2015
Та авдаг хүн үү эсвэл өгдөг хүн үү?
2015 оны арванхоёрдугаар сар


Та авдаг хүн үү эсвэл өгдөг хүн үү?

Зураг
Product Shot from December 2015 Liahona

Та өмнө нь өөрийгөө яагаад бусдад үйлчилж, зарлигуудыг сахидаг талаар бодож байсан уу? Энэ жил та Сүмийн хичээлүүдээр Бурханы хаант улсыг байгуулах талаар судлах учраас үүнийг хийхэд тохиромжтой үе байж болох юм. Та авахын тулд үйлчилдэг эсвэл өгөхийн тулд үйлчилдэг эсэхээ өөрөөсөө асууж болно.

Доорх асуултууд нь танд дотогшоо чиглэсэн (өөрийгөө боддог) эсвэл гадагшаа чиглэсэн (бусдыг боддог) эсэхээ мэдэхэд тань туслах болно.

Би энэ дуудлагад үйлчилснээрээ ямар магтаал хүртэх вэ?

Би аравны нэг, мацгийн өргөлөө төлснөөр хэрхэн адислагдах вэ?

Би шударга байснаараа ямар ашиг тус олох вэ?

Би сүмд явснаараа юу хожих вэ?

Номлол надад хэрхэн тусалж чадах вэ?

Би ариун сүмийн гэрлэлтээс ямар ямар адислал хүлээн авах вэ?

Дуудлага минь бусдыг хүчирхэгжүүлэх боломжийг надад хэрхэн өгдөг вэ?

Миний аравны нэг, мацгийн өргөлүүд Бурханы хаант улсыг байгуулахад хэрхэн туслах вэ?

Миний шударга зан бусдыг хэрхэн адислах вэ?

Сүмд явснаараа Их Эзэнийг хайрлах хайраа хэрхэн үзүүлэх вэ?

Би номлолдоо ямар ямар арга замаар бусдад үйлчлэх боломжтой байх вэ?

Ариун сүмийн гэрлэлт нь надад хань ижил, үр хүүхдүүддээ үйлчлэх боломжийг хэрхэн өгөх вэ?

Хүлээж авах адислалынхаа талаар бодох нь хэвийн зүйл боловч та бусдыг гэхээсээ илүү өөрийгөө бодож байвал дээшээ харахыг хичээ. Ерөнхийлөгч Томас С.Монсон: “Энэ ажил ганц таных эсвэл минийх биш гэдгийг сана. Бид дээшээ харж, тэнгэрлэг тусламж авч чадна” (“Do Your Duty—That Is Best,” Лиахона, 2005 оны 11-р сар, 58) хэмээн заажээ.

Зураг чимэглэлийг Бэн Саймонсон