Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Тавдугаар сар: Есүс Христийн Сүм сэргээгдсэн


Тавдугаар сар

Есүс Христийн Сүм сэргээгдсэн

Дуу: “Тэр Хүнийг магтъя” дууны 1 ба 3-р бадгийг дуул.

(Дууны ном, 50-р хуудас)

“Гялалзсан өнгө хийгээд алдар сууг нь дүрслэхийн аргагүй хоёр Хүн миний дээр агаарт зогсож байхыг би харав. Тэдний нэг нь надтай ярьж, намайг нэрээр минь дуудан, мөн нөгөөх уруугаа зааж хэлэв—Энэ бол Миний Хайртай Хүү, Түүнийг сонс! (Иосеф Смит—Түүх 1:17)

Энд дурдсан санаануудыг өөрөө баяжуулан ашиглаарай. Хүүхдүүдэд сургаалыг танин мэдэж, ойлгон амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслах арга замуудыг төлөвлө. “Суралцахын тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ? Мөн би тэдэнд Ариун Сүнсийг мэдрэхэд нь хэрхэн туслах вэ?” хэмээн өөрөөсөө асуу.

Эхний долоо хоног: Есүс Христийн Сүм сэргээгдсэн.

Сургаалыг таньж мэд: Хүүхдийн Хэсэг эхлэхээс өмнө самбар дээр Итгэлийн тунхгийн зургаадугаарыг бич. Хүүхдүүдээс нүдээ анихыг хүс. Есүс Христийг нас барсны дараа хүмүүс нүгэлтэй болж, Түүний сайн мэдээ ба санваар дэлхийгээс авагдсан. Үүнийг Их урвалт гэж нэрлэдэг ба яг л тэдний нүдийг тагласан шиг—хүмүүс Түүний Сүм Иосеф Смитээр дамжуулан сэргээгдэх хүртэл сүнслэг байдал нь алга болсон байсан гэдгийг тайлбарла. Анхны үзэгдлийн тухай зургийг өргөж, хүүхдүүдийг нүдээ нээхийг хүс. Хамтдаа чангаар уншиж, Итгэлийн тунхгийн зургаaдугаарыг чээжлүүл. Хэсэг хэсгээр үгийг хасч, бүх үгийг хастал давтан, хүүхдүүдийг бүрэн чээжилтэл унш.

Ойлгуулахыг хичээ: Дараах хүснэгтэнд харуулсан шиг үүргүүдээс оруулан бичсэн зурвас хий. Үүнтэй адилаар самбар дээр албан тушаалуудын нэрийг бич. Хүснэгтийн голд үүргийг бичих зай үлдээ. Хүүхдүүдийг таван групп болгон хуваагаад групп бүрд “Үүргүүд” бичсэн зурвасын нэгийг өг. Группуудээс өөрсдийн үг бичсэн зурвасыг самбарт зөв дэс дарааллаар байрлуулахыг хүс. Сэргээгдсэн Сүм нь Есүс Христ дэлхий дээр байхад байсантай адил удирдагчидтай гэдгийг тэмдэглэн хэл.

АНХНЫ СҮМИЙН АЛБАН ТУШААЛЫН НЭР

ҮҮРГҮҮД

СЭРГЭЭГДСЭН СҮМИЙН АЛБАН ТУШААЛЫН НЭР

Төлөөлөгч

Есүс Христийн онцгой гэрч бай

Төлөөлөгч

Бошиглогч

Тэнгэрлэг Эцэгийн хүслийн дагуу ярь

Бошиглогч

Пастор

Гэгээнтнүүдийн жижиг бүлгийг удирд

Бишоп

Багш

Сайн мэдээг заа

Багш

Евангелист

Онцгой адислалуудыг өг

Патриарх

Зурвасуудыг sharingtime.lds.org дээрээс авч болно.

Хоёр дахь долоо хоног: Иосеф Смит бол Сэргээлтийн бошиглогч.

Ойлгуулахыг хичээ: Сүмийн Сэргээлтийн үйл явдлуудыг үзүүлсэн зурагнуудыг цуглуул. “Иосеф Смит бол Сэргээлтийн бошиглогч” гэсэн өгүүлбэрийг өөрт байгаа зургийн тоогоор хуваа. Тэгээд үг эсвэл хэллэг бүрд зориулсан зурвасыг бэлтгэ (жишээг үз). Хүүхдүүдийг групп болгон хувааж, групп бүрд зурвас, зураг ба зураг дээр юу болж буйг өгүүлсэн судрын эшлэл өг. Хүүхдүүдээр судруудаас уншуулж, зурагны талаар харилцан ярилц. Дараа нь групп бүрээс өөрсдийн түүхийг Хүүхдийн xэсэгтэй хуваалцахыг ХҮС. Үйл явдал бүрд оруулсан Иосеф Смитийн үүргийн тухай ярилц. Тухайн үйл явдал тэдний амьдралд хэрхэн нөлөөлсөн ба нөлөөлж болох талаар бодохыг хүүхдүүдээс хүс. Зурагнууд болон зурвасыг дарааллынх нь дагуу самбарт байрлуул. Бүх зурвасыг самбарт байрлуулсны дараа өгүүлбэрийг хамтдаа унш.

Young prophet sits in rocker reading large family Bible--reads James.
Joseph Smith, Jr. sitting on the ground in the Sacred Grove. Joseph is looking up at a vision of Jesus Christ and Father in Heaven, both of whom are dressed in white robes. The Father is extending His hand toward Christ as He instructs Joseph to listen to Him.
The Prophet Joseph Smith sitting on his bed in the Smith farm house. Joseph has a patchwork quilt over his knees. He is looking up at the angel Moroni who has appeared before him. Moroni is depicted wearing a white robe. The painting depicts the event wherein the angel Moroni appeared to the Prophet Joseph Smith three times in the Prophet's bedroom during the night of September 21, 1823 to inform him of the existence and location of the gold plates, and to instruct him as to his responsibility concerning the plates.
Oliver Cowdery writing as Joseph Smith reads from the gold plates.
Joseph Smith, Jr. and Oliver Cowdery kneeling before John the Baptist. John the Baptist has his hands placed on the head of Joseph Smith, Jr. as he restores the Aaronic Priesthood. John is depicted wearing white. There are trees and a river in the background.
Kirtland Ohio Temple

Зурвас ба дүрснүүдийг sharingtime.lds.org дээрээс авах боломжтой.

Иосеф Смит бол Сэргээлтийн бошиглогч мөн.

ИС—Т 1:5–13

ИС—Т 1:14–20

ИС—Т 1:30–35

ИС—Т 1:34–35, 67

ИС—Т 1:68–73

C ба Г 109:2–4

Гурав дахь долоо хоног: Мормоны Ном бол Есүс Христийн бас нэгэн гэрээ.

Ойлгуулахыг хичээ: Мормоны Номны эхний хуудсан дахь гарчгийг хамтдаа унш. Дараах судруудыг чангаар унш. Аврагчийн өөр нэгэн нэрийг сонсох бүрд гараа өргөхийг хүүхдүүдээс хүс: 2 Нифай 19:6; Aлмa 5:38; 3 Нифай 5:26. Хүүхдүүд нэрийг тодотгох бүрд самбар дээр бич. Хэдэн нэрийг сонгож, Аврагч эдгээр үүргүүдийг хэрхэн гүйцэтгэсэн тухай тайлбарла.

Хэрэгжилтийг урамшуулан дэмж: Хүүхэд бүрд “Мормоны Ном бол Есүс Христийн бас нэгэн гэрээ” гэж бичсэн номны хавчуурга өг. Номны хавчуургыг чимээд тэдгээрийг өөрсдийн сударт хэрэглэхийг хүүхдүүдээс хүс. Судраас байнга судлах зуршилтай болох зорилго тавьсан хэдэн хүүхдийн тайланг сонс (Нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногийг хар). Уншсан судрын захиасын тухай мэдрэмжээ хуваалцахыг тэднээс хүсч болно.

Booksmarks created by children

Номны хавчуургыг sharingtime.lds.org дээрээс авах боломжтой.

Мормоны Ном Есүс Христийн бас нэгэн гэрээ.

Дөрөв дэх долоо хоног: Санваар сэргээгдсэн.

Сургаалыг таньж мэд: Цахилгаанаар цэнэглэгддэг ямар нэгэн зүйлийг хүүхдүүдэд харуул. Дараа нь тэдгээр нь зохих хүчин чадал байхгүй бол ажиллахгүй гэдгийг үзүүл. Өөрийн төлөөлөгчдийг томилж байгаа Христийн зургийг нэг хүүхдэд бариул. Христийн Сүм санваарын хүчгүйгээр тогтнож чадахгүй гэдгийг тайлбарла. Зураг барьсан хүүхдээс зургаа ардаа нуухыг хүс. Христийн төлөөлөгчид нас барсны дараа санваарын эрх мэдэл алдагдсан гэдгийг тайлбарла. Бас нэг хүүхдээр санваарын сэргээлтийн тухай зургийг бариулан үзүүл. Бурхан Иосеф Смитээр дамжуулан санваарыг сэргээсэн гэдгийг гэрчил.

Ойлгуулахыг хичээ: Хэн нэгэн C ба Г 107:1-г уншиж, санваарын хоёр нэрийг олж сонсохыг хүүхдүүдээс хүс. Самбарт Аароны санваар ба Мелкизедек санваарыг сэргээсэн зургийг байрлуул. Aaрон эсвэл Meлкизедек гэж тохирох зураг бүрийн доор бич. Эдгээр санваарыг Иосеф Смитэд хэн сэргээсэн эсвэл эргүүлэн авчирсан тухай ярилц (Иосеф Смит—Түүх 1:72-г үз). Баптисм, гишүүнээр батлах, ариун ёслол түгээх, ариун ёслол адислах, өвчтөнг эдгээх зэрэг санваарын ёслолуудын зургийг хүүхдүүдэд үзүүл. “Санваар сэргээгдлээ” (ХДН, 60) дууг дуулах үедээ зурагнуудыг дамжуулан үзэхийг хүүхдүүдээс хүс. Хөгжмөө гэнэт зогсоож, зураг барьсан хүүхдийг Aaрон эсвэл Meлкизедек гэж бичсэн үгсийн хажууд зогсож, тухайн ёслолыг гүйцэтгэх хүчийг үзүүлэхийг хүс. Цаг байвал үргэлжлүүлэн хий.

Хэрэгжилтийг урамшуулан дэмж: Тэднийг санваар хэрхэн адисалсан тухай бодохыг хүүхдүүдээс хүс. Тэднийг өөрсдийн мэдэх санваартанд зориулж (бишоп, багш, аав, эсвэл номлогч зэрэг) талархлын зурвас бичих эсвэл зураг зурахыг хүс.

A teacher and children standing in front of a Primary class.  They are holding pictures.

Дөрөв дэх долоо хоногийн үйл ажиллагаан дээр та нар хүүхдүүдийн ойлголтыг шалгах боломжтой. Давтан хийх нь тэдний оюун ухаанд илүү баттай ойлголт өгдөг.