Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Хүүхдийн Хэсэгт дуу хөгжмийг хэрхэн ашиглах тухай


Хүүхдийн Хэсэгт дуу хөгжмийг хэрхэн ашиглах тухай

Хүүхдийн Хэсэгт дуу хөгжим ашиглахын гол зорилго нь Есүс Христийн сайн мэдээг хүүхдүүдэд заах явдал юм. Хүүхдийн хэсгийн дуунууд нь сайн мэдээг суралцах явцыг илүү хөгжилтэй болгож, Сүнсийг урьж, суралцахад нэн чухал хүндэтгэл бишрэлийн уур амьсгалыг бүрдүүлдэг. (Гарын авлага 2: Сүмийг удирдах нь [2010], 11.2.4-г үз).

Дуу заахаар бэлтгэхдээ өөрөөсөө “би хэрхэн хүүхдүүдийн анхаарлыг татаж, төвлөрүүлэх вэ? Энэ дуун дахь сайн мэдээний зарчмыг ойлгоход нь хүүхдүүдэд туслахын тулд би ямар асуулт асуух вэ? Энэ дууг заахын тулд ямар арга хэрэглэх вэ?” гэж асуу. Таны ашиглаж болох зарим аргыг доор өгүүлэв. Жишээнүүд нь энэ хөтөлбөрт санал болгосон дуунууд дээр ажиллахад тань туслах болно. Нэмэлт санаануудыг авахын тулд LDS.org вэб сайтын Serving in the Church хэсгийн Хүүхдийн хэсэг мөн 2015, 2016, 2017 оны хуваалцах цагийн хөтөлбөрийн “Дуу хөгжмийг Хүүхдийн Хэсэгт хэрхэн ашиглах вэ” хэсгийг үз.

Дуун дахь сайн мэдээний зарчмуудыг онцол.

“Гэр бүл үүрд хамт байж болно” (ХДН, 188) дууллыг дуулахдаа дараах санааг авч үз. Дууллын эхний мөрийг дуулах хооронд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний нэг хэсгийг олж сонсоод энэ нь юу болохыг (гэр бүл) мэдсэн үедээ босч зогсохыг хүүхдүүдээс хүс. Энэ мөрийг тантай хамт дуулахыг хүүхдүүдээс хүс. Адил загварыг ашиглан “энд бий” мөн “намайг их хайрладаг” гэх өгүүлбэрийн нот руу зааж, хүүхдүүдээс тэдгээр үгсийг дуулахыг хүс. Тэд гэр бүлийнхэнтэйгээ хэр удаан хамт амьдрахыг олж мэдэхийн тулд дараагийн мөрийг сонсохыг тэднээс хүс. Хоёрдахь мөрийг дуулж, “үүрд мөнхөд” гэх үгийг онцол. Хүүхдүүдийг тантай хамт тэр мөрийг дуулж, дараа нь хоёр мөрийг хоёуланг нь дуулахыг урь. Мөн хүүхдүүдээс “хамт мөнхөд” гэдэг утгатай үгийг олж сонсохыг хүс. “Гэр бүл үүрд хамт байж болно” гэж дуулаад, хүүхдүүдээс давтаж дуулахыг хүс. “Тэнгэрлэг Эцэгийн маань төлөвлөснөөр” гэж дуулаад хүүхдүүдийг давтаж дуулахыг хүс. Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө юу болохыг асууж, Тэрээр тэднийг ариун сүмд гэрлэж, өөрсдийн гэсэн мөнхийн гэр бүлтэй болоосой гэж хүсдгийг хүүхдүүдэд сануул. Өгүүлбэрүүдийг дуулж, хүүхдүүдийг дагаж дуулахыг уриснаар дууллыг төгсгө.

Зураг
хөгжмийн удирдагч дуулж байгаа нь

Хүүхдүүдэд дууны аяыг сурахад нь туслахын тулд “гараа шулуун байрлалд аваад үгсийг дуулж байх зуураа дээд нотыг дуулахдаа гараа өргөж, доод нотыг дуулахдаа гараа доошоо буулга”.

Хүүхдүүдэд дууны шүлгийг сурч, санахад нь туслахын тулд үзүүлэнт материалыг ашигла.

Зураг
дуу хөгжим

Үзүүлэнт материалуудыг sharingtime.lds.org вэб сайтаас харна уу.

“Хэрэв Аврагч дэргэд минь байсан бол” дууллыг заахдаа дараах санаануудыг ашигла (энэхүү хуваалцах цагийн хөтөлбөрийн 28-р хуудсыг үз):

  • Дууны өгүүлбэр бүрт зориулж цаас бэлтгэж, цаас бүрийг төлөөлсөн зураг бэлтгэ. Зурагнуудыг өрөөний нэг талд харин цааснуудыг өрөөний нөгөө талд байрлуул. Хэрэв Аврагч тэдний хажууд байгааг тэд харсан бол тэдний үйлдэл хэрхэн өөрчлөгдөх байсныг хүүхдүүдтэй хамт ярилц. Дууллыг дуулж, зурагнуудыг цаастай тохируулахыг хүүхдүүдээс хүс.

  • Таныг зураг руу заах үед тантай хамт дуулахыг хүүхдүүдээс хүс.

  • Анги бүрт зогсож дуулах нэг өгүүлбэрийг өгч, анги бүр бүх өгүүлбэрийг дуулах хүртэл өгүүлбэрийг ээлжлэн дамжуул.

Хүүхдүүдийг оролцуулж, дууллыг санахад нь тэдэнд туслах тохиромжтой үйлдлийг ашигла.

“Тэнгэрлэг Эцэг минь намайг хайрладаг” дууллыг заахдаа дараах санаануудыг ашигла (ХДН, 228–29). Хүүхдүүдээс тэд гэр бүлийнхэндээ хайраа хэрхэн харуулсныг асуу. Тэнгэрлэг Эцэг тэдэнд хайраа хэрхэн харуулсныг асуу. Тэр тэдэнд хайртай учраас энэ үзэсгэлэнт дэлхийг бүтээсэн гэдгийг тайлбарла. Хүүхдүүдэд нэг нэг өгүүлбэрээр дууллыг дуулж өгч, тэднийг өгүүлбэр бүрийг тантай хамт дуулахдаа өгүүлбэрт тохирсон үйлдэл хийхийг урь: шувууд дуулж байна, тэнгэр рүү харж байна, тэдний нүүрэн дээр бороо дусалж байна гэх мэтчилэн. Хоёрдахь шүлгийг дуулах үедээ хүүхдүүдийг нүд рүүгээ зааж, эрвээхэй шиг нисэж, чихний ард гараа аяган хэлбэртэй болгох зэрэг үйлдэл хийхийг урь. Тэднийг “Тэр амь амьдрал” гэж дуулахдаа өөрийгөө тэвэрч, (“сэтгэл”) гэж дуулахдаа зүрхэн дээрээ гараа тавьж, (“оюун бодол бүхнийг надад өгсөн”) гэхдээ толгойгоо дохиж, (“Би түүний бүтээлд талархаж байна”) гэхдээ толгойгоо гудайлгаад гараа хумхихыг урь. Тэднээс “Бурхан надад хайртайг би мэднэ” гэж дуулахдаа зүрхэн дээрээ гараа тавихыг хүс.

Зураг
дуулж буй хүүхэд