Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Арванхоёрдугаар сар: Судрууд надад Аврагчийн төрөлт ба Хоёр дахь ирэлтийн талаар заадаг


Арванхоёрдугаар сар

Судрууд надад Аврагчийн төрөлт ба Хоёр дахь ирэлтийн талаар заадаг

“Хүний Хүү тэнгэр элч нарын хамт Эцэгийнхээ алдрын дотор ирж, хүн бүрд үйлсийнх нь дагуу хариуг өгнө” (Maтай 16:27).

Энд дурдсан санаануудыг өөрөө баяжуулан ашиглаарай. Хүүхдүүдэд сургаалыг танин мэдэж, ойлгон амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслах арга замуудыг төлөвлө. “Суралцахын тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ? Мөн би тэдэнд Ариун Сүнсийг мэдрэхэд нь хэрхэн туслах вэ?” хэмээн өөрөөсөө асуу.

Эхний долоо хоног: Бошиглогчид Есүс Христийн төрөлтийн талаар бошиглосон.

Ойлгуулахыг хичээ: Хүүхдүүдийг таван групп болгон хуваа. Групп бүрд дараах судруудаас болон бошиглогчийг төлөөлөх энгийн хувцас эсвэл таяг өг: Исаиа 7:14; 9:6 (Исаиа); 1 Нифай 11:14–21 (Нифай); Moзая 3:5, 8 (Бенжамин хаан); Aлмa 7:9–10 (Aлмa); Хиламан 14:2–6 (Самуел). Групп бүр судрыг уншиж, бошиглогч Христийн төрөлтийн талаар юу гэж хэлснийг ярилц. Групп бүрээс нэг хүүхэд гаргаж, таяг эсвэл хувцсаа ашиглан бошиглогчийг төлөөлж, нөгөө хүүхдээр хэн гэдэг бошиглогчийг төлөөлж байгааг хэлүүлэн, тухайн бошиглогч Есүсийн төрөлтийн талаар юу гэж хэлснийг унших юм уу хэлүүл. “Тэр Хүүгээ илгээсэн”(ХДН, 20) дууг дуул.

Хоёр дахь долоо хоног: Есүс Христ төрсөн.

Ойлгуулахыг хичээ: “Есүс Христийн төрөлтийн дуу” (ХДН, 32) дууны эхний бадгийг хамтдаа дуул. Хүүхдүүдийг дөрвөн групп болгон хуваа. Групп бүрд дараах шүлгүүдийн (2–5) нэгийг өг. Өөрсдийн авсан шүлгийн үйл явдлыг зурахыг хүүхдүүдээс хүс. Дууг бүхэлд нь дуул. Дуунд өөрсдийнх нь зурсан үйл явдал гарахад зургаа дээш өргөн бүлэгт нэгдэхийг хүс.

Nativity Drawing
Nativity Drawing
Nativity Drawing

Гурав дахь долоо хоног: Есүс Христ дэлхий дээр хэзээ нэгэн цагт эргэн ирнэ.

Сургаалыг таньж мэд: Дараах хэллэгийг: Хүний Хүү, ирэх болно, алдрын дотор, Эцэгийнхээ гэж, жижиг таавар, үгс болгон бич. (Таавар үгсийг sharingtime.lds.org дээрээс авч болно.) Самбар дээр таавар үгсийг замбараагүй дараалалд бич. Тэдгээрийг зөв дараалалд оруулахад туслахыг хүс. (Хэсэг үгсийн таавар бэлтгэж, тэдгээрийг групп бүрээр хамтдаа ажиллан нийлүүлэхийг хүсч болно.) Хүүхдүүд хэллэгийг зөв дараалалд оруулсны дараа Maтай 16:27 –г уншиж, хариултаа шалгахыг хүс.

Ойлгуулахыг хичээ: Самбарын өмнө дөрвөн хүүхэд урин гаргаж, леменчүүдийн Самуел, Есүсийн төрөлт, Есүс зааж байгаа нь, Хоёр дахь ирэлт зурагнуудыг барьж зогсохыг хүс. Зураг бүрийн тухай хүүхдүүдтэй ярилц. Хүүхдүүдийг замбараагүй дараалалд зургаа барин зогсохыг хүс. Хүүхдийн xэсгийнхнийг зураг барьсан хүүхдүүдийг хөдөлгөн, зөв он дараалалд оруулахыг хүс.

Зураг болон бусад үзүүлэн ашиглах нь сурсан зүйлээ ойлгож, санах тэдний чадварыг өсгөж, сургаалын зарчим эсвэл дүрслэл тэдний оюун ухаанд хадгалагдан үлддэг.

Зурагнуудыг sharingtime.lds.org дээрээс авч болно.

Хэрэгжилтийг урамшуулан дэмж: Самбарын голд шугам тат. Самбарын дээд талд нь “Есүс Христ дэлхий дээр хэзээ нэгэн цагт эргэн ирнэ” гэж бич. Самбарын нэг хагаст дараах асуултуудыг бич. Самбарын нөгөө хагаст судруудын эшлэлийг замбараагүй дараалалд бич.

Асуултын хариултыг олохын тулд багштайгаа хамтран ажиллахыг хүүхдүүдээс хүс. Хариултыг хамтдаа хэлэлц. (Итгэлдээ үнэнч байх нь [2004], 159–161-г үз.) Хоёр дахь ирэлтэнд тэд хэрхэн бэлтгэж чадах тухай асуу.

Дөрөв дэх долоо хоног: Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийн тулд би Есүс Христийг дагах болно.

Ойлгуулахыг хичээ: Есүс сүнслэг үнэнийг заахын тулд ихэвчлэн ижил төстэй зүйлс болон нөхцөл байдлыг ашиглан сургаалт үгсээр заадаг байсан гэдгийг хүүхдүүдэд хэл. Ариун арван охины талаарх түүхийг товчхон ярьж өг (Maтай 25:1–13; мөн “Ариун арван охидын тухай сургаалт үлгэр,” Ensign, 2009 оны 3-р сар, 48–49-г үз). Энэ сургаалт үлгэрт Есүс Христийн Хоёр дарь ирэлтийг хуримтай зүйрлэсэн гэдгийг тайлбарла. Хэсэг хүүхдээр сургаалт үлгэрээр жүжигчилсэн тоглолт хийлгэ. Мэргэн ухаантай охидод тоглосон хүүхдүүдээс бэлтгэлтэй байх нь ямар мэдрэмж төрүүлж буйг асууж, Аврагчийн дахин ирэлтэд бэлтгэхийн чухал ач холбогдлын талаар ярилц.

Хэрэгжилтийг урамшуулан дэмж: Самбар дээр дэнлүү зур. Өдөр бүр сайн зүйлс хийж Есүс Христийг дагах нь хэрхэн дэнлүүндээ тос хийсэнтэй адил байгаа талаар ярилц. Бусдад туслах, аравны нэгээ төлөх, залбирах зэрэг Есүс Христийг дагах зарим арга замыг нэрлэхийг тэднээс хүс. Эдгээрийг хувь хүн бүр өөрсдөө хийх хэрэгтэй бөгөөд тэдний төлөө бусад хүмүүс тэдгээрийг хийж чадахгүй гэдгийг тайлбарла. Хүүхэд бүрд цаас өгч, том тосны дусал хайчлахыг хүс. Тэднээс (эсвэл багш нараас) “Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийн тулд би ……………… хийж, Есүс Христийг дагах болно ” гэж хайчилсан дусал дээрээ бичихийг хүс. Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийн тулд хийж чадах ямар нэгэн зүйлийг бөглөн бичих эсвэл зурахыг тэднээс хүс. Хайчилсан дусал бүхий цаасаа гэртээ аваачин сурсан зүйлсээ гэрийнхэнтэйгээ хуваалцахыг урамшуулан дэмж.

Oil lamp template

Дэнлүү болон тосны сав sharingtime.lds.org дээрээс авч болно.

Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийн тулд би ……. (хийж), Есүс Христийг дагах болно