Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Нэгдүгээр сар: Судрууд бол Бурханы үг мөн


Нэгдүгээр сар

Судрууд бол Бурханы үг мөн

Дуу: “Би зүрх сэтгэлээрээ сонсох юм бол”

(энэ хөтөлбөрийн 28-р хуудас)

“Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно” (2 Нифай 32:3).

Энд дурдсан санаануудыг өөрөө баяжуулан ашиглаарай. Хүүхдүүдэд сургаалыг танин мэдэж, ойлгон амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслах арга замуудыг төлөвлө. “Суралцахын тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ? Мөн би тэдэнд Ариун Сүнсийг мэдрэхэд нь хэрхэн туслах вэ?” хэмээн өөрөөсөө асуу.

Эхний долоо хоног: Судрууд бол Бурханы үг мөн.

Сургаалыг таньж мэд: Янз бүрийн (хоолны, түүхийн, сургуулийн гэх мэт) номыг Хүүхдийн хэсэгт авчирч, хэдэн хүүхэд урьж, тэдгээр ном, судрыг хүүхдүүдэд үзүүлэхийг хүс. Номын зохиогчийг оролцуулан тэдгээрийн хоорондох ялгаа болон ижил зүйлсийг олж, ярилцахыг хүүхдүүдээс хүс. Судрууд нь Бурханы бошиглогчдоор бичиглэгдсэн Бурханы үгс тул онцгой гэдгийг тодотгон хэл.

Ойлгуулахыг хичээ: Сүм дээр ашигладаг: Ариун Библи, Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Ариун Үнэт Сувд гэсэн дөрвөн ном байдгийг хүүхдүүдэд хэл. Бид энэ номнуудыг “жишиг бүтээлүүд” гэж нэрлэдгийг тайлбарла. Ном бүрийн талаар хүүхдүүдэд заа. Ном бүр дээрх цөөн хэдэн түүх эсвэл сургаалаас заа. Жишиг бүтээлүүдийн нэр, түүхүүдийг харуулсан зураг үзүүлэх эсвэл ном бүрээс олдох сургаалтай нийцсэн тоглоом тогло (TNGC, 169-г үз).

Хэрэгжилтийг урамшуулан дэмж: Хэдэн хүүхдийг өөрсдийн дуртай судар болон судрын түүхээс хуваалцахыг хүс. Тэднийг судруудаас олж мэдэж авсан зүйлсээ хуваалцахыг урамшуулан дэмж. Судруудын талаарх өөрийн гэрчлэлийг хуваалц.

Хоёр дахь долоо хоног: Бид Христийн үгэн дээр найрлах ёстой.

Ойлголт ба хэрэгжилтийг чухалчил: Бид судруудаас хэрхэн судлах ёстойг ойлгуулахын тулд Их Эзэн үйлдэл хийх үгсийг ашигладаг гэдгийг тайлбарла. Өрөөнд дараах үгс ба хэллэгийг тойруулан тавь: найрла (2 Нифай 32:3-ийг үз); ямагт нөөцөл (C ба Г 84:85-ийг үз); хичээнгүйлэн судлах (Moзая 1:7-ийг үз); зууран барих (1 Нифай 15:24 –г үз). Эдгээр санааг хүүхдүүдэд тайлбарлан, ойлгуулах бүтээлч арга замуудыг төлөвлө. Жишээ нь, хоол хүнсэн дээр үмх юм идэх ба найрлах гэдгийн хоорондох ялгааг үзүүлэхийг хүүхдүүдээс хүсч, дараа нь судруудаас судлах явцтай энэ нь хэрхэн холбогдож байгааг ярилцаж болно. Олон хүн бужигнасан дэлгүүр хоршоо зэрэг газруудад яагаад тэд эцэг эхийнхээ гараас “зууран барих” ёстойг асуу. Дараа нь тэд хэрхэн судруудаас зууран барих ёстой бөгөөд энэ нь эцэг эхийнхээ гараас зууран барихтай адил чухал гэдгийг тайлбарла.

Хэрэгжилтийг урамшуулан дэмж: Хүүхэд болон багш нарыг судраас байнга судлах зуршилтай болоход уриалан дууд. Судруудаас уншсан эсвэл сонссон хүүхдүүд цаасан дээр нэрээ бичиж, цаасаар хийсэн гинжин хэлхээнд нэмэх боломжтойг долоо хоног тутамд сануулан тайлбарла. Цаасан хэлхээ ихсэх тусам тэдний судруудын мэдлэг өсөн нэмэгддэг гэдгийг тэдэнд хэл. “Эрдэнэсийн нөөц” хайрцганд хэлхээг хадгал (энэ хайрцгийг мөн дээрх үйл ажиллагааны “ямагт нөөцөл” гэдэг үг ямар утгатай болохыг заахад ашиглаж болно). Судраас судлах зорилго тавин гэр бүлтэйгээ хуваалцахыг урамшуулан дэмж.

Зураг
2016 Outline for Sharing Time/Children's Sacrament Meeting Program

Энэ гинжин хэлхээ нь судар уншсанаар ирэх өсөлт хөгжилтийг сануулах үзүүлэн болж чадна.

Нейтан

Анн

Жон

Андрей

Гурав дахь долоо хоног: Хийвэл зохих бүх зүйлийг Христийн үгс бидэнд хэлэх болно.

Ойлгуулахыг хичээ: Нэг хүүхдийн нүдийг боо. Өөр хүүхэд Есүс Христийн зургийг ангийнхаа өрөөний хаа нэгтээ барин зогсоно. Нүдээ боосон хүүхдээс хэн нэгний тусламжгүйгээр зургийн байгаа газрыг олохыг хүс. Үйл ажиллагааг давтан хий. Харин энэ удаа Христийн зураг руу хөтлөх төмөр бариулыг орлох олс, утас эсвэл уяаг хоёр хүүхдэд бариулан, нүдээ боосон хүүхдийг тэр уяанаас барьж авахыг хүс. Хүүхдээс зураг руу чиглэсэн бариулыг даган явахыг хүс. “Бариулаас барих нь судрууд уншихтай хэрхэн холбогдож байна вэ?” гэж асуу. (1 Нифай 15:23–25-ыг үз). Хүүхдүүдэд “Төмөр бариул” дууг заа (Дуулал, дугаар 274). Судрууд танд юу хийхийг зааж байсан амьдралынхаа бодит жишээнээс хуваалц. Судрууд дээрх сургаалуудыг дагаснаар хэрхэн Аврагчид ойр байхад тань тусалсан тухай тайлбарла.

Зураг
A blindfolded boy following a string towards a girl holding a picture of Jesus.

Хичээлтэй холбоотой бодит зүйлсийг хичээлд ашиглах нь хүүхдүүд энгийн бөгөөд танил зүйлсээр дамжуулан хэлэх гэсэн санааг илүү сайн ойлгоход тусалдаг (TNGC, 164-г үз).

Дөрөв дэх долоо хоног: Би судрууд үнэн гэдгийг мэдэж чадна.

Ойлгуулахыг хичээ: Хүүхдүүд өөрсдийн таван мэдрэхүйг ашиглаж сурахад нь туслах нэг эсвэл хоёр зүйлийг авчир. Жишээ нь, жимс, цэцэг авчрах, эсвэл та тэдэнд хөгжим тоглож өгч болно. Авчирсан зүйлсээрээ цөөхөн хүүхдэд харах, үнэртэх, барьж үзэх, амтлах эсвэл сонсох боломжийг олго. (Хүүхэд бүр үйл ажиллагаанд оролцох боломжтой байхын тулд энэ үйл ажиллагааг цөөхөн хүүхэдтэй ангид хийх ёстойг анхаарна уу.) Бид мөн судруудыг харж, барьж, үнэртэж, сонсож чадна гэдгийг үзүүл. Харин тэдгээрийн тухай гэрчлэлтэй болохын тулд бид Сүнсний гэрчлэл хүлээн авах хэрэгтэй. Хүүхдүүдтэй хамт “Эрэлхийлж, эргэцүүлэн бодож, залбир” дууг дуул (ХДН, 66). Дууг дуулахдаа Сүнс бидэнд судрууд үнэн гэдгийг гэрчлэх гурван зүйлийг олж сонсохыг тэднээс хүс. Эрэлхийл, эргэцүүлэн бод, залбир гэсэн гурван үгийг хэлэхдээ гараа өргөхийг хүүхдүүдээс хүс. Эдгээр үгс хэлэгдэхэд гарын хөдөлгөөнөө хийж, дууг давтан дуул.

Хэрэгжилтийг урамшуулан дэмж: Моронайн зургийг үзүүлж, Moронай 10:4–5-г унш. Хэдэн хүүхдийг урьж, судруудын талаарх мэдрэмжээ хуваалцахыг хүс. Тэднээс гэртээ судар уншихын тулд юу хийсэн тухайгаа хуваалцахыг хүс. (Бэлтгэх хугацаатай байхын тулд хэдэн хүүхдэд урьдчилан хэл.) Хүүхдүүд гэртээ эцэг эхтэйгээ судруудын тухай өөрсдийн гэрчлэлийг хуваалцахад урамшуулан дэмж.