Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Гуравдугаар сар: Тэнгэрлэг Эцэг Өөрийн бошиглогчдоор дамжуулан бидэнтэй ярьдаг


Гуравдугаар сар

Тэнгэрлэг Эцэг Өөрийн бошиглогчдоор дамжуулан бидэнтэй ярьдаг

Дуу: “Үнэний төлөө зогс”

(ХДН, 81)

“Их Эзэн миний бие ярьснаа би ярилаа, … харин миний өөрийн дуу хоолой байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолой байна уу, энэ нь яг адил, бүгд биелэгдэх болно” (C ба Г 1:38).

Энд дурдсан санаануудыг өөрөө баяжуулан ашиглаарай. Хүүхдүүдэд сургаалыг танин мэдэж, ойлгон амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслах арга замуудыг төлөвлө. “Суралцахын тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ? Мөн би тэдэнд Ариун Сүнсийг мэдрэхэд нь хэрхэн туслах вэ?” хэмээн өөрөөсөө асуу.

Нэг ба хоёр дахь долоо хоног: Бошиглогчид Тэнгэрлэг Эцэгийн өмнөөс ярьдаг.

Сургаалыг таньж мэд: Нэг хүүхдийг самбарын өмнө гарч ирэхийг урь. Бусад хүүхдүүдийг түүний удирдамжийг дагахыг хүс. Хүүхдийн чихэнд “Тэднийг толгой дээрээ гараа тавихыг хүс” эсвэл “Хажуугийнхаа хүүхдэд аяархнаар сайн байна уу гэж хэл” гэх мэт энгийн удирдамжийг шивнэн хэл. Бусад энгийн удирдамж хэлж хийлгэсний эцэст “Тэднийг гараа хумхин суухыг тэдэнд хэл” гэнэ. Та тэднээс юу хийхийг хүссэнийг тэд хэрхэн мэдсэн бэ гэдгийг хүүхдүүдээс асуу. Тэнгэрлэг Эцэг ба Есүс Христ дэлхий дээрх хүмүүст захиас илгээдэг арга замуудын нэг нь Өөрсдийн үйлчлэгчдэд ярьж, дараа нь тэдгээр үйлчлэгчдийг хүмүүст хэлэхийг тушаадаг тухай тайлбарла. “Тэнгэрлэг Эцэг ба Есүсийн өмнөөс ярьдаг үйлчлэгчид нь хэн бэ?” гэж асуу. Хүүхдүүдийг хамтдаа “Бошиглогчид Тэнгэрлэг Эцэгийн өмнөөс ярьдаг” гэж хэлүүл.

Зураг
A Primary leader whispering to a girl during sharing time. The girl is standing with her arms stretched out in front of her.

Ойлгуулахыг хичээ: Хүүхдийн xэсэг эхлэхийн өмнө бошиглогчийн зургийг мөн түүний хийсэн эсвэл хэлсэн судрын эшлэлүүдээс зарим сандлын доор хад. Жишээ нь, Ноа (Эхлэл 6:13–14; 7:5, 7–10); Moсe (Египетээс Гарсан нь 14:8–9, 13–14, 21–22); Лемен үндэстэн Самуел (Хиламан 14:1–8; 16:1–3); ба Иосеф Смит (C ба Г 89). Сандал доорх зурагнуудыг олохыг хүүхдүүдээс хүс. Хүүхдүүдийг групп болгон хувааж, групп бүрд нэг зураг өг. Өөрсдийн бошиглогчийн тухай тоглолт бэлтгэхийг тэднээс хүс. Хэн гэдэг бошиглогчийг үзүүлж байгааг бусад хүүхдээр таалга. Хүмүүс бошиглогчийн захиасыг хэрхэн хүлээн авсан болон үр дүнгүүд нь ямар байсан тухай ярилц.

Ойлгуулахыг хичээ: Энд үзүүлсэнтэй адил “Бошиглогчдын дугуй” хий. Дугуйг найман хэсэг болгон хуваа. Хэсэг бүр дээр “Бошиглогчийг дага” (ХДН, 58) дуунд гарах бошиглогчийн нэрийг бич. Нэг хүүхдээс дугуйг эргүүлэхийг хүс. Дугуйн дээрх бошиглогчийн тухай богинохон түүх хуваалц (санаа авахын тул ХДН, 58, дээрх судрын эшлэлүүдийг ашигла). Дараа нь “Бошиглогчийг дага” дуун дээрх бошиглогчийн тухай мөрийг дуул. Өөр нэг хүүхдээс дугуйг эргүүлэхийг хүс. Цагтаа багтаан үйл ажиллагааг үргэлжлүүлэн хий.

Зураг
2016 Outline for Sharing Time/Children's Sacrament Meeting Program

Дугуйг sharingtime.lds.org дээрээс авч болно.

Мосе

Абрахам

Даниел

Енох

Иона

Ноа

Адам

Самуел

Гурав дахь долоо хоног: Өнөөдөр биднийг амьд бошиглогч удирддаг.

Ойлгуулахыг хичээ: Цаасыг дөрөв хуваан хайчилж одоогийн бошиглогчийн зурган дээр тэднийг байрлуул. Цаас бүрийн ар талд бошиглогчийн сургаалаас бич. (Ensign эсвэл Лиахона дээрх Ерөнхий чуулганы материалаас саяхан бошиглогч юу гэж хэлснийг суралц.) Нэг хүүхдээс нэг цаасыг авч, түүн дээрх сургаалыг үйлдлээр харуулахыг хүс. Харин бусад хүүхдүүд тухайн хүүхдийн юу хийж байгааг таах хэрэгтэй. Бусад хэсгүүдийг авч, сургаалуудыг түрүүчийн адил таалга. Friend эсвэл Лиахона сэтгүүлийг үзүүлж, бид өнөөгийн бошиглогчийн үгсийг эндээс уншиж болохыг тайлбарла.

Зураг
A portrait of Thomas S. Monson mostly covered by four pieces of paper.

Хэрэгжилтийг урамшуулан дэмж: Нэг хүүхдийг босгоод, энэ тунхаглалыг гүйцэд өгүүлбэр болгон хэлэхийг хүс: “Би амьд бошиглогчийг …дагах болно.” Өөр нэг хүүхдээр бошиглогчийг дагах бас нэг арга замыг эхний хүүхдийн тунхаглал дээр нэмэн хэлэхийг хүс. Хичээлийн цагтаа багтаан, аль болох олон хүүхдийг оролцуулан, бусад хүүхдийн санаануудыг хэлүүлэн давтан хий.

Дөрөв дэх долоо хоног: Бошиглогчийг дагаснаар аюулгүй байж чадна.

Ойлгуулахыг хичээ: Замын хөдөлгөөний “Зогс”, “Хурдаа хас”, “Яв” гэсэн энгийн тэмдгүүдийг бэлтгэ. Тэмдгүүдийг барин зогсох гурван хүүхэд сонго. Хөгжмийн удирдагч тэдний мөрөнд хүрэхэд тэд тэмдгээ өргөнө. Яв гэдэг тэмдэг дуулж эхлэх дохио; Зогс гэдэг тэмдэг дуулахаа болих; Хурдаа хас гэсэн тэмдэг удаан дуулна гэсэн утгатай болохыг хүүхдүүдэд хэл. Хөгжмийн удирдагч хүүхдүүдийг удирдан “Үнэний төлөө зогс” (ХДН, 81) дууг дуулуул.

Замын хөдөлгөөний тэмдгүүд нь биднийг аюулаас хамгаалж, өмнө маань аюул байгааг анхааруулдаг гэдгийг тайлбарла. Дараа нь бошиглогчийн удирдамжуудыг дагавал Тэнгэрлэг Эцэг биднийг хамгаалж, адисалдаг учир эдгээр замын хөдөлгөөний тэмдэгтэй адил гэдгийг тайлбарла. Хүүхдүүдийг гурван групп болгон хуваа. Групп бүрийн удирдагч эсвэл ахмад хүүхэд бошиглогчийг дагаснаар хэрхэн хамгаалагдсан тухай өөрийн түүхээс (эсвэл сударт гардаг хэн нэгний түүхээс) хуваалц. Дараа нь группуудыг бусад группийн удирдагч дээр очин өөр түүх сонсохыг хүс. Групп дамжин түүх сонсон явахдаа хамтаараа “Бошиглогчийг дага” дууг дуулахыг хүс. Бошиглогчийг дагаснаар ирсэн адислалуудын тухай гэрчил.

Хэрэгжилтийг урамшуулан дэмж: Хүүхдүүдээр хувийн замын хөдөлгөөний тэмдэг хийлгэж, түүн дээр нь амьд бошиглогчийн сургаалуудыг хэрхэн дагах тухай бичүүл. Бошиглогчийг дагах ёстойгоо үргэлж санаж байхын тулд хийсэн тэмдэгнүүдийг нь гэрт нь өгч явуул.

Зураг
2016 Outline for Sharing Time/Children's Sacrament Meeting Program

Хүүхдүүд өөрсдийн хийсэн бодит зүйлээр дамжуулан сургаалыг илүү сайн хэрэгжүүлдэг. Мөн тэдний санаануудыг багш болон бусад хүүхдүүд давтан хийсэн тохиолдолд илүү их хайр, баталгааг мэдэрдэг.

Яв

Дүрсийг sharingtime.lds.org l дээрээс авч болно.

Зураг
2016 Outline for Sharing Time/Children's Sacrament Meeting Program

Зогс

Зураг
2016 Outline for Sharing Time/Children's Sacrament Meeting Program

Хурдаа хас

Зураг
2016 Outline for Sharing Time/Children's Sacrament Meeting Program

Яв

Хөгжмийн удирдагчид зориулсан тусламж

Дараах зүйлсийг анхааран үзэж, “Үнэний төлөө зогс” дууг сурахад нь хүүхдүүдэд тусал (ХДН, 81):

  • Одоогийн бошиглогчийн зургийг үзүүлж, түүний бидэнд өгсөн зарим удирдамжийн талаар товчхон ярилц. Тэдний сурч байгаа дуунд бошиглогчийг дагах нь ямар чухал ач холбогдолтой байдаг тухай хүүхдүүдэд хэл.

  • Хүүхдүүдийг группуудэд хуваа. Групп бүрд дууны нэг эсвэл хоёр мөрийг өг. Үгийг чээжлэхэд нь туслах үйлдэл зохион, хийхийг хүс. Групп бүрээс өөрсдийн үйлдлийг бусад хүүхдүүдэд заахыг хүс.

Зураг
A woman leading the singing in Primary.

Хүүхдүүдэд дуу зааж байхдаа гараар хөгжмийн хэмнэлийг үзүүлэн дохь. Дууны хэмнэл өөрчлөгдөх үед гараа өргөж, буулга (TNGC, 174-г үз).