Судрууд
Агуу Үнэт Сувд


Мосегийн Номноос Сонгож Авсан Цуглуулгууд

Бүлэг 2

(1830 оны зургадугаар сараас аравдугаар сар)

Тэнгэр мөн дэлхийг Бурхан бүтээдэг—Амьдралын бүх хэлбэр бүтээгддэг—Бурхан хүнийг бий болгож мөн өөр бусад бүхний дээр эзэгнэлийг түүнд өгсөн бөлгөө.

1Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн Мосед ярьж, хэлсэн нь: Болгоогтун, энэ тэнгэрийн, мөн энэ дэлхийн талаар би чамд илчилье; миний хэлэх үгсийг бичигтүн. Бибээр Эхлэл мөн Төгсгөл мөн Бүхнийг Чадагч Бурхан болой; өөрийн Төрсөн Ганцаар эдгээр зүйлүүдийг бүтээлгэсэн, тийм ээ, эхлэлд тэнгэрийг мөн дээр нь чиний зогсож байгаа дэлхийг бүтээсэн болой.

2Мөн дэлхий нь хэлбэргүй, мөн хоосон байв, мөн би гүний дээгүүр харанхуй ирэхээр болгосон байв; мөн миний Сүнс усны гадаргуу дээр нүүж байлаа; учир нь бибээр Бурхан.

3Мөн бибээр, Бурхан хэлэв: Тэнд гэрэл байг; мөн тэнд гэрэл байлаа.

4Мөн бибээр, Бурхан гэрлийг харав; мөн тэр гэрэл нь сайн байлаа. Мөн бибээр, Бурхан гэрлийг харанхуйгаас салгав.

5Мөн бибээр, Бурхан, гэрлийг Өдөр хэмээн нэрлэв; мөн харанхуйг Шөнө хэмээн би нэрлэв; мөн үүнийг би өөрийн хүчний үгээр хийв, мөн энэ нь миний хэлснээр хийгдсэн байлаа; мөн үдэш ба өглөө нь эхний өдөр байв.

6Мөн дахин, бибээр, Бурхан хэлэв: Усны дунд мандал байг, мөн энэ нь үүнчлэн бүр миний хэлснээр байв; мөн би хэлэв: Уснууд нь уснуудаас салаг; мөн энэ нь хийгдсэн байлаа;

7Мөн бибээр, Бурхан, мандлыг хийж мөн уснуудыг, тийм ээ уг мандлын доорх агуу их уснуудыг уг мандлын дор байсан уснуудаас салгав, мөн энэ нь бүр миний хэлсэнчлэн байлаа.

8Мөн бибээр, Бурхан, уг мандлыг Тэнгэр хэмээн нэрлэв; мөн үдэш болон өглөө нь хоёр дахь өдөр байв.

9Мөн бибээр, Бурхан хэлэв: Тэнгэрийн доорх уснууд нь нэг газарт хамтдаа цуглагдаг, мөн энэ нь үүнчлэн байв; мөн Бибээр, Бурхан хэлэв; Тэнд хуурай газар байг; мөн энэ нь үүнчлэн байв.

10Мөн бибээр, Бурхан хуурай газрыг Дэлхий хэмээн нэрлэв, мөн уснуудыг хамтад нь цуглуулсныг би Далай хэмээн нэрлэв; мөн бибээр, Бурхан, хийсэн бүх зүйлээ сайн байсныг харав.

11Мөн бибээр, Бурхан хэлэв; үрийг гаргагч өвс, өөрийнх нь төрөлтэй адилхан, үр нь өөртөө байх ёстой ургамал, жимсийг гаргагч жимсний модыг дэлхий урагш авчраг, мөн энэ нь үүнчлэн бүр миний хэлснээр байв.

12Мөн дэлхий нь өөрийнхөө төрөлтэй адилхан, үр нь өөртөө байх ёстой үрийг гаргагч өвс, ургамал бүрийг, мөн жимс гаргагч модыг урагш авчрав; мөн бибээр, Бурхан хийсэн бүх зүйлээ сайн байсныг харав;

13Мөн уг үдэш болон өглөө нь гурав дахь өдөр байв.

14Мөн бибээр, Бурхан хэлэв: Шөнөөс өдрийг салгахын тулд тэнгэрийн мандалд гэрлүүд байг, мөн тэдгээр нь тэмдгүүдийн тулд, мөн улирлуудын тулд, мөн өдрүүдийн тулд, мөн жилүүдийн тулд байг;

15Мөн тэдгээр нь дэлхийд гэрэл өгөх гэрлүүдийн тулд тэнгэрийн мандалд байг; мөн энэ нь үүнчлэн байв.

16Мөн бибээр, Бурхан хоёр агуу гэрэл, өдрийг захирах илүү бага гэрлийг хийсэн бөлгөө; илүү агуу гэрэл нь нар байв, мөн илүү бага гэрэл нь сар байв, мөн тэрчлэн одод нь бүр миний үгийн дагуу хийгдсэн билээ.

17Мөн бибээр, Бурхан дэлхийд гэрэл өгөхийн тулд тэдгээрийг тэнгэрийн мандалд тавьсан юм,

18Мөн нар нь өдрийг захирах, мөн сар нь шөнийг захирах, мөн гэрлийг харанхуйгаас салгахын тулд болой; мөн бибээр, Бурхан, хийсэн бүх зүйлээ сайн байсныг харав;

19Мөн үдэш болж өглөө нь дөрөв дэх өдөр байлаа.

20Мөн бибээр, Бурхан хэлэв: Уснууд нь амьдардаг хөдөлдөг зүйлийг элбэг дэлбэгээр, мөн дэлхий дээгүүр тэнгэрийн задгай мандалд нисч болох жигүүртнүүдийг урагш авчраг.

21Мөн бибээр, Бурхан агуу халимнууд, мөн уснууд элбэг дэлбэгээр урагш авчирсан өөрсдийнхөө төрөлтэй адилхан, хөдөлдөг амьдрагч бүхнийг, мөн өөрийнх нь төрлөөр далавчит жигүүртэн бүрийг бүтээсэн бөлгөө; мөн бибээр, Бурхан бүтээсэн бүх зүйлээ сайн байсныг харав.

22Мөн бибээр, Бурхан тэдгээрийг адисалж, хэлэв: Үртэй жимстэй байгтун, мөн өсөн үржтүгэй, мөн далай дахь уснуудыг дүүргэгтүн; мөн жигүүртнүүд дэлхийд өсөн үржиг;

23Мөн үдэш болон өглөө нь тав дахь өдөр байв.

24Мөн бибээр, Бурхан хэлэв: Өөрсдийнхөө төрлөөр амьдардаг зүйлийг, мал адгуус, мөлхөгч зүйлүүд мөн газрын амьтдыг өөрсдийнх нь төрлөөр дэлхий урагш авчраг, мөн энэ нь үүнчлэн байв;

25Мөн бибээр, Бурхан газрын араатнуудыг өөрсдийнх нь төрлөөр, мөн мал адгуусыг өөрсдийнх нь төрлөөр, дэлхий дээгүүр мөлхдөг бүхнийг өөрийнх нь төрлөөр бий болгосон бөлгөө; мөн бибээр, Бурхан эдгээр бүх зүйл сайн байсныг харав.

26Мөн бибээр, Бурхан эхлэлээс надтай хамт байгаа, өөрийн Төрсөн Ганцад хэлэв: Өөрсдийн дүр төрхөөр, өөрсдийн адил төсөөр хүмүүнийг хийцгээе; мөн энэ нь үүнчлэн болов. Мөн бибээр, Бурхан хэлэв: Далайд загаснууд, мөн агаарын жигүүртнүүд, мөн мал адгуус мөн бүх дэлхий, мөн дэлхий дээгүүр мөлхдөг мөлхөгч бүх зүйлийн дээр тэд ноёрхог.

27Мөн бибээр, Бурхан өөрийн дүр төрхөөр хүмүүнийг бүтээв, өөрийн Төрсөн Ганцын дүр төрхөөр би түүнийг бүтээв; мөн эрэгтэй болон эмэгтэй тэднийг бибээр бүтээсэн буюу.

28Мөн бибээр, Бурхан тэднийг адисалж, мөн тэдэнд хэлэв: Үр жимстэй байгтун, мөн өсөн үржиж, мөн дэлхийг бүрхтүгэй, мөн үүнийг захирч, мөн далайн загас, агаарын жигүүртэн, мөн газар дэлхий дээр хөдлөн явдаг амьдрагч зүйл бүхний дээр эзэгнэлтэй байгтун.

29Мөн бибээр, Бурхан хүмүүнд хэлэв: Болгоогтун, бүх дэлхийн гадаргуу дээр байдаг үр өгөгч ургамал бүрийг би чамд өглөө, мөн мод болгон нь үр өгөгч жимстэй мод байхболно; эдгээр нь та нарт хоол хүнсний тулд байх болно.

30Мөн бибээр амьдралыг нь соёрхсон дэлхийн амьтан болгонд, агаарын жигүүртэн болгонд, дэлхий дээгүүр мөлхөгч бүхэнд, хоол хүнсний тулд цэвэр ургамал бүхэн өгөгдөх болно; мөн энэ нь үүнчлэн, бүр миний хэлснээр байв.

31Мөн бибээр, Бурхан хийсэн бүхнээ харав, мөн болгоогтун, миний хийсэн бүх зүйл маш сайн байлаа; мөн үдэш хийгээд өглөө нь зургаа дахь өдөр байв.