Бусад эх сурвалж
Бишрэл хүндэтгэл


“Бишрэл хүндэтгэл,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 51–52

“Бишрэл хүндэтгэл,” Итгэлдээ үнэнч байх нь, 51–52

Бишрэл хүндэтгэл

Бишрэл хүндэтгэл бол агуу их хүндлэл, хайр мөн. Бурханыг гэсэн хүндэтгэлтэй хандлага танд байгаа үед та Түүнийг хүндэтгэн, Түүнд талархлаа илэрхийлж, Түүний зарлигуудыг дагах болно.

Өөрийн хандлага, биеэ авч явах байдалд хүндэтгэлтэй бай. Бишрэл хүндэтгэлтэй зан байдалд залбирах, судар судлах, мацаг барих, аравны нэг болон өргөлөө төлөх зэрэг нь багтдаг. Даруу хувцаслаж, цэвэр мөн урам хайрласан үг хэллэг хэрэглэх нь бас багтдаг. Бишрэл хүндэтгэлийн хэр хэмжээ нь хөгжим болон бусад үзвэрийн сонголт, нандин зүйлсийн талаар ярих яриа, сүм болон ариун сүм рүү явахдаа хувцаслах хувцаслалт, үйл хөдлөлийн тань нотолгоо юм. Та бусдад үйлчилж, тэднийг хүндэтгэн, сайхан сэтгэлээр хандахдаа Бурханд бишрэл хүндэтгэлээ харуулдаг.

Та илүү бишрэл хүндэтгэлтэй болсноор амьдралдаа нэлээд өөрчлөлт гарч байгааг ажиглах болно. Их Эзэн Өөрийн Сүнсийг тан дээр илүү их цутгах болно. Таны түгшүүр, төөрөгдөл багасна. Хувийн болон гэр бүлийнхээ асуудлуудыг шийдэхэд туслах илчлэлтийг хүлээн авах боломжтой байх болно.

Бишрэл хүндэтгэлтэй байдал таныг Бурханд ойртуулдаг шиг, үл хүндэтгэх байдал дайсны зорилгод тохирдог. Сатан таныг дэлхийн их шуугиан, хөөрөл, догдлол, хэрүүл маргаан, хөнгөмсөг байдал руу уруу татах болно. Цэргийн дарга дайралтад бэлтгэж байгаатай адил тэрээр Их Эзэн та хоёрын хоорондын харилцааг эвдэх гэж оролдоно. Иймэрхүү уран нарийн аргаас сэрэмжилж, бүхий л чадлаараа бишрэл хүндэтгэлтэй байхыг хичээ.