзэн таныг энэ жилийн туршид мөн амьдралын тань турш адисалж, хүчирхэгжүүлж, дэмжих болно.

Эшлэлүүд

  1. Рассэлл M.Нэлсон, “Израилын итгэл найдвар” (Өсвөр үеийнхний дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3), HopeofIsrael.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

  2. Томас С.Монсон, “Сонголтууд,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган.