2016
Бидний хуудас
June 2016


Бидний хуудас

Зураг
our page

Би баптисм хүртэхдээ маш сайхан зүйлийг мэдэрсэн. Эхэндээ бага зэрэг сандарч байсан ч усанд орсны дараа сандрахаа больсон. Би баптисмын усан сан дотор аюулгүй байдлыг мэдэрсэн. Би баптисм хүртэх шийдвэр гаргасандаа маш их баяртай байлаа. Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол үнэн бөгөөд амьд Бурхан байдаг гэдгийг мэднэ.

Нэйлиана В., 8 настай, Бразил

Би гэр бүлтэйгээ хамт ариун сүм явсан бөгөөд ариун сүм бол Есүс Христийн жинхэнэ өргөө гэдгийг мэднэ.

Хелам А., 5 настай, Перу

Бүтээлт

Тэнгэрлэг Эцэг зөв шударга байдалд энэ амьд дэлхийг бүтээсэн юм.

Тэр баяр хөөр нэмэхийн тулд харанхуйд гэрлийг авчирч, агаар, далай тэнгис, газрыг

элбэг дэлбэг зүйлс болон хувирч өөрчлөгддөг улирлынх нь хамт бүтээсэн.

Тэнд бидэнтэй хамт нар, сар, од, амьтад байсан.

Хүн төрөлхтөн энэ дэлхийг захирахын тулд бүтээгдсэн юм.

Тэнгэрлэг Эцэг одоо амарч болно.

Бид ариун өдөр эдгээр үнэний тухай мэдэж авдаг.

С.Лин-яо, 10 настай, Тайвань

Аав, ээж хоёр бидэнд ариун сүмийн тухай ярьж өгдөг. Тэд бидэнд ариун сүмийн зураг үзүүлж, үүнээс ирэх мөнхийн адислалуудын тухай гэрчлэлээ хуваалцдаг.

Трэсор И., 7 настай, Конго