Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Хуваалцах цаг болон Ариун Ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн хийх танилцуулгын зааварчилгаа


Хуваалцах цаг болон Ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн хийх танилцуулгын зааварчилгаа

Хүндэт Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн болон хөгжмийн удирдагч нар аа,

Судрууд бол Бурханы үг мөн. Залбиралтайгаар судруудаас уншиж, судар дээрх болон энэ хөтөлбөрт заасан зарчмуудыг хэрэгжүүлэх аваас Хүүхдийн хэсгийн хүүхдүүдэд Есүс Христийн сайн мэдээг заахад та нар сүнслэгээр бэлтгэгдэх болно. Мөн энэ жил та нарын заах ёстой Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө, Есүс Христийн номлол, бошиглогчдын үүрэг, Сүмийн сэргээлт болон ариун сүмийн адислалууд зэрэг сайн мэдээний зарчмуудыг хүүхдүүд илүү сайн ойлгоход туслах судруудыг та нар ашиглах боломжтой болно. Судрууд нь Хүүхдийн хэсэгт Сүнсийг урьж, хүүхдүүд Ариун Сүнсний нөлөөг мэдрэх орчинг бүрдүүлэхэд тань туслах болно. Энэ нөлөө нь Хүүхдийн хэсгийн хүүхэд бүр “Би судрууд үнэн гэдгийг мэднэ” хэмээн хэлэхэд туслах болно.

Та бүхний итгэлтэй шаргуу үйлчлэлд талархъя. Та нарыг итгэлтэй байж чадах чинээгээрээ хүүхдүүдийг хайрлан, тэдэнд Есүс Христийн сайн мэдээг заах болтугай хэмээн бид залбирч байна.

Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл

Хуваалцах цагт зориулсан зааварчилгаа

Сайн мэдээний зааварчилгаа

Долоо хоног тутам хуваалцах цагийн 15 минутын хичээлийг бэлтгэхдээ энэхүү товхимлыг ашиглана уу. Сүмээс зөвшөөрөгдсөн Friend эсвэл Лиахона сэтгүүлээс материал нэмж ашиглаж болно. Дараах удирдамжууд хичээлээ төлөвлөж заахад тань тусална.

Зааж буй хүүхдүүдээ хайрла. Хүүхдүүдийн сонирхол, авьяас, хэрэгцээ шаардлагыг мөн тэдний нэрсийг мэддэг болсноор тэднийг хайрлаж буйгаа харуул.

Сургаалыг Сүнсээр заа. Хичээлээ бэлтгэх явцдаа заах зарчмуудынхаа талаар гэрчлэлээ бэхжүүлж, удирдамж хүлээн авахын төлөө залбир. Энэ нь таныг Сүнсээр заахад туслах болно.

Суралцах хүсэлтэй болго. Энэхүү товхимол нь танд зөвхөн юу заахыг хэлээд зогсохгүй хэрхэн зааж, хүүхдүүдийг хичээнгүй суралцдаг болгоход тусалж чадна. Дараах гурван зүйлийг хичээл бүр дээрээ хэрэгжүүлснээр та сургаалыг илүү үр дүнтэй заах болно.

  1. Сургаалыг таньж мэд. Хүүхдүүдийн сурах сургаалыг нь ойлгомжтой танилцуул. Үүнийг хэл яриагаараа болон үзүүлэн ашиглах арга замаар ойлгуул. (Жишээ болгож гурав ба долоодугаар сарын эхний долоо хоногийн хичээлийг үзнэ үү.)

  2. Ойлгуулахыг хичээ. Дуулах, жүжигчилсэн тоглолт үзүүлэх, судруудаас унших зэрэг олон янзын арга хэлбэрээр заах нь тэдэнд сургаалыг гүн гүнзгий ойлгоход нь тусалдаг тул үүнийг чухалчилж авч үз.

  3. Хэрэгжилтийг чухалчлан үз. Хүүхдүүдэд сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэх боломж олго. Тэд тухайн сургаалын талаар мэдрэмжээ хэрхэн хуваалцаж болох мөн хэрхэн зорилго тавих арга замуудыг судал.

Энэ товхимолд энэ жилийн зарим долоо хоногт заагдах хичээлийг бүрэн эхээр нь багтаасан. Бусад долоо хоногт бүрэн хичээлүүдийг бус харин зөвхөн санаануудыг оруулж өгсөн байгаа. Эдгээр санаан дээр өөрийнхөө санааг нэмж баяжуулан ашиглаарай. Та энэхүү товхимолд багтсан зарим хичээлийг уншиж судлан санаа авах боломжтой. Тав дахь ням гарагт өмнөх үзсэн хичээлүүдээ давтаж сэргээн зааж болно. Хичээлээ төлөвлөж бэлтгэх үед чинь Сүнс таныг удирдан хөтөлнө.

Хичээлээ хөгжмийн удирдагчтай хамтран бэлтгэ. Дуу дуулах нь таны зааж буй сургаалыг тодотгож батжуулахад тусална. Сайн мэдээний зарчмын зааварчилгааг заах үедээ та зарим үед өөр ангийн багш, хүүхдүүдийг хичээлд оролцохыг урьж болно.

Зарим хичээл нь Хүүхдийн хэсэгт үг хэлэх зочин урихыг санал болгодог. Гэхдээ хэн нэгнийг хичээлд тань оролцохыг урихынхаа өмнө бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчөөсөө зөвшөөрөл авах хэрэгтэй.

Таныг заах ур чадвараа сайжруулахад туслах хэд хэдэн зөвлөмж хичээлүүдэд багтсан байгаа. Тухайн хичээлд холбогдолтой зургуудыг мөн багтаасан болно. Хэдийгээр заах ур чадвар чухал боловч таны сүнслэг бэлтгэл, гэрчлэл нь хүүхдүүдийн зүрх сэтгэлд сургаалуудыг бататгаж өгөх Сүнсийг урьдаг билээ.

Дуу дуулах цаг

Хүүхдийн хэсгийн дуу хөгжим нь хүндэтгэлтэй нам гүм орчинг бүрдүүлдэг ба сайн мэдээг заахад Ариун Сүнсийг болон дуу дуулснаар ирдэг баяр баяслыг мэдрэхэд нь хүүхдүүдэд тусалдаг юм. Хуваалцах цагийн 20 минутыг дуу дуулах болон шинэ дуу заахад зориулах хэрэгтэй. Энэ хугацаа нь шинэ дуу заах болон хүүхдүүд дуулснаар сайхан мэдрэмж хүлээн авах хангалттай цаг болох юм.

Энэхүү товхимолд хүүхдүүдийн энэ жил сурах ёстой шинэ дууг багтаасан ( 28-р хуудсыг үз). Түүнчлэн “Дуу хөгжмийг Хүүхдийн хэсэгт хэрхэн ашиглах вэ” гэсэн сэдэвтэй хэсгийг оруулж өгсөн (26–27-р хуудсууд) мөн дуунуудыг хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг багтаасан (7-р хуудсыг үз).

Ариун ёслолын цуглаан дээр хийх танилцуулгын хөтөлбөрт зориулсан удирдамж

Ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн хийх танилцуулгыг жил бүрийн дөрөвдүгээр улиралд бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчийн удирдлаган дор хийдэг. Тухайн жилийн эхээр бишопын эсвэл салбарын ерөнхийлөгчийн зөвлөлийн Хүүхдийн хэсгийг хариуцсан зөвлөхтэй уулзаж урьдчилсан төлөвлөгөөний талаар ярилцах хэрэгтэй. Төлөвлөгөөг бүрэн гүйцэд хийсэн үедээ түүний зөвшөөрлийг ав.

Хүүхдүүдийн хөтөлбөрийг сар тутмын хуваалцах цагийн сэдвүүдэд тулгуурлан төлөвлөсөн байх хэрэгтэй. Хойшид болох танилцуулгын хөтөлбөрт ашиглах зорилгоор жилийн туршид хүүхдүүдийн яриа болон хувийн туршлагуудыг тэмдэглэн авч болно. Хүүхдийн тухайн жилийн хичээлээс сурсан зүйлээ хуваалцах хөтөлбөрийг төлөвлөхдөө хүүхдүүдийн зааж байгаа сайн мэдээний сургаалд цугларагсад анхаарлаа хандуулах арга замыг бодоорой. Бишопын зөвлөлийн нэг гишүүн товч дүгнэж, цуглааныг хаана.

Танилцуулгыг бэлтгэх явцдаа дараах удирдамжуудыг дага:

  • Танилцуулгын бэлтгэл нь хичээлийн болон гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цагаас нь хэтрүүлж авахгүй байх ёстой.

  • Үзүүлэн, баг өмсгөл мөн телевиз эсвэл иймэрхүү төрлийн танилцуулгуудыг ариун ёслолд ашиглах нь зохисгүй.

Зураг
Primary children and teachers sitting together as a group in the chapel.

Танилцуулга дээр ашиглах дууг гоцолж эсвэл хоршиж, гэр бүлээрээ эсвэл утсан хөгжмөөр дагалдан хөгжимдөж, том эсвэл жижиг группээр дуулуулж болно. Хүүхдүүд дууны үгийг сайн чээжилсэн мөн өөрсдийн зүрх сэтгэлээс дуулахад нь анхаар.

Энэхүү товхимолд ашиглагдсан эх сурвалж

Тус товхимолд дараах товчлолуудыг хэрэглэсэн:

ХДНХүүхдийн дууны ном

TNGCTeaching, No Greater Call

Хичээлүүдэд зураг ашиглахыг зөвлөсөн байгаа. Зургуудыг та Сайн Мэдээний Уран Зургийн Ном, Сайн Мэдээний Уран Зургийн Цуглуулга, Хүүхдийн xэсгийн гарын авлагын зургийн цомог, Сүмийн сэтгүүлүүд болон интернэт дэх images.lds.org хаягаар орж авч болно.

2016 оны сургалтын хөтөлбөр

Ерөнхий хөтөлбөр

Балчир анги: Бяцхан үрсээ болгоогтун; Нарны цацраг: Хүүхдийн Хэсэг 1; ЗС 4–7: Хүүхдийн Хэсэг 2; Баатарчууд 8–11: Хүүхдийн Хэсэг 4

Үндсэн сургалтын хөтөлбөр

Нарны цацраг: Хүүхдийн Хэсэг 1; ЗС 4–7: Хүүхдийн Хэсэг 2; Баатарчууд 8–11: Хүүхдийн Хэсэг 4