Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Хүүхдийн Хэсэгт дуу хөгжмийг хэрхэн ашиглах тухай


Хүүхдийн xэсэгт дуу хөгжмийг хэрхэн ашиглах тухай

Хүүхдийн xэсэгт дуу хөгжим байхын гол зорилго нь Есүс Христийн сайн мэдээг хүүхдүүдэд заах мөн түүний дагуу амьдрахад нь тэдэнд туслах явдал юм. Хүүхдийн xэсгийн дуунууд нь суралцах явдлыг илүү таатай болгож, хүүхдүүдэд сайн мэдээний үнэнээс суралцаж мөн санахад нь тусалж, Сүнсийг хамт байлгадаг.

Хүүхдүүдэд дуу заахдаа ашиглаж болох ур чадваруудыг дoор өгөв. Үлгэр жишээнүүд нь энэ хөтөлбөрт санал болгосон дуунуудтай ажиллахад тань туслах болно. Нэмэгдэл санаануудыг 2015 оны хөтөлбөр дэх “Хүүхдийн xэсэгт дуу хөгжмийг хэрхэн ашиглах тухай” хэсгээс харна уу.

Хүүхдүүдийн анхаарлыг татах

Дуу дуулахын өмнө хүүхдүүдийн анхаарал төвлөрсөн эсэхийг хяна. Зураг, энгийн зүйлс эсвэл хүүхдүүдийг өөрсдийг нь ашиглан үзүүлэн болгож, тэдний анхаарлыг татаж болно. Та зөвхөн хоолойныхоо өнгийг өөрчилж болно. Анхаарал төвлөрүүлэх үйл ажиллагаа богино бөгөөд шууд дуундаа хандсан байх ёстой. Жишээлбэл:

  • “Би Ариун сүм харах дуртай” (ХДН, 99) дууг дуулахын өмнө ариун сүм харсан хүүхдүүдээс гараа өргөхийг хүс. Хүүхдүүдийг дуулж байхдаа ариун сүмийг хараад юу мэдэрсэн талаараа бодохыг тэднээс хүс.

  • Хүүхдүүд та нарын хамгийн шилдэг үзүүлэн байж чадна. “Бид энэ дэлхийд Түүний үнэнийг авчирна” (ХДН, 92) дууг дуулж байхдаа тэд зангиа эсвэл судрууд зэрэг номлогчдыг төлөөлөх энгийн зүйлсийг ашиглахыг тэднээс хүс.

Зураг
A woman leading music in Primary. A girl is standing at her side holding a copy of the Book of Mormon.

Энгийн үзүүлэнгүүд тавь. Энэ нь дууны захиас дээр хүүхдүүдийн анхаарлыг төвлөрүүлэхэд тусална. Мөн энэ нь тэдний дуулж байгаа үгс үнэн гэдгийг Сүнс тэдэнд гэрчилдэг.

Хүүхдүүдийг сонсоход чиглүүл

Хүүхдүүд дууны үгийг сурч, захиасыг ойлгоход нь туслах асуултын хариултуудыг олж сонсохыг тэднээс хүс. “Хэн?” “юу?” “хаана?” “хэзээ?” эсвэл “яагаад?” гэсэн асуултуудын хариултыг олж сонсохыг хүсч болно. Та нар мөн хүүхдүүдийг түлхүүр үгс, холбоо үгс эсвэл тодорхой нэг үгийг хэдэн удаа дуулж байгаагаа хуруугаа даран тоолохыг хүсч болно.

Та нар “Би зүрх сэтгэлээрээ сонсох юм бол” (энэ товхимлын 28-р хуудас) гэдгийг зааж байхдаа самбар дээр дараах асуултуудын нэгийг бич: “Аврагчийн хоолойг би хаана сонсож чадах вэ?” “Зөв шударгаар амьдрахыг хэн бидэнд заадаг вэ?” “Хэн бидэнтэй намуухнаар ярьдаг вэ?” Дуулж байхдаа хариултыг сонсохыг хүүхдүүдээс хүс. Тэгээд хариултыг сонсвол (гараа хумхин суух, босох, эсвэл чихэндээ хүрэх зэрэг) дохио үзүүлэхийг хүс. Хариултыг хамтдаа хэд дахин давтан дуул. Самбар дээр бас нэг өөр асуулт бичиж, давтан хий.

Зураг
A woman leading the singing in Primary.

Хамт дуулахад хүүхдүүд та нарын сайн мэдээг гэсэн хайр ба идэвхийг мэдрэх болно. Аврагчийн тухай өөрийн гэрчлэлийг хуваалцахад өөрсдийг нь гэсэн Түүний хайрыг тэд мэдэрдэг.

Хүүхдүүдийг оролцуул

Дуулахдаа олон янзын арга замуудаар хүүхдүүдийг оролцуул. Жишээлбэл:

  • Дууны үгс ба захиасыг санахад туслах энгийн гарын хөдөлгөөнүүдийг бодож олохыг хүүхдүүдээс хүс (7-р хуудас дээрх “Хөгжмийн удирдагчид зориулсан тусламж”-г үз).

  • “Бид энэ дэлхийд Түүний үнэнийг авчирна” дууг дуулахдаа номлогчдыг дүрслэхийг хүүхдүүдээс хүс. Дуулж байхдаа дороо алхах эсвэл өрөөгөөр алхан явах мөн судруудаа барихыг тэднээс хүс.

  • “Хэрвээ би зүрх сэтгэлээсээ сонсвол” дууг дуулахын өмнө хүүхэд бүрд зүрхэн хайчилбар өгч, түүнийхээ нэг талд “чагнах” нөгөө талд нь “сонсох” гэж бичихийг хүс. Дуун дээр энэ үгс хэд дахин давтагддаг гэдгийг тайлбарлан хэл. Эдгээр үгсийг дуулахдаа зүрхээ зөв талдаа зааж үзүүлэхийг хүс.

Зураг
2016 Outline for Sharing Time/Children's Sacrament Meeting Program
Зураг
2016 Outline for Sharing Time/Children's Sacrament Meeting Program

Зүрхнүүдийг sharingtime.lds.org дээрээс авч болно.

Чагнах

Сонсох

Дуул, дуул, дуул

Дууг дахин дахин дуулснаар хүүхдүүд илүү сайн тогтоон сурдаг.

Олон янзын хөгжилтэй арга замуудаар дууг давтан дуул. Жишээлбэл:

  • Дууны аяыг эхлээд сонсох эсвэл оршил хөгжмийг даган аялах зэргээр дууны аяыг эхлэн суралц.

  • “Би Бурханы төлөвлөгөөг дагах болно” (CS, 164–165) дууг давтан дуулахдаа хэдэн ширхэг замын хөдөлгөөний тэмдэг хий. Замын хөдөлгөөний тэмдэг бүр дээр дууны өөр өөр үгнээс бич. Тэмдгийг өргөн барьж, дуунд тухайн үг гарахад дуулахгүй байхыг хүүхдүүдээс хүс. Бусад замын хөдөлгөөний тэмдэгнүүдээ ээлжлэн барьж, дууг давтан дуул.

  • Цаас эсвэл картонан цаасаар шоо хий. Шооны тал бүр дээр дуулах өөр өөр аргуудыг бич (жишээ нь, аяыг даган алга таших, гарын хөдөлгөөн хийх, намуухан дуулах, хөвгүүд дуулах, охид дуулах, эсвэл аяыг аялах). Бас нэг шоон дээр хүүхдүүдийн сурч байгаа Хүүхдийн xэсгийн дууны нэрcийг бич. Нэг хүүхдээр эхний шоог хаяулж, дууг хэрхэн дуулахаа сонгоод, нөгөө хүүхдээр хоёр дахь шоог хаяулж аль дууг дуулахаа сонгохыг хүс.

Зураг
Two young girls standing by a table in Primary. There are song cubes on the table.

Шоо хийх загварыг sharingtime.lds.org дээрээс авах боломжтой.