Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Нэгдүгээр сар: Би Бурханы хүүхэд. Түүнд надад зориулсан төлөвлөгөө бий


1-р сар

Би Бурханы хүүхэд. Түүнд надад зориулсан төлөвлөгөө бий

“Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг” (Ром 8:16).

Энд дурдсан санаануудыг өөрийнхөө санаануудаар баяжуулан ашиглаарай. Долоо хоног бүр (1) сургаалыг таних арга замуудыг төлөвлө, (2) сургаалыг ойлгоход нь хүүхдүүдэд тусал, (3) тэдэнд сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тусал. “Суралцахын тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ? Ариун Сүнсийг мэдрэхэд нь би тэдэнд хэрхэн туслах вэ?” гэж өөрөөсөө асуу.

Зураг
Нэг жил үргэлжлэх үйл ажиллагааг танилцуулж буй хүүхэд

Нэг жил үргэлжлэх үйл ажиллагаа: Бурхан танд хайртай гэдгийг олж мэдсэн арга замаа товч хуваалц. Жижиг биетийг (даавуун бөмбөг, шош, жижигхэн чулуу гэх мэт) цэвэрхэн шил эсвэл саванд хий. Жилийн турш Бурхан тэднийг мэддэг бөгөөд тэдэнд хайртайг хэрхэн олж мэдсэн арга замуудаа хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Хүүхдээс ямар нэгэн зүйл хувцаалцах бүртээ жижиг шил эсвэл саванд жижиг биетийг хийхийг хүс. Савыг ойр ойрхон шалгаж, Тэнгэрлэг Эцэг бидэнд хайртайгаа хэр олон арга замаар харуулдгийг олж мэд.

Нэгдэх долоо хоног: Бурхан бол миний Тэнгэрлэг Эцэг. Тэр намайг мэддэг бөгөөд надад хайртай.

Сургаалыг таньж мэд (тааварт тоглоом тоглох): Та бид бүгдэд хайртай, бидний хүн нэг бүрийг мэддэг, бидэнд тусалдаг, биднээс хол амьдардаг хэн нэгний тухай бодож байгаагаа хүүхдүүдэд хэл. Тэднээс хэний тухай бодож байгааг таахыг хүс (Тэнгэрлэг Эцэг). Тэнгэрлэг Эцэгтэй бид хэрхэн холбогддогийг ярилц. Хүүхдүүдээс “Бурхан бол миний Тэнгэрлэг Эцэг. Тэр намайг мэддэг бөгөөд хайрладаг” гэж давтан хэлэхийг хүс.

Ойлголтыг нь урамшуулан дэмж (судруудаас унших): Хүүхдүүдийг бүлэг болгож хуваа. Бүлэг бүрээр Инос 1:5, Мосе 1:6, Иосеф Смит—Түүх 1:17-г уншуулж, Их Эзэн бошиглогч нэг бүрийг хэрхэн дуудсан тухай ярилц. “Хэрэв Тэнгэрлэг Эцэг чам дээр ирсэн бол чамайг юу гэж дуудах байсан бол?” гэж хүүхдүүдээс асуу: Бурхан хүн нэг бүрийг нэрээр нь мэддэг гэдгийг гэрчил.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (дуу дуулах): Хүүхдүүдийг “Би Бурханы хүүхэд” (ХДН, 2–3) эсвэл “Эцэг минь амьдыг би мэднэ” (ХДН, 5) дууллыг дуулангаа тойрог болон зогсож, Хүүхдүүдийн төлөөх Бурханы хайрыг төлөөлсөн зүйлсийг бие биедээ дамжуулахыг хүс. Төлөөлж буй зүйлс нь судрууд, ариун ёслолын зураг, жимс, гэр бүлийн зураг байж болно. Хүүхдүүдийг гэнэт зогсоож, төлөөлж буй зүйлийг барьж байгаа хүүхдээс Бурхан өөрт нь хайртайг мэдсэн нэг арга замыг хуваалцахыг хүс. Цаг байвал үргэлжлүүлэн хий.

Хоёрдахь мөн гуравдахь долоо хоног: Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө бол аз жаргалын төлөвлөгөө.

Зураг
бэлэг

Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө бол аз жаргалын төлөвлөгөө.

Сургаалыг таньж мэдэх: Цаасан дээр “Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө бол аз жаргалын төлөвлөгөө” гэж бич. Цаасыг хайрцганд хийж, бэлэг шиг боож багла. Бэлгийг барьж, хайрцган дотор тэднийг аз жаргалтай болгох ямар нэгэн зүйл байгаа гэж хүүхдүүдэд хэл. Энэ юу болохыг таахыг хүүхдүүдээс хүс. Тэгээд бэлгийг нээж, цаасан дээрх өгүүлбэрийг хүүхдүүдэд уншиж өг. Биднийг аз жаргалтай болгож, Түүнтэй эргээд хамт амьдрах боломжийг олгодог нэгэн төлөвлөгөө Тэнгэрлэг Эцэгт байдгийг тайлбарла.

Ойлголтыг урамшуулан дэмж (дуу дуулж, асуултуудад хариул):: Доорх асуултуудын нэгийг нь бичсэн том цаасыг анги бүрт өг:

  • Миний амьдралд юу байдаг вэ мөн миний амьдрал хаанаас эхэлсэн бэ?

  • Миний сонголт юу байсан бэ мөн би юуг эрэлхийлэх хэрэгтэй вэ?

  • Би юуг дагаж, юунаас зуурах ёстой вэ?

  • Хэрэв би Бурханы төлөвлөгөөг дагавал юуг мэдрэх вэ?

“Бурханы зааснаар амьдарна, би” (ХДН, 164–65) дууллын эхний хоёр бадгийг дуулж, эхний асуултны хариултын талаар ярилц. Дууллын үлдсэн бадгуудыг дуулангаа, бусад асуултуудад хариул.

Зураг
дэлхий ертөнц
Зураг
Есүс Христ

Мөнх бус байдлын өмнөх амьдрал

Зураг
баптисм
Зураг
гэр бүл

Мөнх бус амьдрал

Зураг
Хоёр дахь ирэлт

Мөнх бус байдлын дараах амьдрал

Ойлголтыг урамшуулан дэмж (өгүүлбэрийг дуусгах): Мөнх бус байдлын өмнөх оршихуй, мөнх бус амьдрал, мөнх бус амьдралын дараах амьдралыг төлөөлсөн зургуудыг өрөөний гурван өөр талд байрлуул. Цаасан дээр аз жаргалтай царай зур. Таныг аз жаргалтай царайг өргөх бүрт “Аз жаргалтай” гэж хэлэхийг хүүхдүүдээс хүс. Өмнөх амьдралын зурагны хажууд зогсоод Тэнгэр дэх Зөвлөгөөг тайлбарла. Хэрэв боломжтой бол таныг аз жаргалтай царайг өргөх үед “аз жаргалтай” гэдэг үг орсон өгүүлбэрийг дуусгахыг хүүхдүүдээс хүс. Жишээлбэл: “Тэнгэрлэг Эцэг биднийгаз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Тэрээр дэлхийд ирж, бие махбодыг хүлээн авах бидэнд зориулсан төлөвлөгөөнийхөө тухай бидэнд хэлсэн. Тэр хэрэв бид Түүний зарлигуудыг дагах юм бол аз жаргалтай байх болно гэж хэлсэн. Тэрээр бид бүгд төгс бус учраас аз жаргалтай байхын тулд Аврагч хэрэгтэй гэдгийг мэдэж байсан. Бид Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний тухай сонсоод маш ихаз жаргалтай байсан бөгөөд баярлан хашгиралдсан!” Бусад бүлгүүд дээр очиж тайлбарлаж, аз жаргалын төлөвлөгөөг тодорхойлохдоо дээрхтэй адил үйл ажиллагааг хэрэгжүүл: “Чи өөрийнхөө гэр бүлд ирсэн, чамайг төрөхөд тэд маш их аз жаргалтай байсан.” “Бид зөв шударга сонголтыг хийснээр аз жаргалтай болдог.” “Бид гэр бүлтэйгээ болон Тэнгэрлэг Эцэг, Есүс Христтэй хамт селестиел хаант улсад үүрд мөнхөд амьдрахдаа аз жаргалтай байх болно.” Аз жаргалын төлөвлөгөөг хүүхдүүдийн нас, ойлголтоос шалтгаалж илүү нарийвчлан заа.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (зураг зурах): Хүүхэд бүрт аз жаргалтай царай зурсан мөн “Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө бол аз жаргалын төлөвлөгөө” гэж бичсэн цаасыг өг. Тэднээс өөрсдийг нь аз жаргалтай болгодог Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний талаар ямар нэгэн зүйл зурахыг хүс. Эцэгийн төлөвлөгөө нь бидний мөнхийн аз жаргалын төлөө байдаг гэдгийг гэрчил.

Дөрөвдэх долоо хоног: Надад сонгох эрх байдаг бөгөөд би сонголтынхоо төлөө хариуцлага хүлээдэг.

Сургаалыг таньж мэд: Нэг нь дээр нь “Надад сонгох эрх бий” гэж бичсэн харин нөгөөх дээр нь “Би сонголтынхоо төлөө хариуцлага хүлээдэг” гэж бичсэн хоёр том цаасыг бэлтгэ. Хүүхдүүдийг хоёр бүлэгт хуваа. Зургаан хүүхдийг самбарын өмнө гарч ирэхийг урь. Тэдний нэгнээс цаасыг өргөхийг хүсч, аль нэг бүлгээс босч зогсоод “Надад сонгох эрх бий” гэж хэлэхийг хүс. Өөр нэг хүүхдээс хоёрдахь цаасыг өргөж, үлдсэн бүлгээс босч зогсоод “Би сонголтынхоо төлөө хариуцлага хүлээдэг” гэж хэлэхийг хүс. Үүнийг хэд хэдэн удаа давтаж, бүлэг бүрээр хоёр өгүүлбэрийг хоёуланг нь хэлүүл.

Ойлголтыг нь урамшуулан дэмж (үр дүнгийн талаар ярилц): Хэрэв тэд хоол идэхгүй байж, халуун зууханд гараа хүргэхийг сонговол эсвэл сүмд явж, бусадтай эелдэг харьцахыг сонговол үр дүнд нь юу болохыг асуу. Тэнгэрлэг Эцэг биднийг хайрладаг бөгөөд биднийг зөв сонголт хийж, зөв сонголтынхоо адислалыг аваасай гэж хүсдэг гэдгийг тайлбарла.

Зураг
зураг руу харж буй хүүхэд

Тэдний анхаарлыг татаж, суралцах үйл явцад оролцох боломжийг олгох үйл ажиллагаанд хүүхэд бүрийг идэвхтэй оролцуул.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж }(тоглоом тоглох нь): Хоёр цаасан дээр хүүхдүүдийн хийж болох зарим сайн сонголт мөн зарим муу сонголтыг бич. Цааснуудыг хайрцганд хий. Хүүхдүүдийг “сонголт” мөн “үр дүн” гэх хоёр багана болж зогсохыг урь. Багана бүр дэх эхний хүүхдийг самбар руу алхах зуур бүх хүмүүсээр “Зөвийг сонго” (Hymns, дугаар, 239) дууллын эхний бадгийг дуулуул. “Сонголт” багана дээрх хүүхдээс цаасыг гаргаж, сонголтыг уншихыг хүс. Өөр хүүхдээр уг сонголтоос ирж болох үр дүнг хэлэхийг хүс. Бусад хүүхдээс хэрэв сайн сонголт байх юм бол эрхий хуруугаа дээш өргөж, муу сонголт байх юм бол эрхий хуруугаа доош харуулахыг хүс. Цаг байвал энэ мэтээр үргэлжлүүл.

Хөгжмийн удирдагчид зориулсан тусламж

Хүүхдүүдээс “Би Бурханы хүүхэд” (ХДН, 2–3) дууллын дахилтыг тантай хамт дуулахыг мөн хэн нэгэн тэдэнд юу хийж өгвөл баярлах байсныг тодорхойлж буй үгсийг сонсохыг хүс. Тэдний хариултуудыг самбар дээр жагсаа (хөтлөх, удирдах, заах, туслах). Үг бүрийн талаар асуулт асуу. Жишээлбэл, “Хэн биднийг хөтөлдөг вэ” эсвэл “Та нар яагаад хэн нэгнийг чамайг хөтлөөсэй гэж хүсдэг вэ” гэж асуу. Эцэг эх, багш, удирдагч, бошиглогч, судрууд болон Тэнгэрлэг Эцэг рүү очих замаа олоход тусалдаг Ариун Сүнстэй хамт байхын адислалын тухай гэрчил.