2020
Эрхэм нандин Мормоны Ном
2020 оны 1-р сар


Тэргүүн Зөвлөлөөс

Эрхэм нандин Мормоны Ном

“Израилыг цуглуулах ажил дахь эгч нарын оролцоо,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 141–144 ба “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 55–59-өөс сэдэвлэн авав.

Зураг
The Precious Book of Mormon

Мормоны Ном та нарт хэр үнэ цэнтэй вэ? Хэрэв та нарт алмаз, бадмаараг эсвэл Мормоны Ном өгвөл та нар алийг нь сонгох вэ? Мормоны Ном бол Бурханы үг. Энэ нь Есүс Христийн тухай заадаг.

Мормоны Номыг өдөр бүр уншихад би та нарыг урьж байна. Сурч буй зүйлийнхээ талаар залбирч мөн тунгаан бод.

Үүнийг биелүүлбэл би та нарт дараах зүйлсийг амлаж байна.

  • Та Аврагчтай илүү ойртож байгаагаа мэдэрнэ.

  • Та өдөр бүр илүү сайн шийдвэр гаргадаг болно.

  • Тэнгэрлэг Эцэг танд тусалж, сүнслэг удирдамж өгнө.

  • Сорилт бэрхшээлүүдийг даван туулах боломжтой болно.

  • Энэ нь таныг тайтгаруулж, хүчирхэгжүүлж мөн баяр хөөрийг мэдрүүлнэ.

  • Өөрчлөлтүүд, бүр гайхамшиг ч тохиолдож эхлэх болно.

Мормоны Ном та нарт хэр үнэ цэнтэй вэ?

Энэ жил бид эрхэм нандин Мормоны Номын тухай түүх, гэрэл зураг болон зургуудыг цуглуулж байна. Бид тэдгээрийг дэлгэцэн дээр тавьж мөн заримыг нь сэтгүүл дээр нийтэлнэ.

Намайг уншиж сурахад ээж надад Мормоны Ном өгөөд, баптисмдаа бэлтгэн, энэ номыг уншихыг надаас хүссэн юм. Түүнээс хойш би энэ номыг өдөр бүр уншдаг болсон. Лихайн Лиахонаг олсон түүхэнд би дуртай.

Кэйла С., 7 настай, Мексик, Мехико

Би сургууль дээрээ ангийнхаа нэг хүүхдэд Мормоны Ном өгсөн.

Фэлипэ М., 9 настай, Бразил, Сан-Пауло

Ари К., 9 настай, Мексик, Нуэво Леон

“Амьдралын мод,” Рассэлл К., 8 настай, АНУ, Хойд Каролина

Бидэнд өөрсдийн уран бүтээлийг эсвэл туршлагыг илгээгээрэй!

  1. Мормоны Номын тухай зураг зурж, гэрэл зураг авч, ямар нэгэн зүйл бич.

  2. Дараа нь бидэнд илгээгээрэй! Зааврыг арын хавтаснаас үзнэ үү.

  3. Хүүхдүүд Мормоны Номыг унших ерөнхийлөгч Нэлсоны урилгыг хэрхэн дагаж байгааг үзэхийг хүсвэл сар тутмын Найз сэтгүүлийг үзээрэй.