Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Гуравдугаар сар: Есүс Христ бол бидний Аврагч


Гуравдугаар сар

Есүс Христ бол бидний Аврагч

“Анхаарагтун та нар эдгээр үгсийг. Болгоогтун, Бибээр Есүс Христ, дэлхийн Аврагч болой” (С ба Г 43:34).

Энд дурдсан санаануудыг өөрийнхөө санаануудаар баяжуулан ашиглаарай. Долоо хоног бүр (1) сургаалыг таних арга замуудыг төлөвлө, (2) сургаалыг ойлгоход нь хүүхдүүдэд тусал, (3) тэдэнд сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тусал. “Суралцахын тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ? Ариун Сүнсийг мэдрэхэд нь би тэдэнд хэрхэн туслах вэ?” гэж өөрөөсөө асуу.

Нэгдэх долоо хоног: Есүс Христ сайн мэдээг зааж, бидэнд үлгэр жишээ үзүүлсэн.

Сургаалыг таньж мэд (дуу дуулах): “Do As I’m Doing” (ХДН, 276) дууллыг хэд хэдэн удаа дуулж, өөр өөр хүүхдүүдийг гүйцэтгэх үйлдлээ сонгохыг хүс. Бид хэн нэгний үйлдлийг дагасан үедээ түүний үлгэр жишээг дагадаг гэдгийг тайлбарла. Хэн бидэнд дагах төгс үлгэр жишээ үзүүлснийг асуу (Есүс Христ). “Есүс Христ бидэнд үлгэр жишээ үзүүлсэн” гэж хамтдаа хэлэхийг хүүхдүүдээс хүс.

Ойлголтыг урамшуулан дэмж (судар унших): Дараах үйл явдлуудын тухай зургуудыг самбар дээр байрлуул: Христ баптисм хүртэж байна, Христ хүүхдүүдтэй хамт байна, Христ залбирч байна, Христ зааж байна. Дараах судруудын нэгийг хамтдаа уншиж, судар дээр Христ юу гэж зааж байгааг тайлбарлахыг хүүхдүүдээс хүс: Марк 16:15; Иохан 13:34–35; 3 Нифай 11:37; 3 Нифай 18:19. Зураг бүр рүү хуруугаараа зааж, хүүхдүүдийг таны уншсан судар дээр гарсан Христ бидэнд хийхийг заасан зүйлийг хамгийн сайн харуулж буй зураг руу заах үед босч зогсохыг урь. Бусад судрууд дээр мөн адил үүнийг хэрэгжүүл.

Зураг
зураг руу зааж буй багш

Хүүхдүүд суралцах явцад идэвхтэй оролцсон тохиолдолд илүү хүндэтгэлтэй байдаг. Энэ үйл ажиллагааны үеэр хүүхдүүдийг хүндэтгэлтэйгээр босож, суухыг хүсэх нь тэдний анхаарлыг татахад тусална.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (зураг зурах): Хүүхэд бүрт цаас өгч, Христийн жишээг дагаж буй өөрсдийнхөө зургийг зурахыг хүс. Жишээлбэл, тэд өөрсдийгөө баптисм хүртэж байгаагаар мөн найздаа сайн мэдээг зааж, хэн нэгэнд тусалж байгаагаар төсөөлөн зурж болно. Цөөхөн хэдэн хүүхдээс зурсан зургаа бусадтайгаа хуваалцахыг хүсч, тэднийг зургаа ээж аавдаа үзүүлэхийг урамшуулан дэмж.

Хоёрдахь долоо хоног: Христийн Цагаатгалын ачаар би наманчилж, Бурхантай дахин хамт амьдарч чадна.

Сургаалыг таньж мэд (хоосон зайг бөглө): Хүүхдийн Хэсгийн хичээл эхлэхээс өмнө самбар дээр “Христийн _______ ачаар би ______, _____ дахин хамт амьдарч чадна” гэж бич. Цагаатгал, наманчлал,Бурхан гэдэг үгсийг гурван өөр цаасан дээр бичээд ангийн гурван сандал доор наа. Хүүхдүүдээс цаасыг олохыг хүсч, тэдгээрийг зөв байрлалынх нь дагуу самбар дээр наа. Өгүүлбэрийг бүгд хамтдаа унш.

Ойлголтыг урамшуулан дэмж (судруудыг уншиж, асуултуудад хариулах нь): Гетсеманид болон загалмайд байгаа Христийн зургийг самбар дээр байрлуул. Зургуудыг жижиг цаасуудаар далдал. Цаас бүрт зураг дээрх үйл явдалтай холбоотой асуултуудыг болон хариултуудыг харуулсан Матай 26–27 эсвэл Лук 22–23 судрын эшлэлийг бич. (Жишээлбэл: Есүсийн залбирахаар очсон газрын нэрийг юу гэдэг вэ? Матай 26:36.) Хүүхдүүдийг бүлэг болгон хувааж, бүлэг бүрээс судруудын аль нэгийг уншиж, асуултанд хариулахыг хүс. Бүлгүүдээс өөрсдийн хариултуудаа хуваалцаж, тохирох цаасыг зурагнаас холдуулахыг хүс.

Зураг
судар уншиж буй хүүхэд

Судар унших үйл ажиллагааг бага насны хүүхдүүдэд тохируулахын тулд тэднээс судар уншиж байх зуур анхааралтай сонсож, тодорхой үг эсвэл өгүүлбэр сонссон үедээ босч зогсохыг хүс.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (биет үзүүлэнт хичээлийг бэлтгэх нь): Цагаатгал, наманчлал зэрэг үгсийн утгыг хүүхдүүдтэй хамт ярилцаж, Цагаатгал биднийг хэрхэн адисалдаг болохыг тайлбарла (True to the Faith: A Gospel Reference [2004], 14–20, 132–35-г үз). Хүүхдүүдэд бэлэг харуул. Нэг хүүхдээс уг бэлгийг өөр нэг хүүхдэд өгч, хүлээн авч буй хүүхдийг бэлэг авахаас татгалзахыг хүс. Бидэнд өгч байгаа бэлгийг авахаас татгалзах үед бид тухайн бэлгийн адислалыг хүртэж чадахгүй гэдгийг тайлбарла. Таныг Сургаал ба Гэрээ 19:16-г уншиж байх зуур хүүхдүүдээс Цагаатгалын бэлгийг хүртэхийн тулд юу хийх ёстойг олж мэдэхийг хүс.

Гуравдахь долоо хоног: Есүс Христ амилсан болохоор би ч бас амилах болно.

Сургаалыг таньж мэд (түүх сонсох нь): Амилалтын тухай түүхийг ярьж өгөхийн тулд нярайн хүүхдийн гарын авлагын 123-р хуудасны зураглалыг ашигла (121-р хуудасны зааврыг үз) (see John 19:41–42; 20:1, 11–18). Есүс Христ амилах үед Түүний бие махбод болон сүнс дахин нэгдсэн бөгөөд энэ нь хүн бүрт амилах боломжийг олгосон гэдгийг тайлбарла. Хүүхдүүдээр “Есүс Христ амилсан болохоор би ч бас амилах болно” гэж хэлүүл.

Ойлголтыг урамшуулан дэмж (мэдрэмжүүдийн тухай ярилцах нь): Самбар дээр Есүсийг нас барах үед шавь нарынх нь мэдэрсэн мэдрэмжийг тодорхойлох үгсийг жагсаа (гуниг, харуусал, сэтгэлээр унах гэх мэтчилэн). Эдгээр үгсийн эсрэг утгатай үгсийг хэлэхийг хүүхдүүдээс хүсч (баяр баясгалан, найдвар, итгэл гэх мэтчилэн), тэдгээрийг самбар дээр бич. Тэдгээр мэдрэмжүүд нь Есүсийг амилах үед шавь нарынх нь мэдэрсэн мэдрэмж гэдгийг тайлбарла. Бид амилах болно гэдгийг мэдсэнээр ирэх зарим адислалуудын тухай ярилц (Исаиа 25:8; Алма 22:14-г үз).

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (мэдрэмжүүдээ хуваалцах нь): Самбар дээр “Есүс амилсанд би баяртай байдаг учир нь …” гэж бич. Хайртай нэгнээ алдсан тойргийн гишүүнийг Хүүхдийн Хэсэгт ирж, Амилалтанд яагаад талархаж явдгаа товч хуваалцахыг хүс. Хэрэв нас барсан хэн нэгнийг мэдэх хүүхдүүд байвал тэднээс нүдээ аниад тэр хүний тухай бодохыг хүс. Зарим хүүхдүүдээс босч зогсоод самбар дээрх өгүүлбэрийг бүтэн болгож, Амилалт тэдэнд ямар утга учиртай болохыг асуу.

Дөрөвдэх долоо хоног: Есүс Христ бол бидний Аврагч.

Сургаалыг таньж, мэд (“Аврагч” гэдэг үгийн талаар ярилц): Бидний амьдралыг аварч болох хүмүүсийг төлөөлсөн ямар нэгэн биет зүйл эсвэл зураг харуулж (эмч, цагдаа, бие хамгаалагч гэх мэтчилэн), эдгээр нь биднийг хэрхэн аварч болохыг ярилц. Есүсийн зургийг үзүүлж, Тэр бол биднийг үхэл, нүглийн мөнхийн үр дагавараас аврах хүчтэй цорын ганц хүн гэдгийг тайлбарла. Самбар дээр “Есүс Христ бол бидний Аврагч” гэж бичиж, энэ өгүүлбэрийг хүүхдүүдтэй хамт уншиж, “Аврагч” гэдэг үгийг онцол.

Ойлголт болон хэрэгжүүлэлтийг урамшуулан дэмж (судрын түүхүүдийг сонсох нь): Аврагчийн ачаар нүглүүдээсээ аврагдсан хүмүүсийн тухай судрын түүхийг хүүхдүүдэд хэлж өг (жишээлбэл, Бага Алма [Алма 36:6–24-г үз], Инос [Инос 1:1–8-г үз], Зиезром [Алма 15:3-12-г үз], Лемонайн эцэг [Алма 22:1–26-г үз], Есүст авчрагдсан хүн [see Лук 5:17–26-г үз]). Есүс Христийн Цагаатгалаар дамжин хүн бүр нүглүүдээсээ аврагдаж чадна гэдгийг тайлбарла. Есүс Христ бол бидний Аврагч гэдгийг гэрчилж, цөөхөн хэдэн хүүхдээс Түүний тухай гэрчлэлээ хуваалцахыг хүс.