Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Найман сар: Тэнгэрлэг Эцэг миний залбирлыг сонсож, хариулдаг.


Наймдугаар сар

Тэнгэрлэг Эцэг миний залбирлыг сонсож, хариулдаг.

“Чи даруу бай; тэгвэл чиний Бурхан Их Эзэн чамайг гараас чинь хөтөлж мөн залбирлуудад чинь чамд хариу өгөх болно” (СбаГ 112:10).

Энд дурдсан санаануудыг өөрийнхөө санаануудаар баяжуулан ашиглаарай. Долоо хоног бүр (1) сургаалыг таних арга замуудыг төлөвлө, (2) сургаалыг ойлгоход нь хүүхдүүдэд тусал, (3) тэдэнд сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тусал. “Суралцахын тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ? Ариун Сүнсийг мэдрэхэд нь би тэдэнд хэрхэн туслах вэ?” гэж өөрөөсөө асуу.

Нэгдэх долоо хоног: Судрууд хэрхэн залбирахыг надад заадаг.

Сургаалыг таньж мэд: Судруудыг барьж, хүүхдүүдээс судруудаас сурсан зарим зүйлсээ хуваалцахыг хүс. Судраас суралцах нэг зүйл бол хэрхэн залбирах гэдгийг хүүхдүүдэд хэл.

Зураг
залбирч буй хүүхдүүд

Хүүхдүүд өөрсдөө үр дүнтэй, сайн оролцуулж болох үзүүлэх материалууд билээ. Энэ үйл ажиллагааны үеэр хүүхдүүд залбирах зөв арга замыг харуулах боломжтой болдог.

Ойлголт, хэрэгжүүлэлтийг урамшуулан дэмж (судрын түүхийг сонсох нь): Зорамчуудад зааж буй Алма, Амюлек хоёрын түүхийг ярьж өг (Алма 31; 33–34-г үз). Залбирах зөв арга замыг үг хэлэлгүйгээр үйлдлээрээ үзүүлэхийг хүүхдүүдээс хүс. Түүх залбирлын талаар юу зааж байгааг хүүхдүүдээс асуу. Хүүхдүүдийн хариултыг самбар дээр жагсаа. Түүх нь тэдэнтэй хэрхэн холбогдож байгааг ярилцахыг хүүхдүүдээс хүс.

Хоёрдахь долоо хоног: Тэнгэрлэг Эцэг намайг хаана ч байсан, ямар ч үед ойр ойрхон Өөрт нь хандан залбирахыг хүсдэг.

Сургаалыг таньж мэд, ойлголтыг урамшуулан дэмж (судар унших нь): Тэд Тэнгэрлэг Эцэгт хандан ямар ч үед, хаана ч гэсэн залбирч болно гэдгийг хүүхдүүдэд хэл. Тэднээс Алма 33:3–9-р шүлгийг олохыг хүс. Шүлгүүдийг хамтдаа уншаад хүүхдүүдээс Зиносын залбирсан газрыг сонсох бүртээ гараа өргөхийг хүс. Тэдгээр газруудыг самбар дээр бич. Тэдгээр газруудын орчин үеийн хувилбарыг цаасан дээр бичиж, эдгээр газрууд нь өнөөдөр тэдний хувьд ямар газар болохыг ойлгоход нь хүүхдүүдэд тусал (жишээлбэл, ганцаараа байх газар нь “аглаг буйд”; цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, парк нь “талбай ”; бидний анги, сүм дээрх цуглаан нь “цугласан олон” байж болно). Хүүхдүүдээс цаасан дээр бичсэн газруудыг самбар дээрх газартай тааруулахыг хүс.

Зураг
асуултанд хариулж буй хүүхдүүд

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (залбирлын талаар ярилцах нь): Хүүхдүүдийг бүлэг болгон хувааж, тэднээс Зиносын залбирсан газруудад залбирсан туршлагаа хуваалцахыг хүс.

Зураг
ханын самбар руу харж буй хүүхдүүд

Долоо хоног бүр хүүхдүүдийн суралцах сургаалыг тодорхой танилцуул. Тэднийг тантай хамт тэдгээрийг хуваалцах цагийн эхэнд давтан хэлэхийг урь.

Гуравдахь, дөрөвдэх долоо хоног: Залбирлын хариултууд Тэнгэрлэг Эцэгээс маш олон арга замаар ирдэг.

Сургаалыг таньж мэд (тоглоом тоглох нь): Хүүхдийн хэсгийн хичээлийн өмнө самбар дээр “Залбирлын хариултууд Тэнгэрлэг Эцэгээс маш олон арга замаар ирдэг” гэж бичээд үг тус бүрийг өөр өөр цаасаар бүтээ. Нэг хүүхдээс нэг цаасыг авч, бусад хүүхдүүдээс өгүүлбэрийг таахыг хүс. Хүүхдүүд өгүүлбэрийг таах хүртэл цаасыг авч, өгүүлбэрийг хамтдаа уншихыг тэднээс хүс.

Ойлголтыг урамшуулан дэмж (судар унших нь): Иосеф Смит аль сүмд нэгдэх ёстойгоо мэдэхийн тулд залбирсан гэдгийг хүүхдүүдэд хэл. Түүний залбирал хэрхэн хариулагдсаныг олж мэдэхийн тулд Иосеф Смит—Түүх 1:17-г хамтдаа унш (Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн айлчлалаар дамжуулан). Алма өөрийн хүү бага Алмаг үнэнийг суралцаасай хэмээн залбирсныг хүүхдүүдэд хэл. Алмагийн залбирал хэрхэн хариулагдсаныг олж мэдэхийн тулд Мозая 27:11-г хамтдаа унш (тэнгэр элч бага Алмад үзэгдсэн). Залбирлын ихэнх хариултууд өөр арга замаар ирдэг гэдгийг тайлбарла. Өөр өөр цаасан дээр залбирлын хариултууд ирж болох арга замыг харуулсан дараах судруудыг бич: С ба Г 6:22–23 (амар амгалан мэдрэмжээр); С ба Г 8:2 (оюун санаан дахь бодол, зүрх сэтгэл дэх мэдрэмжээр); Мозая 27:36 (бусад хүмүүсийн үйлдлээр); 2 Нифай 32:3 (судруудаар). Цааснуудыг хайрцганд хий. Нэг хүүхдээс цаасыг сугалж авч, уншихыг хүс. Судрын эшлэлийг олоод, хамтдаа унш. Мөн хүүхдүүдээс эдгээр судар бүр Тэнгэрлэг Эцэг залбиралд хэрхэн хариулдаг талаар юу зааж байгааг асуу.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (түүхүүд сонсох нь): Дөрвөн зочныг ангид урьж, залбирлын хариулт ирдэг арга замыг харуулсан түүх хуваалцахыг хүс. Түүх нь магадгүй хувийн туршлага, Сүмийн сэтгүүл эсвэл судраас байж болно. Хүүхдүүдийг гэртээ хариад гэрийнхнээсээ тэдний залбиралд хариулт ирсэн үеүдийн талаар асуухыг урь.

Хөгжмийн удирдагчид зориулсан тусламж

Хүүхдүүдэд туслахын туд “Хүүхдийн залбирал” (ХДН, 12–13) дууллыг суралцаж, дараах зүйлийг анхаар:

  • Хүүхдүүдээс гэр бүлээсээ урт хугацаанд хол байсны дараа гэртээ эргэж ирээд хаалгаа онгойлгоод хайр, тайтгарлаар дүүрч байна гэж төсөөөлөхийг хүс. Залбирал нь Тэнгэрлэг Эцэгт хүрэх хаалгыг нээхтэй адил; Тэр биднийг тайтгаруулж, хайрлахаар хүлээж байдаг бөгөөд хүүхэд бүрийн залбирлыг сонсож, хариулахыг хүсдэг гэдгийг тайлбарла.

  • Таныг “Хүүхдийн залбирал” дууллын эхний хоёр мөрийг дуулах үед “тэнд”, “залбирал” гэдэг үгсийг олж сонсохыг хүүхдүүдээс хүс. Үгсийг сонсох бүртээ чихэндээ хүрэхийг хүүхдүүдээс хүс. Тэдгээр мөрүүдийг тантай хамт дуулахыг хүс. Энэ мэтээр дууллын үлдсэн мөрүүдийг давтаж, хүүхдүүдээс мөр бүр дэх толгой холбосон үгсийг олж сонсохыг хүс.

  • Хоёрдахь бадгийн өгүүлбэр бүрийг дуулж, таныг өгүүлбэр рүү заах үед өгүүлбэрийг давтан хэлэхийг хүүхдүүдээс хүс. Хүүхдүүдийг хоёр бүлэгт хувааж, нэг бүлгээс нь өгүүлбэр бүрийн эхний хэсгийг дуулахыг (жишээлбэл, “Тэр”) харин нөгөө бүлгээс өгүүлбэрийг (“байдаг”) дуусгаж дуулахыг хүс. Хүүхэд бүрийг босч зогсоод “хаант улс, хаант улс тэднийх юм” дуулахыг хүс.

Зураг
дуулж буй хүүхдүүд