2015
Амар амгалан бай
2015 оны арванхоёрдугаар сар


Амар амгалан бай

Та нарыг Христийн мэндэлсний энэ баяраар хэдэн хором чимээгүй орчинд суугаад, Аврагчийн Сүнсэнд та нарыг дулаацуулах, таны хийж буй үйлчлэл, өргөл, амьдралын үнэ цэнийг батлах боломж олгох цаг гаргана гэж найдаж байна.

Зураг
The Carl Bloch exhibit at the Brigham Young University Museum of Art, December 2010.

Христ хараагүй хүнийг эдгээсэн нь, Доменико Фиаселла, John and Mable Ringling урлагийн музейн зөвшөөрлөөр нийтлэв, баруун гар талд: Амгалан шөнө, Карл Хэнрик Блок

Хожмын үеийн гэгээнтнүүдийн гэр бүл, тойрог болон Тэнгэрлэг Эцэгтээ зориулдаг үйлчлэл, золиослолын талаар эргэцүүлэн бодох нь миний хувьд үргэлж сайхан байдаг. Энэ бол ариулан адислагдсан, ариун нандин зүйл юм. Их Эзэн бидний өргөлийг зохистой, зөв хэмээн үзэж, үүнийг хүндэтгэн хүлээн авахаас илүү хүндлэл надад байхгүй гэж би боддог.

Энэ бол Эцэг Хүүгийнхээ тухай “Миний Хайрт Хүүг, миний ихэд таалсан түүнийг … болгоогтун” хэмээн ярихдаа ашигладаг магтаал юм (3 Нифай 11:7; мөн Maтай 3:17; Maрк 1:11; Лук 9:35; С ба Г 93:15; Иосеф Смит—Түүх 1:17-г үзнэ үү). Ямар сайхан нэр вэ. Бурхан танд “Миний хайртай хүү” эсвэл “Миний хайртай охин” хэмээн хэлж мөн таны өргөлийг ариун бөгөөд “миний ихэд таалсан” гэж хэлэхээс илүү агуу хүндлэл гэж юу байх билээ!

Христийн мэндэлсний энэ баяраар та нар Их Эзэн өргөлийг тань хэрхэн хүлээн авдаг, та нар Түүний мэлмийд ямар байр суурь эзэлдэг, Түүний хүү эсвэл охины хувьд ямар чухал байр суурьтай байдгаа бага ч гэсэн ойлгоосой гэж би залбирч байна. Мөн үүнээс ирэх мэдлэг нь та нарт асар их тайтгарал, баталгаа, Түүний мэлмийд тааллыг олсон хэмээх өөртөө итгэх итгэлийг өгөх болтугай гэж би залбирч байна.

Аврагчийн төрөлт

Бид Есүс Христийн төрөлтийн талаар ярихдаа үүний дараа тохиолдох зүйлийн талаар зохих ёсоор ярьдаг. Биднийг илүү халамжлахад Түүний мэдрэх зүйл, туулах зовлон буюу Түүний цовдлолт, амилалтын улмаас Түүний төрөлт туйлын ач холбогдолтой байсан (Aлма 7:11–12-ыг үзнэ үү). Гэхдээ Түүний тохинуулал нь бас Түүний гайхалтай үйлчлэл, тохинууллын гайхамшиг, зовж буй хүмүүст өгсөн тайвшрал, гашуудаж буй хүмүүст өгсөн болон одоо ч өгдөг баяр баясал зэргийг агуулдаг.

Түүнчлэн би үүний дараа болдог зүйлийн тухай бодох дуртай. Энэ цаг үеийн талаар өгүүлдэг миний дуртай шүлгүүдийн хоёр нь Илчлэлт номын 7-р бүлгийн төгсгөлд гардаг:

“Тэд цаашид өлсөх ч үгүй, цангах ч үгүй. Тэд наранд шарагдах ч үгүй, ямар ч халуунд халах ч үгүй.

Яагаад гэвэл сэнтийн голд байгаа Хурга тэднийг хариулах бөгөөд амийн усны булгууд уруу хөтлөх болно. Бурхан тэдний нүднээс урсах нулимс бүрийг арчих болно гэлээ” (Илчлэлт 7:16–17; мөн 21:4-ийг үзнэ үү).

Миний хувьд энэ нь болох гэж буй зүйл, Мянган жилийн турш ямар байх, үүний дараа тохиох селестиел хаант улс дахь Христийн хаанчлалын тухай эрхэм найдварыг харуулдаг.

Энэ үеэр ирээдүйд болох зүйлүүдийн зэрэгцээ тэвшин дэх бяцхан хүүг бодох нь тохиромжтой зүйл гэж би бодож байна. Ирээдүйд болох зүйлүүдээс сүрдэх эсвэл тэдгээрийн талаар санаа зовох хэрэггүй. Зүгээр л тэрхүү бяцхан хүүхдийн тухай бод. Тэнгэрлэг бошиглолын биелэлт, Түүний дэлхийн амьдралын эхлэлийг тунгаан бодохын тулд чимээгүй, амар тайван хэдэн хормыг зарцуул.

Зураг
The holdings attached to this bib record are part of the 1990 acquisition of Carl Bloch paintings. The painting was cleaned and restored prior to being photographed by Danish photographer Hans Petersen.

Христ хараагүй хүнийг эдгээсэн нь, Доменико Фиаселла, John and Mable Ringling урлагийн музейн зөвшөөрлөөр нийтлэв, баруун гар талд: Амгалан шөнө, Карл Хэнрик Блок

Түр амсхийх, амар тайван байх, оюундаа энэ бяцхан хүүхдийг төсөөлөн харах цаг гарга. Түүний эсвэл таны амьдралд юу тохиолдох бол гэж санаа зовох хэрэггүй. Үүний оронд, дэлхийн түүхэн дэх хамгийн амгалан мөч буюу “Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай” (Лук 2:14) гэсэн захиастай хамт тэнгэр баясаж байсан мөчийг тунгаан бодоход амар тайван хэдэн хормыг зориул.

Сүнсэнд өөрийг тань дулаацуулах боломж олго

Хэдэн жилийн өмнө би Өмнөд Африкийн Англиканы аркбишопын бишоп Дэсмонд Тутугийн радиод өгсөн ярилцлагыг сонссон юм. Тэрээр Өмнөд Африкт арьс өнгөөр ялгаварлахын эсрэг хөдөлгөөний дараа болсон эвлэрлийн тухай охинтойгоо хамт бичсэн номоо хэвлүүлээд удаагүй байжээ.1 Үндсэндээ түүний номны гол захиас нь бүх хүнд сайн сайхан чанар байдаг гэсэн ойлголт юм.

Ярилцлагын үеэр хөтлөгч бишоп Тутуд “Таныг нас ахих тусам Бурхан та хоёрын харилцаа өөрчлөгдөж байгааг та анзаардаг уу?” гэсэн нухацтай, сүнсээр өдөөгдсөн асуулт тавив.

Бишоп Туту хэсэг дуугүй байснаа “Тийм ээ. Би Бурханы оршихуйд аль болох чимээгүй байхыг сурч байгаа” гэж хэлэв.

Тэрээр залуу насандаа залбирч байхдаа хүсэж, гуйх зүйлүүдийн жагсаалтын дагуу залбирдаг байснаа хуучилсан юм. Тэр залбиралдаа “худалдан авалт хийх жагсаалт” маягаар ханддаг байсан гэж хэлэв. Тэр “Би одоо зүгээр л тэнд байж сурч байна гэж бодож байна. Хүн өвлийн хүйтэнд гэртээ галын дэргэд суухдаа зүгээр л галын дэргэд суудаг, энд ухаантай байх шаардлага байхгүй. Гал түүнийг дулаацуулдаг.”2

Би үүнийг маш гайхалтай зүйрлэл гэж бодож байна. Их Эзэнтэй хамт суугаад, Түүнд өөрийг тань дулаацуулах боломж олго. Та нар Түүнтэй хамт байхын тулд төгс эсвэл дэлхий дээрх хамгийн агуу хүн эсвэл аливаа зүйлд шилдэг нь байх шаардлагагүй.

Та нарыг Христийн мэндэлсний энэ баяраар хэдэн хором чимээгүй орчинд суугаад, Аврагчийн Сүнсэнд та нарыг дулаацуулах, таны хийж буй үйлчлэл, өргөл, амьдралын үнэ цэнийг батлах боломж олгох цаг гаргана гэж найдаж байна. Тэрхүү бяцхан хүүхэдтэй хамт чимээгүй суугаад, сүнслэг байдлаар хүчирхэгжин, хожим ирэх бүх зүйлд илүү сайн бэлтгэгдсэн байгаарай. Энэ мөчийг амрах, сэргэх, баталгаа авах, шинэчлэх цаг хугацаа болго.

Энэ Христийн мэндэлсний баяраар та нарыг надтай хамт Аврагч Есүс Христийг мөн Түүнийг бидний болон бүх хүн төрөлхтний амьдрал, оршин байх шалтгааны төвд байдгийг гэрчлэх үед Бурхан энэ адислалыг та нарт өгөх болтугай.

Бид Түүнийг шүтэн биширч, Түүнд үйлчилж, Түүнийг хайрладаг. Та нарын амьдрал энэ Христийн мэндэлсний баяраар болон үргэлжид та нарын өргөлөөр дамжуулан энэхүү хайрыг харуулах болтугай.

Эшлэлүүд

  1. Desmond Tutu and Mpho Tutu, Made for Goodness: And Why This Makes All the Difference (2011).

  2. Desmond Tutu, in “Desmond Tutu, Insisting We Are ‘Made for Goodness’” (NPR interview by Renee Montagne, 2010 оны 3-р сарын 11), npr.org.

Тайтгаруулагч Христ, Карл Хэнрик Блок