2015
Би Бурханд амлалт өгсөн
2015 оны арванхоёрдугаар сар


“Би Бурханд амлалт өгсөн”

Эквадорын Гуаякилд Сүм байгуулагдахад томоохон нөлөө үзүүлсэн хүн бол гэрчлэлдээ үнэнч үлдэхийн тулд хүнд шийдвэр гаргасан Виржилио Симаррон юм.

Зураг
Group of people in the Guayacana, Ecuador Branch

Гэрэл зургуудыг зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв

Виржилио Симаррон Салазар Эквадорын өмнөд хэсэгт орших Чачи хэмээх тосгоны удирдагч байв. Өнөөдөр ч гэсэн Чачи нь амьдралын өвөрмөц хэв маяг, олон нийтийн зөвлөл ба захирагч, шүүгчдээс бүрдсэн шүүх системээ хадгалсаар байна. Энэ удирдлагын үүргүүд нь гэр бүлүүдийн үеэс үед дамжсан, хүндлэл ба хүндэтгэл дээр үндэслэн бий болгосон нэр төртэй албан тушаалууд юм. Албан тушаалыг нэр төртэй авч явж, дараагийн үедээ дамжуулан өгөх нь том итгэл найдвар байв.

Гэвч 1996 онд түүний хүү Вилсон Күининдэд суралцаад эргэж ирэхдээ Мормоны Ном ба өөрийн шинэ шашны талаар бат бөх гэрчлэлтэй ирснээр Виржилио Симмароны амьдралын төлөвлөгөө өөрчлөгдсөн юм. Үнэнийг олсондоо итгэл, урам зоригоор дүүрсэн Вилсон сайн мэдээний захиасыг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцсан бөгөөд тэд удалгүй Канандэ голд баптисм хүртэв.

Симарроныхныг сайн мэдээг Чачи дахь найзууд ба хөршүүдтэйгээ хуваалцах үед ноцтой зөрчилдөөн үүсчээ. Зарим чачи хүн Виржилио Симарроны итгэл үнэмшил нь түүнийг буруу номтон болгосон гэж үзсэн бөгөөд түүний эсрэг хүч хэрэглэх тухай бодож байжээ. Тэр захирагч учраас хүмүүсийг хооронд нь хагаралдуулж болзошгүй энэ шинэ шашныг хүлээн авах ёсгүй гэж бусад хүн үзэж байв. Тэд үүнд санаа зовсондоо түүнийг шүүхээр олон нийтийн зөвлөлийн өмнө авчирсан юм. Энэ бол Виржилиогийн амьдрал дахь хамгийн хэцүү зүйлсийн нэг байлаа.

Вилсон юу болсон талаар: “Зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ ‘Чи Есүс Христийн Сүмийг үгүйсгэж, үүнээс татгалзвал захирагч хэвээрээ үлдэж болно’ гэж аавд минь хэлэв. Миний аав ‘Би Бурханд амлалт өгсөн. Хүн Бурханд амлалт өгсөн бол үүнээс татгалзаж болохгүй. Би Сүмийг орхиж чадахгүй. Хэрэв та нар намайг Чачигийн хүмүүсийг хагаралдуулсан захирагч гэж үзэж байгаа бол хүмүүс минь та нар энэ өдөр миний оронд өөр хүнийг сонго’ гэж хэлсэн юм. Энэ үед би аавынхаа уйлж байхыг харсан. Зөвлөл таван минут гаруй хугацаанд чив чимээгүй байж, нэг ч хүн үг хэлсэнгүй. Тэгээд хэн нэгэн нь ‘Тэгвэл захирагч аа, та яв’ гэж хэлсэн. Аав минь алгуурхан босож, тэгээд ээж, эгч, бид дөрөв зөвлөлийг орхиж явсан” гэж ярьсан юм.

Симаррон ахыг албан тушаалаасаа буусны дараа түүний гэр бүлд хэцүүхэн өдрүүд иржээ. Өөрсдийг нь нэгэн цагт хүндэлж байсан олон хүн тэднийг үзэн ядаж байсан ч энэ гэр бүл итгэлдээ үнэнч байж, сайн мэдээг агуу урам зоригтой номлож байв. Тэдний гадасны ерөнхийлөгч Омар Интриаго Цезарь: “Тэд амьдардаг газартаа байшингаас байшин дамжин сайн мэдээг номлож эхэлсэн” гэж тайлбарлажээ. Гуаякил салбарыг Виржилио Симаррон болон түүний хүү Вилсон эхлүүлсэн байна. Сүм түүний итгэл, хүч чадал, гэрчлэлийн ачаар зохион байгуулагдсан.

Зураг
Baptism at the Canandé River

Симарроныхны хүчин чармайлт хэдхэн жилийн дотор агуу их үр дүнг авчирчээ. Гуаякилд томоохон баптисмын үйл ажиллагаа болсон 1999 оны 5-р сарын 30-ны өдөр тэмдэглүүштэй өдөр байв. Ерөнхийлөгч Интриаго “Бид номлолын ерөнхийлөгч Робэрто Гарсиатай хамт ирсэн бөгөөд хоёр номлогч Канандэ голын эрэгт 60 хүнд баптисм хүртээсэн гайхалтай өдрийн гэрч болсон юм” гэж эргэн дурсжээ. Дараа нь ерөнхийлөгч Гарсиа нэг талд, би нөгөө талд зогсоод, баптисм хүртсэн бүх хүнийг Сүмийн гишүүнээр батлав. Энэ бол миний амьдралд хэзээ ч мартагдахгүй онцгой боломж байсан.”

Хэдийгээр Виржилио гэрчлэлдээ үнэнч байхын тулд захирагчийн албан тушаалаа орхисон ч хойч үедээ өөр нэгэн өв буюу сайн мэдээг хүмүүсийн дунд дэлгэрүүлэх замаар тэдэнд үйлчлэх өвийг үлдээсэн. Тэрээр Вилсоныг бүрэн цагийн номлолд үйлчилж, Гуаякилд эргэн ирээд, эхнэр Руттайгаа гэрлэж мөн хүүхдүүдтэй болохыг үзсэн юм. Виржилио хэдэн жилийн дараа нас барах хүртлээ Сүмийн итгэлтэй гишүүн байсан. Түүний эхнэр Мариа Жуана Апа нь хүүгээ 2014 онд Гуаякил дахь салбарын ерөнхийлөгчөөр дуудагдахыг харсан.

Вилсон аавынхаа өөрт нь өгөхийг үргэлж хүсдэг байсан өвийг сайн ойлгодог. “Миний өвөг дээдэс үргэлж захирагч, цэргүүдийн удирдагч, хүчирхэг дайчид байсаар ирсэн” гэж тэр хэлэв. “Өвөг дээдсийн маань эдгээр чанар надад илэрдэг гэж би боддог. Одоо би Сүмийн гишүүн болсон учраас энэ бүх хүч чадал надад Есүс Христийн сайн цэрэг байхад минь тусалдаг.”

Зураг
Wilson and Ruth Simarrón Salazar in Guayacana, Ecuador Wilson is the son of Virgilio Salazar.

Дээд талд: Шинэ үеийн удирдагчид болох Гуаякил салбарын Рут ба Вилсон Симаррон (салбарын гишүүд зүүн гар талд)

Симарроны гэр бүлийн номлолын ажлын үр дүнд 1999 оны 5-р сард Канандэ голд 60 хүн баптисм хүртжээ.

Дээд талд: Шинэ үеийн удирдагчид болох Гуаякил салбарын Рут ба Вилсон Симаррон (салбарын гишүүд зүүн гар талд)

Гэрэл зургуудыг зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв