2015
Ариун сүм рүү гүйсэн нь
2015 оны арванхоёрдугаар сар


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Ариун сүм рүү гүйсэн нь

Антонелла Тревисан, Итали, Удина

Зураг
Illustration depicting a couple running towards the temple during a snowstorm.

Зураг чимэглэлийг Стэн Фелловс

1999 оны 12-р сард бид Швейцарийн Бернийн ариун сүм рүү аялах бэлтгэлээ хийж байв. Бидний гэрлэснээсээ хойш хийж эхэлсэн онцгой заншил болох энэ аялал нь Аврагчийн төрөлтийг тэмдэглэх нэг арга зам маань юм.

Бид ариун сүмээс машинаар найман цаг явах зайд амьдардаг байсан бөгөөд биднийг явахын өмнө цаг агаар таагүй байлаа. Булгарсан модод, хүчтэй салхи, халтиргаатай зам аяллыг улам бэрх болгож байв.

Надад эргэлзээ төрж, Их Эзэн биднийг ариун сүм рүү яваасай гэж хүсэж байгааг бид мэдсээр байтал яагаад ийм олон саад учирч байгааг ойлгоогүй юм. Тэр бидэнд арга замыг бэлтгэж өгөхгүй гэж үү?

Миний нөхөр Антонио бид хоёр хүүхдүүдтэйгээ хамт өвдөг сөгдөн залбирч, Тэнгэрлэг Эцэг биднийг хориглохгүй бол бид маргааш Берн рүү явна гэж Түүнд хэлэв.

“Хэрэв замаар явах аргагүй байвал бид буцаад ирнэ” гэж Антонио биднийг залбирсны дараа хэлэв.

Би шийдвэрээ зөв гэж мэдэрч байсан ч айдастай хэвээр байлаа. Маргааш өглөө нь ч тун их эргэлзсээр байсан учраас би дахин залбирахыг хүсэв. Бид аль хэдийн хариултаа хүлээн авсан гэдгийг Антонио надад хэлсэн ч миний хажууд тэвчээр гарган, хүлээцтэй нь аргагүй сөгдөн суусан юм.

Биднийг замдаа гарахад дөнгөж үүр цайж байсан бөгөөд бараан үүл биднийг нөмрөн байлаа. Машинд явж байхдаа би тэртээ уулсын дээгүүр цэлмэг хөх тэнгэрийг харлаа. Нарны туяа үүлэн чөлөөгөөр тусав.

Нарны гэрэл суларч байсан итгэлийг минь хүчирхэгжүүлсэн. Гайхамшигтай нь нар гарч, цаг агаар дулаарав. Энэ нь ямар ч манан, мөс, салхигүй, харин ч цэлмэг, дулаахан өвлийн нэгэн өдөр байсан юм. Нүдийг минь нулимс бүрхэв. Тэнгэрлэг Эцэг маань бидний залбиралд хариулсан байлаа.

Биднийг Бернд ирэхэд цас орж эхэлсэн бөгөөд тэнд байх хугацаанд үргэлжлэн орсоор байв. Маргааш өглөө нь үүрээр биднийг ариун сүм рүү явж байхад хүчтэй салхи цасан шуурга болж хувирав. Тэрхэн зуур би айж байсан бөгөөд ариун сүм рүү чиглэсэн явган хүний замаар гүйж эхэллээ.

Тэгэхэд надад нэг бодол төрсөн нь “Энэ ийм байх ёстой. Дэлхийн асуудал, бэрхшээл биднийг хүрээлэн байдаг ч гэсэн бид Их Эзэний өргөөнд байдаг Түүний амар амгалан руу гүйх ёстой” гэсэн бодол байв.

Бид тэр Христийн мэндэлсний баяраар ариун сүмд цагийг сайхан өнгөрөөсөн боловч буцах аяллынхаа талаар санаа зовж байсан. Цас орсоор л байв. Бага хүү маань өндөр халуунтай байлаа. Буцах өдөр цас ер бусын байдлаар гэнэт орохоо больж, санваарын адислал авсны дараа хүүгийн минь халуун ч буусан юм.

Ариун сүмээс ирэх амар амгалан бидэнд дэмжлэг болох үед Библи дээрх “ЭЗЭНд дэндүү хэцүү юм байдаг гэж үү?” гэсэн нэгэн шүлэг санаанд минь орж ирж билээ (Эхлэл 18:14). Түүнд хэцүү зүйл гэж байдаггүй гэдгийг би ойлгосон.