Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Есдүгээр сар: Сайн мэдээ дэлхий дахинд номлогдсон байх болно


Есдүгээр сар

Сайн мэдээ дэлхий дахинд номлогдсон байх болно

“Сайн мэдээ бүх үндэстэн, мөн ястан мөн хэлтэн хүмүүст номлогдох болно” (C ба Г 133:37).

Энд дурдсан санаануудыг өөрөө баяжуулан ашиглаарай. Хүүхдүүдэд сургаалыг танин мэдэж, ойлгон амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслах арга замуудыг төлөвлө. “Суралцахын тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ? Мөн би тэдэнд Ариун Сүнсийг мэдрэхэд нь хэрхэн туслах вэ?” хэмээн өөрөөсөө асуу.

Эхний долоо хоног: Сайн мэдээ дэлхий дахинд номлогдсон байх болно гэж судруудад заадаг.

Сургаалыг таньж мэд: Ахмад хүүхдээр Сургаал ба Гэрээ 133:37 –г чангаар уншуул. Дэлхийн олон газарт, олон янзын хэлээр номлогчид сайн мэдээг заадаг гэдгийг хүүхдүүдэд хэл. Хүүхдүүдийг хамтаар нь судраас даган уншуул.

Ойлгуулахыг хичээ: Дэлхийн газрын зургийг хүүхдүүдэд үзүүл эсвэл самбар дээр дэлхийн газрын зураг зур. Таньдаг хүмүүсийнхээ номлолд үйлчилсэн газруудыг тоочихыг тэднээс хүс. Тэдгээр газруудыг газрын зураг дээрээ тэмдэглэ. Тэд хаана номлолд үйлчлэхийг хүсч байгааг нь асуу. Тэдгээр газрыг газрын зураг дээр тэмдэглэхийг тэднээс хүс. Номлолын дуудлага нь бошиглогчоор дамжин Их Эзэнээс ирдэг ба хаана ч байсан номлогчид Их Эзэний дуудсан газар үйлчилдэг гэдгийг тайлбарла. Сүмийн нэрийг өөр өөр хэлээр хэлэхэд нь тусал. Номлогчид заах зөвшөөрөл хараахан олгогдоогүй газар байдаг талаар хүүхдүүдтэй ярилц. Toмaс С.Монсон “бид [хүн бүр]-тэй сайн мэдээний баяр баясгаланг хуваалцаж болохын тулд тэдгээр газрууд нээгдэхийн төлөө залбирахыг” биднээс хүссэн (2008 оны 10-р сар, 4; эсвэл Ensign, 2008 оны 11-р сар, 6).

Хэрэгжилтийг урамшуулан дэмж: Тойргоос чинь гарсан эсвэл тойрогт чинь үйлчилж байгаа бүрэн цагийн номлогчдод зурвас бичихийг хүүхдүүдээс хүс. Захидлыг номлогчдод илгээхээр тойргийнхоо номлолын удирдагчид өг.

Зураг
Children holding up and showing a map in Primary sharing time. The teacher is helping.

Энэ үйл ажиллагаанд зөвхөн цөөхөн хүүхдийг ангийн өмнө гаргах хэрэгтэй. Бүх хүүхдийг оролцуулахын тулд хажуудах хүүхдэдээ хаана үйлчлэх хүсэлтэй байгаагаа шивнэн хэлэхийг хүс.

Газрын зургийг sharingtime.lds.org дээрээс авч болно.

Хоёр дахь долоо хоног: Номлолын ажил хүн бүрийг адисалдаг.

Ойлгуулахыг хичээ: Буцаж ирсэн номлогчийг Хүүхдийн xэсэгтээ урьж, номлолын ажлыг хийснээр хүлээн авсан зарим адислалаас нь хуваалцуул. Бусад хүмүүсийг (шинэ хөрвөгч, хүүхдүүд эсвэл гэр бүлүүд) урьж, тэдний амьдралыг номлолын ажил хэрхэн адисалсан тухай хуваалцуул. Хүүхдүүдийг “Бид энэ дэлхийд Түүний үнэнийг авчирна” (ХДН, 92) дууг зочинд дуулж өгөхийг хүс.

Гурав дахь долоо хоног: Би одоо номлолд үйлчлэхээр бэлдэж чадна.

Ойлгуулахыг хичээ: Аммоны зургийг үзүүлж, тэр леменчүүдэд сайн мэдээг заасан агуу номлогч байсан гэдгийг хүүхдүүдэд хэл. Тэр номлолд явахаасаа өмнө номлогч байхаар бэлтгэгдсэн гэдгийг тайлбарла. Aлмa 17:2–3 –г чангаар унш (эсвэл ахмад хүүхдээр уншуул). Бусад хүүхдүүд сонсож, Аммоны номлогч байхаар бэлтгэгдсэн тухай уншигдахад гараа өргөхийг тэднээс хүс. Нэг хүүхдээр тэдний хариултуудыг самбар дээр бичүүл. Тэд номлогч байхаар бэлтгэхдээ үүнтэй ижил зүйлсийг хийж болно гэдгийг хэл. “Тэд намайг номлолд дуудна гэж найдаж байна” (ХДН, 91) дууг дуул. Дуулахдаа хаалга тогших, судруудаас унших эсвэл дугуй унах зэрэг номлогчдын хийдэг энгийн үйлдлүүдийг үзүүлэхийг хүс.

Хэрэгжилтийг урамшуулан дэмж: Судруудаас судлах, гэрчлэлтэй болох, зарлигуудыг дагах, аравны нэгээ төлөх, мөнгө хадгалах зэрэг номлогч байхад одооноос бэлтгэж болох зүйлс байдгийг хүүхдүүдэд хэл. Хүүхэд бүрд аравны нэгийн хуудсыг өгч, түүнийг хэрхэн бөглөхийг үзүүл. Аравны нэгийн болон номлолдоо хадгалж байгаа мөнгөө хураах онцгой газрыг бэлтгэхэд нь тусал. Энэ нь хайрцаг, жижиг шил юм уу лааз, эсвэл аравны нэг болон хадгаламжинд зориулсан онцгой дугтуй байж болно.

Зураг
A boy writing words on a chalkboard. There is a picture of Ammon defending the king's flocks also on the board.

Самбар дээр нэг хүүхдээр түүнийг үнэ цэнэтэй болгох зүйлсээс бичихийг хүс. Энэ нь бусад хүүхдүүдийн анхаарлыг татахад туслах болно.

Дөрөв дэх долоо хоног: Би одоо номлогч байж чадна.

Ойлгуулахыг хичээ: Самбар дээр дараах өгүүлбэрийг бич: “Би одоо ……хийж, номлогч байж чадна .” Одоо номлогч байж болохын тулд юу хийж болох талаар бодохыг тэднээс хүс. Өөрсдийн санаануудыг хажууд суугаа хүүхэдтэй хуваалцахыг тэднээс хүс. Хэдэн хүүхдээс самбарт өөрсдийн санаануудыг бичихийг урь.

Ойлгуулахыг хичээ: Нэг ахмад хүүхдээс Анхны үзэгдлийн түүхийг, бусад хүүхдүүд Мормоны Номын тухай сэтгэгдлээсээ хуваалцахыг тэднээс хүс. (Хүүхдүүдэд урьдчилан хэл. Тэгснээр тэд бэлтгэх хангалттай цагтай байх болно.) Анхны үзэгдлийн түүх эсвэл Мормоны Номын талаарх сэтгэгдлээ гэр бүлтэйгээ хуваалцахыг урамшуулан дэмж.

Хэрэгжилтийг урамшуулан дэмж: Хүүхдүүдээс бид одоо хэрхэн номлогч байж мөн сайн мэдээний дагуу амьдарч болох талаар үйлдэл үзүүлэхийг хүс. Нэг хүүхдийг сонгож ангийн өмнө гарган, Хүүхдийн xэсгийн бусад хүүхдэд өөрийн үйлдлийг үзүүлэхийг хүс. Түүнийг үйлдэл үзүүлж байхад хүүхдүүдийг “Намайг дагаад хий” (CS, 276) дууг дуулахыг хүс. Цаг байгаа бол цааш нь хэд хэдэн удаа үргэлжлүүл.