2016
Жорданы судар уншдаг найз
June 2016


Жорданы судар уншдаг найз

Зохиогч нь АНУ-ын Виржини мужид амьдардаг.

Жордан Көрситэй хамт судар уншдаг байснаа санаж байв. Гэтэл түүнд нэг гайхалтай санаа төрөв!

“Сүнс удирдан чиглүүлж, би дотроо судрууд үнэн гэдгийг мэдэж авна” (Children’s Songbook, 109).

Зураг
jordans study buddy

Жордан эгч Көрсигөө жил гаруй харсангүй. Энэ нь яг л үүрд мэт санагдаж байв! Эгч нь удахгүй мэс засал хийлгэхээр номлолоосоо ирэх гэж байлаа. Жордан түүнийг өвдсөнд гунигтай байгаа ч удахгүй хамт байх болсондоо баяртай байв.

Түүнийг маргааш нь сургуулиасаа ирэхэд Көрси буйдан дээр сууж байлаа. Жордан гүйж ирээд, түүнийг тэврэв.

“Сайн уу, Жордан! Би чамайг санасан шүү!” гэж Көрси хэлэв.

Жордан инээмсэглэв. “Би ч гэсэн таныг санасан! Би таныг өвдсөнд харамсаж байна.”

“Баярлалаа, найзхан минь” гэж Көрси хэлэв. Тэр өвөр дээрээ Мормоны Ном тавьсан байлаа.

“Би тантай хамт уншиж болох уу?” гэж тэр асуув.

“Чи яагаад Мормоны Номоо авч ирж болохгүй гэж? Бид эхнээс нь хамтдаа уншиж болно шүү дээ.”

Жордан өрөө рүүгээ гүйж, номоо авав. Тэр буцаад гүйж ирэхдээ “Аваад ирлээ” гэж хашхирав. Тэр Көрсигийн хажууд үсрэн суулаа.

Тэд эхний хуудсыг нээв. “Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ” гэж Жордан уншлаа. Тэд ээлжлэн уншив.

“Би номлолд байхдаа судруудыг хамтрагчтайгаа хамт өдөр бүр уншдаг байсан” гэж Көрси хэлэв. “Чи намайг номлолдоо буцаж явтал миний судар уншдаг найз болох уу” гэж Көрси асуув.

“Тэгье” гэж тэр хэллээ.

Хэдэн өдрийн дараа Көрси мэс засалдаа оров. Тэр эмнэлгээс гараад, амарч, эдгэрэхийн тулд хэд хоног гэртээ байв. Жордан тэр хоёр Мормоны Номыг өдөр бүр хамтдаа судалсан.

Көрси номлол руугаа буцаж явахаасаа өмнө “Жордан, би чамайг баптисм хүртэхээсээ өмнө Мормоны Номыг уншиж дуусгаасай гэж хүсэж байна” гэлээ.

Жордан тэр тухай бодов. Тэр найман нас хүрэхэд ердөө хэдхэн сар үлдсэн байв. Тэр унших их даалгавартай үлдэхээр байв. Гэхдээ тэр үүнийг хийхийг хүсэж байлаа. “Тэгье” гэж Жордан хэлэв.

“Чи үүнийг уншихдаа залбирч бас үүнийг үнэн эсэхийг асуух уу?” гэж Көрси асуув. “Хэрэв бид үүнийг хийвэл, Ариун Сүнс үүний үнэн эсэхийг бидэнд хэлэх болно гэж Моронай амласан.”

“За” хэмээн Жордан хэлэв.

Көрсийг номлолдоо явах үед тэд хамтдаа 2 Нифай хүртэл уншсан байв.

Жордан Көрсиг үнэхээр их санаж байлаа. Тэр ялангуяа судар хамт уншдаг найзаа санаж байсан юм. Гэтэл түүнд нэг гайхалтай санаа төрөв!

Тэр маргааш нь сургууль дээрээ очоод хамгийн сайн найз Жэйкийн ширээн дээр очлоо.

“Би баптисм хүртэхээсээ өмнө Мормоны Номыг уншиж дуусгах гэж байгаа” гэж Жордан хэлэв. “Хоёулаа нэг өдөр баптисм хүртэх болохоор чи бас уншмаар байна уу?”

“Тийм ээ.” “Би Мормоны Номыг өмнө нь хэзээ ч уншиж байгаагүй” гэж Жэйк хэллээ.

Тэд өдөр бүр сургууль дээр ирээд, нэг л асуултыг бие биенээсээ асууна.

“Чи хэр ихийг уншсан бэ?”

“Иаковын ном дуусах гэж байгаа. Харин чи хэр ихийг уншсан бэ?”

Тэд удалгүй нөгөө асуултаа асуух шаардлагагүй болов. Тэд нэг нэгнээ хараад л нөгөө асуултаа мэддэг болж.

Жордан “Бид баптисмынхаа өмнөхөн дуусгах байх гэж би бодож байна” гэлээ.

Эцэст нь тэдний баптисмын өдөр болов.

“Би өчигдөр орой дуусгасан” гэж Жордан шивнэлээ.

“Би ч гэсэн” гэж Жэйк хэлэв. “Би үүний үнэн эсэхийг мэдэхээр залбирсан. Тэгээд үнэхээр дулаан, баяртай мэдрэмж мэдэрсэн.”

Жордан инээмсэглэв. “Би ч гэсэн. Би залбирч байхдаа үнэхээр баяртай байсан.” Тэр Көрсигийн урилганд үнэхээр баяртай байлаа. Тэр одоо өөрийнхөө гэрчлэлийг хөгжүүлж байна.