Бусад эх сурвалж
Хайр


“Хайр,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 209

“Хайр,” Итгэлдээ үнэнч байх нь, 209

Хайр

Хайр бол үнэнч байх, санаа тавих, энхрийлж хайрлах гүн гүнзгий мэдрэмж. Бурханыг болон хүмүүсийг хайрлах нь Есүс Христийн шавийн зан чанар юм (Maтай 22:35–40; Иохан 13:34–35; 2 Нифай 31:20). Бид зарлигуудыг даган Түүний хүүхдүүдэд үйлчилснээр Бурханыг хэрхэн хайрладгаа харуулдаг. Бусдыг хайрлах бидний хайр тэдэнтэй эелдэг байж, тэднийг сонсож, тэдэнтэй хамт гашyудаж, тэднийг тайтгаруулж, тэдэнд үйлчилж, тэдний төлөө залбирч, тэдэнтэй сайн мэдээг хуваалцаж, мөн тэдний найз байснаар илэрдэг.

Бид бүгд Бурханы хүүхдүүд. Тиймээс бид сүнсээрээ ах эгч нар гэдгийг санах үед эргэн тойрныхноо хайрлах бидний хайр нэмэгддэг. Энэ ойлголтоос төрөн гарах хайр бүх үндэстний мөн итгэл үнэмшил, арьс өнгөний зааг хязгаарыг давах хүчтэй байна.