2015
Миний гэр бүлийн модоо хийхдээ гаргасан ахиц
2015 оны арванхоёрдугаар сар


Миний гэр бүлийн модоо хийхдээ гаргасан ахиц

Зохиогч нь Бразилийн Манауст амьдардаг.

Би гэр бүлийн түүхийн ажлаа хийж эхлэхээсээ өмнө ах бид хоёр л гэр бүлдээ Сүмийн гишүүн гэж бодож байлаа.

Зураг
Illustration of a girl reaching out to ancestors on her family tree

Би удмын бичиг хөтлөх ажлыг үргэлж хойш нь тавьдаг байсан. Гэвч номлолд үйлчлэх хүсэл маань илүү сайн номлогч болохын тулд зорилго тавихад намайг хөтөлсөн юм. Би Сүнсийг сонсож чаддаг бишопын тусламжтайгаар Хувийн хөгжил дэвшил дээр ажиллаж эхлэхээр шийдсэн. Би тодорхой зорилго, сайн үйлс төслүүдийг биелүүлэхийн тулд удмын бичиг хөтлөх хэрэгтэй болов. Тэгээд би ажилдаа орлоо.

Намайг Сүнс удирдсан гэдгийг би мэднэ. Учир нь нэгэн ням гаргийн орой намайг гурван цаг ажилласны дараа нэг гайхалтай зүйл тохиолдсон.

Хийж эхлээд л би хуланц эцэг маань Бразилийн Амазона мужийн захирагч байсныг саналаа. Би онлайны хайлтын системд түүний нэрийг бичсэнд хуланц эцэг, эхийнхээ талаар Википедиа хуудсыг олоод их гайхав. Надад байдаг авьяас, бэлгүүд тэдэнд байсныг би тэр даруй таньсан ба миний сэтгэл их догдолсон. Гэвч олж мэдэх ёстой маш их зүйл байсан.

Би хуудсан дээрх холбоосуудыг харж байхдаа тэдний нэг нь “гэр бүлийн мод” гэсэн байсныг анзаарлаа. Би үүн дээр дарж, гэр бүлийнхээ огт мэдэхгүй хүмүүсийг олов. Гэхдээ миний анхаарлыг хамгийн их татсан зүйл бол Ютад амьдарч байсан авга эгч Росалина Мэирэлэсийн нэр байсан юм.

Би үнэхээр их гайхлаа. Би зөвхөн ах, бид хоёр Сүмийн гишүүн гэж бодож байсан. Манай гэр бүлд Сүмийн өөр гишүүн байсан гэж үү? Түүний нэрэн дээр дарахад Фэйсбүк хуудасны холбоос гарч ирж, би түүнтэй холбоо барьсан. Хоёр өдрийн дотор би түүнээс захиа хүлээн авсан ба тэрээр захиандаа биднийг хамаатнууд гэдгийг, мөн өөрийгөө Сүмийн гишүүн гэдгийг хэлсэн байв.

Энэ үед ийм агуу баяр баяслыг мэдрэх боломжийг олгосон Тэнгэрлэг Эцэгтээ туйлын их талархах сэтгэл төрсөн.

Би нас барсан өвөг дээдсээ үргэлжлүүлэн хайсан бөгөөд Тэнгэрлэг Эцэг намайг гэр бүлийнхээ олон хүний нэрийг олоход тусалсан. Би тэдгээрийг ариун сүмд аваачиж чадсан. Тэр амьд байгаа болон Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнд итгэлтэй гэр бүлийн гишүүдээ олоход надад тусалсан. Энэ бүхэн Хувийн хөгжил дэвшил, гэр бүлийн түүхийн ажил, номлолд үйлчлэх миний хүслийн ачаар тохиолдсон юм.

Зураг чимэглэлийг Жим Мадсэн