Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Хоёрдугаар сар: Судрууд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг заадаг


Хоёрдугаар сар

Судрууд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг заадаг

Дуу: “Би Бурханы төлөвлөгөөг дагана”

(ХДН, 86)

Тэр “Учрыг болгоогтун, үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө” гэж хэлсэн (Мосе 1:39).

Энд дурдсан санаануудыг өөрөө баяжуулан ашиглаарай. Хүүхдүүдэд сургаалыг танин мэдэж, ойлгон амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслах арга замуудыг төлөвлө. “Суралцахын тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ? Мөн би тэдэнд Ариун Сүнсийг мэдрэхэд нь хэрхэн туслах вэ?” хэмээн өөрөөсөө асуу.

Эхний долоо хоног: Тэнгэрлэг Эцэгт надад зориулсан төлөвлөгөө бий.

Сургаалыг таньж мэд: Байшингийн зураг хүүхдүүдэд үзүүл. Байшин барихын тулд байшин барих төлөвлөгөө байх хэрэгтэй гэдгийг тайлбарла. “Төлөвлөгөө хийж, түүнийг дагах нь яагаад чухал вэ?” гэж асуу. Судруудыг гартаа өргөн барьж, Тэнгэрлэг Эцэгийн бидэнд зориулсан төлөвлөгөөг судруудаас олж болно гэдгийг хүүхдүүдэд хэл. Самбар дээр “Тэнгэрлэг Эцэгт надад зориулсан төлөвлөгөө бий” гэж бич. Өгүүлбэрийг бүгд хамтдаа унш.

Ойлгуулахыг хичээ: Самбар дээр дараах асуултуудыг бич:

  • Би хэн бэ?

  • Би хаанаас ирсэн бэ?

  • Яагаад би энд байгаа вэ?

  • Үхлийн дараа надад юу тохиолдох вэ?

Хүүхэд бүрд: хэн, хаана, яагаад эсвэл юу гэж бичсэн цаас өг. Самбар дээрх эхний асуултыг хамтдаа унш. Тэгээд хэн гэсэн бичигтэй цаас авсан хүүхдүүдийг босохыг хүс. “Би Бурханы хүүхэд” дууг дуулсны (CS, 2–3) дараа боссон хүүхдүүдээс ямар хариулт өгөхийг асуу. Асуулт бүрийг энэ маягаар дараах дуунуудыг ашиглан асуу: хаана: “Би тэнгэрт амьдардаг байсан” (CS, 4); яагаад: “Би Бурханы төлөвлөгөөг дагана” (ХДН, 86); юу: “Есүс үнэхээр амилсан уу?” (ХДН, 105) Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө бидэнд аз жаргал авчирна гэдгийг гэрчил.

Хоёр дахь долоо хоног: Есүс Христ надад зориулж дэлхийг бүтээсэн.

Ойлгуулахыг хичээ: Хүүхдүүдтэй хамт гутлаа үдэх эсвэл унтахаар ороо засах зэрэг үйлдлийг ямар дэс дараалалтай хийдэг талаар бод. Есүс мөн тодорхой дэс дарааллаар дэлхийг бүтээсэн гэдгийг судраас суралцдагийг тайлбарла. Хүүхдүүдийг зургаан групп болгон хувааж, групп бүрд Бүтээлтийн нэг өдрийг дүрсэлсэн судрын эшлэл өг (Moсе 2-г үз). Групп бүрээс тэр өдрийг дүрсэлсэн зураг зурахыг хүс. Бусад хүүхдүүдэд өөрсдийн зурсан зургийг үзүүлж, тэр өдөр юу бүтээснийг тэдэнд хэл. Самбарт зохих дэс дарааллын дагуу зурагнуудаа байрлуулахыг хүс.

Хэрэгжилтийг урамшуулан дэмж: Хүүхдүүдээс “Есүс та нарт чухал болох ямар зүйлийг бүтээсэн бэ?” гэж асуу. Хүүхэд бүрд баримлын шавар өг (TNGC, 165, давстай зуурмаг хийх жор). Тэдний хувьд хамгийн чухал зүйлээ баримлын шавраар бүтээхийг хүс. (Хэрэв баримлын шавар байхгүй бол хүүхдүүдээр зураг зуруул.) Хүүхдүүдийн хийсэн зүйл эсвэл зурсан зургийг үзүүлж, яагаад энэ нь түүнд тийм чухал болохыг хуваалцахыг тэднээс хүс. “Тэнгэрлэг Эцэг минь намайг хайрладаг” дууг дуул (ХДН, 16).

Creation Picture
Creation picture
Creation Picture

Гурав дахь долоо хоног: Гэр бүлүүд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний чухал хэсэг.

Сургаалыг таньж мэд: Дараах өгүүлбэрийг самбарт бич: “Гэр бүлүүд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний чухал хэсэг.” Энэ өгүүлбэр ямар утгатай болохыг ярилц. Өгүүлбэрийг арилга. Эхний хоёр үгийг хэл. Тэгээд хүүхдүүдийг давтан хэлэхийг хүс. Дараа нь эхний дөрвөн үгийг хэл. Хүүхдүүдийг давтан хэлэхийг хүс. Бүтэн өгүүлбэрийн үгсийг хэлж дуустал үргэлжлүүл.

Ойлгуулахыг хичээ: Хэдэн хүүхдээс судар дээрх гэр бүлүүдийг танилцуулахыг хүс. Гэр бүл бүрийн тухай хэдэн тайлах түлхүүр үгсийг бэлтгэ (жишээ нь, Адам Ева хоёр: “Манай гэр бүл дэлхий дээрх хамгийн анхны гэр бүл байсан”; Абрахам ба Сара: “Бид нэлээд нас ахисан хойноо хүүхэдтэй болсон”; Лихай ба Сариа: “Бид амлагдсан газарт очихоор их далайг гаталсан”). Тэдгээр түлхүүр үгсийг хүүхдүүдэд хэл. Боломжтой бол энгийн жүжгийн хувцас бэлтгэ. Групп бүрээс тухайн судрын гэр бүлийг төлөөлж байгаа хүүхдүүдээс самбарын өмнө ээлжлэн гарч ирэхийг хүс. Өөрсдөдөө оногдсон тайлах түлхүүр үгсийг уншиж, Хүүхдийн xэсгийн бусад хүүхдээс аль гэр бүлийг танилцуулж буйг асуу. Гэр бүл бүрийг таньсны дараа судрууд дээр эдгээр гэр бүлийн талаар хаанаас уншиж болохыг үзүүл. Тэдэнд зориулсан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг эдгээр гэр бүл хэрхэн дагасан тухай хүүхдүүдэд хэл.

A woman leader standing with two children dressed in Biblical costumes in Primary sharing time.

Хэрэгжилтийг урамшуулан дэмж: Тэдний гэр бүлийн сайн чанаруудын тухай бодохыг хүүхдүүдээс хүс. Тэдгээр чанарын тухай группийнхээ бусад хүүхэдтэй эсвэл нийт Хүүхдийн xэсэгтэй хуваалцахыг хүүхдүүдээс хүс.

Дөрөв дэх долоо хоног: Би Бурханы төлөвлөгөөг дагана.

Ойлгуулахыг хичээ: Хэсэг вандуй эсвэл жижиг чулуунууд ба инээмсэглэсэн дүрс наасан хоосон жимсний чанамлын шил үзүүл. Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө бидэнд зөв ба бурууг сонгох эрхийг өгдөг гэдгийг хүүхдүүдэд хэл. Буруу сонголт нь боолчлол ба аз жаргалгүй байдал руу хөтөлдөг бол зөв сонголт нь эрх чөлөө ба аз жаргалд хөтөлдөг гэдгийг тайлбарла (2 Нифай 2:27-г үз). Хүүхдүүдээс “Бурханы төлөвлөгөөг дагах ямар зарлигуудыг сахьдаг вэ?” гэж асуу. Асуултанд хариулсан хүүхэд бүрд нэг вандуй өг. Хариултыг самбарт бич. Вандуй авсан хүүхэд бүрээс зарлигуудыг сахих нь тэднийг хэрхэн аз жаргал руу хөтөлдгийг асуу. Дараа нь вандуйгаа шилэнд хийхийг түүнээс хүс. Хэрэв бид Бурханы төлөвлөгөөг дагахыг сонговол, бидний амьдрал аз жаргалаар дүүрэн байх болно гэдгийг гэрчил.

Тугийг sharingtime.lds.org дээрээс авч болно.

Би Бурханы төлөвлөгөөг дагана:

Хэрэгжилтийг урамшуулан дэмж: Анги бүрд зориулж дарцаг хэлбэртэй том цаас бэлтгэ. Дарцаг бүр дээр “Би Бурханы төлөвлөгөөг … дагана” гэж бич. Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө нь бидэнд зөв ба бурууг сонгох эрх чөлөөг өгдөг ба бид өдөр бүр ямар сонголт хийх нь бидний аз жаргалд чухал ач холбогдолтой байдгийг тайлбарла. Ангийн хүүхдүүдээс Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг дагаж чадах зүйлсийг дарцаган дээр бичихийг эсвэл зурж, өөрсдийн нэрийг бичихийг хүс. Өөрсдийн дарцаган дээр юу зурж эсвэл бичсэнээ ангийнхандаа үзүүлэхийг хүс. Хүүхдүүдийг дарцгаа барьж, “Би зоригтой байна” (ХДН, 85) дууг дуулан, алхахыг хүс. Хүүхдийн хэсгийн өрөөнд дарцагнуудаа байрлуулан тавь.

Children standing in a line at the front of the Primary room.  Some of them are holding banners.

Хүүхдүүдийн эрч хүчийг хичээлийн турш идэвхтэй, сонирхолтой байлгахад туслах зохистой хөдөлгөөн хийж байхад анхаар.

A glass jar containing dry beans. A smiling face icon is attached to the outside of the jar.

Инээмсэглэсэн дүрсийг sharingtime.lds.org дээрээс авч болно.