2015
Есүс Христ дахин ирэх болно!
2015 оны арванхоёрдугаар сар


Судрын цаг

Есүс Христ эргэн ирэх болно!

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Шинэ Гэрээний талаар энэ жил хамтдаа суралц!

Зураг
Product Shot from December 2015 Liahona

Хүмүүс Христийн мэндэлсний баяраар дэлхий даяар бидний Аврагч, Есүс Христийн төрөлтийг тэмдэглэдэг. Хэзээ нэгэн өдөр бид өөр нэгэн гайхалтай өдрийг буюу Есүсийг дэлхийд эргэж ирэх өдрийг тэмдэглэх болно. Есүсийг дахин ирэхээс өмнө юу тохиолдох талаар бошиглогчид заасаар ирсэн. Тэдгээрийн нэг нь Түүний сайн мэдээ дэлхий даяар номлогдох явдал юм.

Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэлтэй байх нь дэлхийд болж буй зүйлүүд аймшигтай санагдах үед ч амар тайван байхад бидэнд тусалдаг. Есүс “Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай” (Иoхан 14:27) хэмээн хэлсэн.

Энэ баяраар Есүсийн тухай бодох үедээ хэзээ нэгэн өдөр Тэрээр бяцхан хүүхэд шиг бус, харин хаадын Хаан болон эргэж ирнэ гэдгийг санаарай. Тэгэхэд хүн бүр Түүнийг Бурханы Хүү мөн дэлхийн Аврагч гэдгийг мэдэх болно!

Хоёр дахь ирэлт, Харри Андэрсоны бүтээлийн хэсгээс; зураг чимэглэлийг Паул Манн