Бусад эх сурвалж
Сүнслэг бэлгүүд


“Сүнслэг бэлгүүд,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 186–188

“Сүнслэг бэлгүүд,” Итгэлдээ үнэнч байх нь, 186–188

Сүнслэг бэлгүүд

Сүнслэг бэлгүүд нь Ариун Сүнсний хүчээр өгөгдсөн адислалууд буюу чадварууд юм. Бурхан эдгээр бэлгээс хамгийн багадаа нэгийг Сүмийн итгэлтэй гишүүн бүрд өгдөг. Эдгээр бэлгийг авснаар таныг хувь хүний тань хувьд хүчирхэгжүүлж, адисалж мөн бусдад үйлчлэхэд туслах болно. (C ба Г 46:8–12-ыг үзнэ үү.) Судрууд Сүнсний олон бэлгийн тухай заадаг.

Сударт бичигдсэн эдгээр сүнслэг бэлэг болон бусад нь Сүнсний олон бэлгийн зарим нэг жишээ билээ. Их Эзэн таны итгэлтэй байдал, хэрэгцээ мөн таны үйлчилдэг хүмүүсийн хэрэгцээнээс хамааран олон арга замаар адисалж болно. Тэр бидэнд хичээнгүйлэн ажиллахыг зарлигласан бөгөөд ингэснээр бид сүнслэг бэлгүүдийг хүлээн авч чадна.

“Та нар мэхлэгдэхгүйн тулд болгоомжил; мөн та нар мэхлэгдэхгүйн тулд юуны төлөө тэдгээр нь өгөгдсөнийг ямагт санан хамгийн шилдэг бэлгүүдийг хичээнгүйлэн эрэлхийл;

Учир нь үнэнээр би та нарт хэлж байна, эрэлхийлдэг, эсвээс надаас асуудаг … тэд бүгд ашиг тусыг олж болохын тулд тэдгээр нь намайг хайрладаг хийгээд миний бүх зарлигийг сахидаг мөн түүнчлэн үйлдэхийг эрэлхийлдэг тэдний ашиг тусын төлөө өгөгддөг болой” (C ба Г 46:8–9; мөн 26-р шүлгийг үзнэ үү).