2016
Бурханы бүрэн хуяг дуулга
June 2016


Бурханы бүрэн хуяг дуулга

Зураг
whole armor of God

Зураг чимэглэлийг Брэндон Дорман

Судрууд бидэнд Бурханы “бүрэн хуяг дуулгыг” (Ефес 6:11–18 ба С ба Г 27:15–18-ыг үзнэ үү) өмсөх хэрэгтэй хэмээн заадаг. Биднийг судруудыг судалж, залбирах үед энэ нь биднийг аюулгүй байхад тусалдаг хуяг дуулгыг өмсөж байгаатай адил байдаг.

Сүнсээ аюулгүй, аз жаргалтай байлгахын тулд чи өдөр бүр юу хийж болох вэ?

Авралын дуулга

Дуулга толгойг хамгаалдаг. Бид Есүсийг дагаж, Түүний биднээр хийлгэхийг хүсэж байгаа зүйлсийг хийснээр оюун санаагаа аюулгүй байлгадаг.

Итгэлийн бамбай

Есүс Христэд итгэх итгэл бол хамгаалалтын бамбайтай адил юм. Бид Есүст итгэж, Түүнтэй адил болохыг хичээснээрээ хүнд хэцүү үедээ ч гэсэн сайн сонголтууд хийж чадна.

Үнэний бүслүүр

Бүслүүр бол цэргийн биеийг хамгаалахад тусалдаг бүс юм. Юу нь үнэн болохыг мэдэх нь биднийг хамгаалдаг. Сайн мэдээ үнэн бөгөөд сайн мэдээний дагуу амьдрах нь биднийг хүчирхэгжүүлдэг.

Зөв шударгын буулга

Буулга нь зүрхийг хамгаалдаг. Бид Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрлах үедээ Түүний зарлигуудыг дагахыг хичээдэг. Бид зөвийг сонгосон үедээ адислагддаг.

Амар амгалангийн бэлэн байдлын гутал

Гутал хөлийг хамгаалдаг. Бид Есүс Христтэй хэзээ нэгэн өдөр хамт амьдрах боломжтой болохын тулд Түүний алхам бүрийг дагахыг хичээдэг.

Сүнсний илд

Илд нь буруу зүйлтэй тэмцэхэд тусалдаг. Биднийг муу муухай эсвэл хэцүү зүйлстэй тулгарах үед Сүнс бидэнд тусалдаг. Сүнсийг сонсох нь биднийг аюулгүй байхад тусалдаг.