Бусад эх сурвалж
Боловсрол


“Боловсрол,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 54–56

“Боловсрол,” Итгэлдээ үнэнч байх нь, 54–56

Боловсрол

Их Эзэн зарлиглахдаа, “судлахаар мөн тэрчлэн итгэлээр, суралцахыг эрэлхийлэгтүн” (С ба Г 88:118) хэмээсэн. Тэрээр биднийг сайн мэдээнээс суралцах мөн “тэнгэр дэх мөн дэлхий дэх мөн дэлхийн доорх зүйлүүдийн тухай; байсаар ирсэн зүйлүүд, байгаа зүйлүүд, удахгүй тохиох зүйлүүд; гэрт байгаа зүйлүүд, хол байгаа зүйлүүд; дайнууд болон үндэстнүүдийн ээдрээтэй байдал, мөн уг нутаг дээрх шүүлтүүд; мөн тэрчлэн улс орнуудын тухай хийгээд хаант улсуудын тухай мэдлэг буюу—[бид нар] бүх зүйлд бэлтгэгдэж болохын тулд” (С ба Г 88:78–80) ойлголтоо нэмэгдүүлэхийг зөвлөсөн юм.

Сургууль ба мэргэжлийн сургалт

Та оюун ухаан хийгээд гараа хөгжүүлэхээр үргэлж ажиллах ёстой бөгөөд ингэснээр та сонгосон талбартаа амжилттай байж чадна. Та боловсролоо сайн сайхны төлөө нөлөөлөхөөр ашигла. Та үүнийг хийснээр шударга хүн гэдгээр танигдах болно. Та ирэх боломжид бэлтгэгдэх ба гэр бүл, Сүм, нийгэмдээ үнэт хүчин зүйл болох болно.

Боломжтой шилдэг сургуулийг эрэлхийл. Зарим боломж нь коллеж, их сургууль, мэргэжлийн сургууль, гэрийн сургалтын курс, орон нутгийн боловсролын болон хувийн сургалт юм.

Институт, семинар

Дэлхий даяар 14-өөс 18 хүртэлх насны хожмын үеийн гэгээнтнүүд долоо хоногийн дундуур судруудаас сургамж заавар олгох семинарт хамрагддаг. Шашны институт нь долоо хоногийн дундуур 18–30 хүртэлх насны хожмын үеийн гэгээнтнүүдийг сайн мэдээний янз бүрийн сэдэвтэй хичээлүүдээр хангадаг.

Эдгээр хөтөлбөр сүнслэг хийгээд нийгмийн уур амьсгалыг хангаж өгдөг бөгөөд сайн мэдээний талаар илүү ихийг суралцах явцдаа оюутнууд бие биетэйгээ нөхөрлөж чаддаг.

Институт, семинарын талаар илүү мэдээлэл авахыг хүсвэл орон нутгийн санваарын удирдагчтай холбогдоно уу.

Насан туршдаа сурах

Амьдралынхаа турш боловсролын төлөөх боломжуудыг үргэлжлүүлэн эрэлхийл. Энэ нь та нарт сонгосон мэргэжил болон бусад ур чадвар, сонирхолдоо шинэчлэгдсэн зүйлийг мэдэхэд туслах болно. Энэ их хурдацтай өөрчлөгдөж байгаа дэлхийд өнөөдөр төдийгүй ирээдүйн төлөө өөрийгөө боловсруулах цаг гаргах ёстой.

Албан ёсны сургуулиар дамжуулан боловсролоо нэмэгдүүлэхээс гадна, унших, үр өгөөжтэй соёлын арга хэмжээнд оролцох, музей болон түүхийн дурсгалт газруудаар зочлох, хүрээлэн буй орчноо ажиглах зэргээр үргэлжлүүлэн суралцаж чадна.