2020
Сайн байна уу? Монголоос мэндчилж байна!
2020 оны 1-р сар


Сайн байна уу? Монголоос мэндчилж байна!

Биднийг Марго, Паоло гэдэг. Бид Бурханы хүүхдүүдийн талаар суралцахаар дэлхийгээр аялж байгаа юм. Бидэнтэй хамт Монголоор аялна уу!

Зураг
Hello from Mongolia

Монгол бол Ази тивд, Хятад, Орос хоёрын дунд оршдог улс юм.

Монгол улс гурван сая гаруй хүн амтай. Үүнээс 12000 орчим нь Сүмийн гишүүн. Энэ зурган дээрээс танай гэр бүлтэй адил төстэй юуг та олж харсан бэ? Юу нь өөр байна вэ?

Энэ бол The Book of Mormon буюу Мормоны Ном юм.

Монголд хүнээсээ илүү олон морь бий! Монгол наадмаар морь уралдаж, сур харваж, бөх барилдаж, бүжиглэж, амттай хоолоор дайлдаг.

Монголын олон гэр бүл нийслэл Улаанбаатар хотод амьдардаг.

Харин бусад нь хөдөө амьдардаг. Тэд гэр хэмээх урцанд амьдардаг ба сарлаг, морь, тэмээ зэрэг мал малладаг.

Сарлаг нь үхрийн төрөлд багтдаг үсэрхэг амьтан юм!

Зарим монгол найзтай минь танилцана уу!

Есүс Христ бол Бурханы Хүү бөгөөд Тэр надад болон бүх хүүхдэдээ хайртайг би мэднэ. Би Сүмд очоод, Есүсийн тухай суролцдаг болохоор Сүмдээ болон Хүүхдийн хэсэгтээ явах дуртай.

Билэгт, 7 настай

Бидэнд амьд бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон байгааг би мэднэ. Тэр үнэн зүйлсийг заадаг.

Гэрэлчимэг, 4 настай

Та Монголд амьдардаг уу? Бидэнд захидал бичээрэй! Бид таныг сонсохыг хүсэж байна!

Монголоор бидэнтэй хамт аялсанд баярлалаа! Дараа дахин уулзацгаая!