2015
Хуучин барааны дэлгүүрээс авсан амьдрал өөрчилсөн бэлэг
2015 оны арванхоёрдугаар сар


Хуучин барааны дэлгүүрээс АВСАН, амьдрал өөрчилсөн бэлэг

Зохиогч нь АНУ-ын Аризонад амьдардаг.

Хойд эцэгтээ бэлэг авах хангалттай мөнгө байгаагүй учраас би худалдаа хийхээр гарахаасаа өмнө залбирав.

Зураг
illustration of a boy and a store clerk at a cash register

Зураг чимэглэлийг Ж.Бэт Жэпсон

Нэг жил Христийн мэндэлсний баяраар бидэнд тийм ч их мөнгө байгаагүй болохоор би хойд эцэг Адриандаа (дүү бид хоёр түүнийг Вийгий гэж дууддаг) бэлэг авахын тулд тусламж хүсэн залбирч билээ. Дүү бид хоёрт бэлэг авах хоёр доллар л байсан.

Бид Христийн мэндэлсний баярын бэлэг авахаар ойрхон байдаг хуучин барааны дэлгүүр рүү явах тухай ээжийг хэлэхэд, би өрөөндөө гүйж ороод, тусламж хүсэн, “Хоёр долларын бэлэг олоход бидэнд туслаач” хэмээн залбирав.

Илэин бид хоёр дэлгүүрт ороод, номнууд дундаас шив шинэ гурамсан судар олов. Бид тэр номыг олсондоо маш их баяртай байлаа. Бид дэлгүүр дотор ээж рүүгээ гүйж байхдаа би номоо чанга гэгч нь барьж байсан. Бид баярласандаа дороо үсэрч мөн хамтдаа “Бид Вийгийд өгөх бэлэг олсон” гэж хэллээ. Кассан дээр ирээд ээж маань “Энэ хэд вэ?” гэж асуув. Худалдагч эмэгтэй “Хоёр доллар” гэж хариуллаа. Миний залбирал хариулагдсан юм.

Тэр үед хойд эцэг маань Сүмийн гишүүн биш байсан. Тэр мормончуудад дургүй, “Мормоны номонд” итгэдэггүй байсан бөгөөд Залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн үйл ажиллагааны үеэр гишүүд манайхаас биднийг ирж авахад дургүйцдэг байсан юм. Тэр бүр номлогчдыг хөөж байсан. Гэвч тойргийн гишүүд, номлогчид түүнийг орхиогүй юм.

Христийн мэндэлсний баярын өдөр бид түүний бэлгийг хамгийн сүүлд гаргасан. Илэин бид хоёр “Энэ бол таны авч болох хамгийн агуу бэлэг шүү! Энэ таныг аз жаргалтай болгоно” гэж хэллээ. Вийгий хэд хэдэн удаа таах гэж оролдсон бөгөөд бид түүний хариултуудыг сонсоод инээлдэж байв. Бид түүнд “Энэ бол маш гоё бэлэг! Энэ таны амьдралыг өөрчилнө. Энэ бидний амьдралыг өөрчилсөн” гэж хэлсэн.

Бидний бэлгийг хараад уурлана гэж ээж санаа зовж байсан боловч үүнийг өгөх нь зөв зүйл гэдгийг Илэин бид хоёр мэдэж байв.

Тэр бэлгийг нээж үзээд бидэнд талархаж, үүнийг уншина гэж хэлсэн.

Бид Вийгийд хайртай учраас түүнийг Есүс Христ болон Түүний Цагаатгалын талаар мэдээсэй гэж хүссэн юм. Бид түүнийг бидэнтэй адил итгэж, залбирч, наманчилж, амьдралдаа сайн мэдээг хүлээн аваасай гэж хүссэн.

Тэр Мормоны Номыг уншиж, үүний талаар залбирсан бөгөөд номлогчид болон тойргийн гишүүдийн тусламжтайгаар баптисм хүртэж, Сүмийн гишүүн болсон билээ. Бид ариун сүмд лацдан холбогдсондоо маш их баяртай байдаг бөгөөд гэр бүлээрээ үргэлж хамт байх болно гэдгийг мэддэг.