Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Дөрөвдүгээр сар: Есүс Христ хожмын өдрүүдэд Өөрийн Сүмийг сэргээсэн


Дөрөвдүгээр сар

Есүс Христ Өөрийн Сүмийг хожмын өдрүүдэд сэргээсэн

“Бибээр сайн мэдээний бүрэн байдлаа өөрийн үйлчлэгч Иосефын гараар урагш илгээсэн” (С ба Г 35:17).

Энд дурдсан санаануудыг өөрийнхөө санаануудаар баяжуулан ашиглаарай. Долоо хоног бүр (1) сургаалыг таних арга замуудыг төлөвлө, (2) сургаалыг ойлгоход нь хүүхдүүдэд тусал, (3) тэдэнд сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тусал. “Суралцахын тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ? Ариун Сүнсийг мэдрэхэд нь би тэдэнд хэрхэн туслах вэ?” гэж өөрөөсөө асуу.

Нэгдэх долоо хоног: Есүс Христ болон Түүний Төлөөлөгчид нас барсны дараа сайн мэдээний үнэнүүд алдагдсан.

Сургаалыг таньж мэд (ярилцах нь): Есүс Христийн дэлхий дээр байхдаа заасан зарим зүйлсийг нэрлэхийг хүүхдүүдээс хүс. Төлөөлөгчдийг томилж буй Христийн зургийг үзүүл. Христийг нас барж, амилсны дараа Түүний Төлөөлөгчид сайн мэдээг заасан боловч олон хүн тэднийг сонсоогүй бөгөөд удалгүй Төлөөлөгчид нас барж, сайн мэдээний талаарх зарим чухал үнэнүүд дахин заагдаагүй гэдгийг тайлбарла. Самбар дээр “Есүс Христ болон Түүний Төлөөлөгчид нас барсны дараа сайн мэдээний үнэнүүд алдагдсан” гэж бич.

Зураг
зурж буй хүүхдүүд

Зураг зурах нь хүүхдүүдэд сайн мэдээний зарчмуудын талаарх өөрсдийн ойлголтоо хуваалцах боломжийг олгодог. Хүүхдүүд өөрсдийнх нь зургийг үзүүлэнт материал болгон ашиглахад дуртай байдаг.

Ойлголтыг урамшуулан дэмж (зураг зурах нь): Урвалтын үеэр гээгдсэн эсвэл өөрчлөгдсөн зарим сайн мэдээний зарчмуудыг самбар дээр бич (жишээлбэл, баптисм, санваар, ариун сүмүүд, амьд бошиглогчид болон ариун ёслол). Ангийг жижиг бүлгүүдэд хуваа. Тэдгээр сайн мэдээний зарчмуудын нэгийг нь бичсэн цаасыг бүлэг бүрт өгч, тухайн зарчмыг төлөөлөх зургийг зурахыг хүүхдүүдээс хүс. Бүлэг бүрээс нэг хүүхдийг зурсан зургаа самбар дээр байрлуулахыг хүс. Христ дэлхий дээр байхдаа тэдгээр сайн мэдээний чухал үнэнүүдийг заасан гэдгийг тайлбарла. Хүүхдүүдээс нүдээ анихыг хүс. Бүх зурагнуудыг авч, нуу. Хүүхдүүдээс нүдээ нээхийг хүс. Есүс Христ болон Түүний Төлөөлөгчид нас барсны дараа сайн мэдээний үнэнүүд алдагдсан гэдгийг тайлбарла. Сайн мэдээ Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн гэж хүүхдүүдэд хэл. Зургуудыг самбар дээр дахин тавьж, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд тэдгээр алдагдсан үнэнүүд бүгд байгаа гэдгийг гэрчил. (Дөрөвдэх долоо хоногт ашиглахын тулд зургуудыг хадгал.)

Хоёрдахь долоо хоног: Тэнгэрлэг Эцэг ба Есүс Христ Иосеф Смитэд үзэгдсэн нь.

Сургаалыг таньж мэд (зургийг харах нь): Анхны Үзэгдлийн зургийг жижиг цаасуудаар бүтээж тавь. Хүүхдүүдээс цааснуудыг нэг нэгээр нь авахыг хүс. Ямар зураг байгааг мэдсэн үедээ чимээгүйхэн гараа өргөхийг хүүхдүүдээс хүс. Бүх цааснуудыг авсаны дараа хүүхдүүдээс зураг дээр юу болж байгааг хэлэхийг хүс.

Ойлголтыг урамшуулан дэмж (судар унших нь): Ариун ойн цоорхой дахь Иосеф Смитийн туршлагын тодорхойлолтыг судрын хаанаас уншиж болохыг хүүхдүүдэд харуул (Иосеф Смит—Түүх 1:14–19). Ойн цоорхойд юу болсныг тодорхойлох хэдэн шүлгийг унш эсвэл хүүхдүүдээс уншихыг хүс. Та бага насны хүүхдүүдээс босч зогсох, мод шиг гараа дээшээ өргөх, залбирч байгаа мэт гараа атгах зэрэг энгийн үйлдлүүдийг хийхийг хүсч болно. Хэрэв тэд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Иосеф Смит дээр ирж, түүнтэй ярьж байхыг үзсэн бол юуг мэдрэх байсныг нь хүүхдүүдээс асуу. Энэ үйл явдлын ач холбогдлыг ярилц.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (гэрчлэлээ хуваалцах нь): “The Sacred Grove” (ХДН, 87) дууллыг хүүхдүүдээр дуулуул. Дараа нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Иосеф Смитэд үзэгдсэн гэдгийг гэрчил. Цөөхөн хэдэн хүүхдээс Анхны Үзэгдлийн талаар гэрчлэлээ хуваалцахыг хүс.

Гуравдахь долоо хоног: Санваарын эрх мэдэл тэнгэрлэг элч нараар сэргээгдсэн.

Сургаалыг таньж мэд (дуулал дуулах нь): Хүүхдүүдээс ямар нэгэн маш чухал зүйлийг хэрхэн зарлах байсныг нь асуу. Олон жилийн өмнө ямар нэгэн чухал зүйлийг зарлахад бүрээ ашигладаг байсныг тайлбарла. “Санваар сэргээгдлээ” дууллыг хөгжимчин тоглож байх зуур хүүхдүүдээс нүдээ аниад бүрээ үлээж байгааг сонсож байна гэж төсөөлөхийг хүс (ХДН, 89). Хүүхдүүдээс дууллыг дуулж, энэ дуу ямар чухал захиасыг хүргэж байгааг олж мэдэхийг хүс. Цөөхөн хэдэн хүүхдээс энэ дууны утга учрыг тайлбарлахыг хүс.

Ойлголтыг урамшуулан дэмж (зочин яриа өгөгчийг сонсох нь): Хүүхдүүдэд Аароны болон Мелкизедек санваарын сэргээлтийн зургийг үзүүл. Аароны Санваар атгагчийг урьж, Аароны Санваарын сэргээлтийн түүхийг ярьж өгөхийг хүс (С ба Г 13; Иосеф Смит—Түүх 1:68–72-г үз). Дараа нь Мелкизедек Санваар атгагчийг урьж, хүүхдүүдэд Мелкизедек Санваарын сэргээлтийн тухай хуваалцахыг хүс (С ба Г 27:12–13; Иосеф Смит—Түүх 1:72-г үз). Зурагнуудыг дахин үзүүлж, зурган дээрх хүмүүсийг нэрлэхийг хүүхдүүдээс хүс.

Зураг
Мелкизедек болон Аароны Санваар атгагч

Зочин яриа өгөгч Хүүхдийн хэсэгт тохируулан сонирхолтой, шинэ зүйлсийг нэмж болно.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (гэрчлэлээ хуваалцах нь): Аароны Санваар сэргээгдсэний ачаар одоо бидэнд байгаа нэг зүйлийг (жишээлбэл, баптисм, ариун ёслол) мөн Мелкизедек санваар сэргээгдсэний ачаар одоо бидэнд байгаа нэг зүйлийг (жишээлбэл, гишүүний баталгаа болон өвчтөнийг адислах) цаасан дээр бичихийг хүүхэд нэг бүрээс хүс. Зарим хүүхдүүдээс бичсэн зүйлээ хуваалцахыг хүс. Санваарын сэргээлтийн ачаар Тэнгэрлэг Эцэгээс ирдэг адислалуудад талархаж явдгаа илэрхийл.

Дөрөвдэх долоо хоног: Иосеф Смит Мормоны Номыг орчуулж, сайн мэдээний үнэнүүдийг сэргээсэн.

Сургаалыг таньж мэд, ойлголтыг урамшуулан дэмж (ярилцах нь): Хүүхдийн хэсгийн хичээлийн өмнө “Иосеф Смит Мормоны Номыг орчуулж, сайн мэдээний үнэнүүдийг сэргээсэн” гэж цаасан дээр бичээд дундуур нь хэд хэдэн хэсэг болгон хайчилж, эвлүүлэхэд тохиромжтой болго. Цаас бүрийн ар талд Мормоны Номын орчуулгатай холбоотой хүн эсвэл ямар нэгэн зүйлийн нэрийг нь бич (жишээлбэл, Иосеф Смит, Урим Туммим, Тэнгэр элч Моронай, алтан ялтсууд, Бурханы хүч, Оливер Каудери). Анги бүрт цаасны нэг хэсгийг өгч, цаасны ар талд байгаа хүн эсвэл зүйл Мормоны Номын орчуулгатай хэрхэн холбогдож байгааг ярилцахыг хүс. Анги бүрийн хүүхдүүдийг самбарын өмнө гарч ирээд ярилцсан зүйлсээ хуваалцаж, цаасаа самбар дээр тавихыг хүс. Цааснуудыг эвлүүлж дууссаны дараа өгүүлбэрийг хамтдаа унш.

Зураг
эвлүүлдэг зураг

Эвлүүлдэг зурагнуудыг sharingtime.lds.org вэб хуудсаас харах боломжтой.

Ойлголтыг урамшуулан дэмж (зочин яриа өгөгчийг сонсох нь): Санваар атгагчийг урьж, Иосеф Смитийг үгээрээ илэрхийлж, тэр хэрхэн Мормоны Номыг орчуулсан түүхийг ярьж өгөхийг хүс. Түүнд нэгдэх долоо хоногт хүүхдүүдийн зурсан зарим зурагнуудыг өгч, сайн мэдээний зарчмууд хэрхэн Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн тухай хуваалцахыг хүс. Тэр хар урт зангиа зүүх зэргээр энгийн хувцаслаж болно. Түүнээс хүрмээ тайлаад, Иосеф Смитийн талаар гэрчлэлээ хуваалцахыг хүс.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (санаануудаа хуваалцах нь): Хэрэв хүүхдүүд нэгэн цагт алдагдаж, Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн үнэнүүдийг нэрлэж чадах бол босч зогсохыг хүс. Хэсэг хүүхдүүдийг урьж, бусадтай бодол санаагаа хуваалцахыг хүс. Сэргээгдсэн сайн мэдээ болон Мормоны Номын талаар гэрчлэлээ хуваалц.