2016
Бидний орон зай
June 2016


Бидний орон зай

Та Мормоны Номын хүчийг амьдралдаа мэдэрч байсан уу? Эдгээр номлогч шиг үүнийг туршаад үзээрэй!

Зураг
missionaries holding the Book of Mormon

Зураг чимэглэлийг Брайн Кол

Би ямар нэгэн зүйл дутагдаад байгааг олж мэдсэн

Би ахлах сургуульд байхдаа Сүмийн сургаалын зарим хэсэгт эмзэглэж, энэ нь сүүлдээ намайг идэвх султай болгосон юм. Би өөр сүмийн зарим үйл ажиллагаанд оролцдог байсан ч бүрэн дүүрэн баяр баясгаланг мэдрэхгүй байлаа. Нэг л юм дутагдаад байдаг байв.

Юу дутагдаад байгааг олж мэдэхэд надад хугацаа хэрэгтэй байсан бөгөөд би нэг өдөр залбирсныхаа дараа нүдээ нээгээд, ширээн дээрх Мормоны Номыг олж харав. Намайг унтах гэж байтал “Би мормон гэр бүлд төрсөн шүү дээ. Гэтэл Мормоны Номоо уншиж дуусгаагүй байж яаж болох билээ?” гэсэн бодол надад төрсөн юм. Тиймээс би тэр өдөр Мормоны Номоо уншиж дуусгах шийдвэр гаргав.

Би олон жил судалсны дараа, сүүлд нь тэрхүү аз жаргалын алдагдсан хэсгийг олсон юм.

Ахлагч Жэйми Промайс, Филиппиний Куэзон хотын номлол

Хүмүүс Мормоны Номыг нээх үед

Би номлолдоо байхдаа архи уудаг, тамхи татдаг, мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүс Мормоны Номыг нээгээд, замаасаа эргэж, гэр бүлдээ болон Сүмдээ эргэн ирэхийг харсан. Би үрэлгэн хөвгүүдийг энэ номыг нээснийхээ дараа гэртээ эргэн ирж, номлолд үйлчлэхийг харсан. Би салсан гэр бүлүүд Мормоны Номыг хамтдаа уншаад, дараа нь ариун сүмд лацдан холбогдохыг харсан. Цөхөрч туйлдан, юу хийхээ мэдэхээ больсон хүмүүсийг энэ номыг нээх үед бүх зүйл байрандаа орж эхэлдгийг би харсан билээ.

Намайг Мормоны Номыг нээгээд, хэн нэгэнд туслахаар ямар нэгэн шүлгийг ашиглаж эхлэх үед гайхамшгууд тохиодог. Бурханы хүч эдгээр хуудасны доор хэн нэгний амьдралыг өөрчилж, гайхамшгийг дэлгэхээр хүлээж байдаг юм. Таныг Мормоны Номыг нээх бүрд гайхамшиг тохиолддог гэдгийг би амлаж чадна. Эдгээр нь үргэлж бидний хүссэнээр эсвэл тэдний хүссэн арга замаар байхгүй байж болох ч эдгээр нь тохиолдох болно.

Ахлагч Бенжамин Баради, Филиппиний Баколод номлол