Судрууд
Агуу Үнэт Сувд


Иосеф Смит—Матай

1831 онд Бошиглогч Иосеф Смитэд илчлэгдсэн Библийн орчуулгаас авсан хэсэг оршвой: Матай 23:39 ба бүлэг 24.

Иерусалимын ойртож буй устгалыг Есүс угтан хэлэв—Тэрбээр түүнчлэн Хүний Хүүгийн хоёрдахь ирэлт, мөн ёс бусчуудын устгалын тухай өгүүлдэг.

1УЧИР нь энэ цагаас хойш та нар намайг харахгүй, мөн: Их Эзэний нэрээр тэнгэрийн үүлэн дунд, мөн бүх ариун тэнгэр элчүүд түүнтэй хамт ирэх тэрбээр адислагдсан болой хэмээн та нар хэлэх хүртлээ, бошиглогчдоор түүний тухай бичигдсэн тэр нь бибээр билээ гэдгийг мэдэх нь үгүйг би та нарт хэлж байна. Тэгээд шавь нар нь түүнийг Бурханы баруун гар талд алдаршиж мөн титэм хүртсэний дараа тэрээр дэлхийд дахин ирэх ёстойг ойлгосон болой.

2Мөн Есүс гарч ирэн, мөн ариун сүмээс гарч явав; мөн шавь нар нь: Эзээн, Тэдгээр нь доош хаягдаж мөн та нарт эзгүйрч үлдэх болно хэмээн та өөрийн хэлсэн ариун сүмийн барилгуудын талаар бидэнд үзүүлнэ үү хэмээн хэлж, түүнийг сонсохын тулд, түүн уруу хүрч очив.

3Мөн Есүс тэдэнд хэлэв: Та нар эдгээр бүх зүйлийг харахгүй мөн та нар тэдгээрийг ойлгохгүй байна гэж үү? Үнэнээр би та нарт хэлнэ, энэ ариун сүм дээр, нэг чулуу нөгөө дээрээ үлдэхгүйгээр доош хаягдах болно.

4Мөн Есүс тэднийг орхиж, мөн Чидуны Уулан дээр гарав. Мөн түүнийг Чидуны Уулан дээр суухад, шавь нар нь түүн уруу ганцаарчлан хүрч ирцгээн: Ариун сүмийн, мөн иудейчүүдийн устгалын талаар таны айлдсан эдгээр зүйлүүд хэзээ тохиохыг бидэнд хэлнэ үү; мөн таны ирэлтийн, мөн дэлхийн төгсгөлийн, эсвээс дэлхийн төгсгөл болох ёс бусчуудын устгалын тэмдэг нь юу вэ?хэмээн асуув.

5Мөн Есүс хариулж, мөн тэдэнд хэлэв: Хүмүүн та нарыг мэхлэхгүйн тулд анхааралтай байгтун;

6Учир нь би Христ байна хэмээн хэлж, олон нь ирэх болно, мөн олныг мэхлэх болно;

7Тийнхүү тэд та нарыг зовлон зүдгүүрт унагаж, мөн та нарыг алах болно, мөн та нар, миний нэрний улмаас бүх үндэстнээр үзэн ядагдах болно;

8Мөн тийнхүү олон нь гомдоогдох болно, мөн нэг нь нөгөөгөөсөө урвах болно, мөн нэг нь нөгөөгөө үзэн ядах болно;

9Мөн олон хуурамч бошиглогч гарч ирэх болно, мөн олныг мэхлэх болно;

10Мөн алдас газар авсны улмаас, олны хайр хөрөх болно;

11Гэвч гуйвшгүй хэвээр үлдэх тэрбээр дийлэгдэх нь үгүй, мөнхүү тэр нь аврагдах болно.

12Иерусалимын устгалын талаар Бошиглогч Даниелаар хэлэгдсэн эзгүйрлийн жигшүүрийг, тийнхүү, та нар үзэх үед, тэгвэл та нар ариун газарт зогсох ёстой; уншдаг хэн боловч тэрээр ойлгог.

13Тийнхүү Иудейд байгаа тэд уулс уруу зугтаг;

14Дээвэр дээр байгаа тэрбээр зугтаг, гэрээсээ юу ч авахаар бүү эргэг;

15Мөн талбай дээр байх тэрбээр хувцсаа авахаар бүү эргэг;

16Хүүхэдтэй тэдэнд, мөн тэдгээр өдрүүдэд хүүхдээ хөхүүлэх тэдэнд халаг;

17Тиймийн тул, та нарын зугтах нь өвлөөр байхгүйн тулд, Хүндэтгэлийн өдөр байхгүйн тулд та нар Их Эзэнд залбирагтун;

18Учир нь тийнхүү, тэдгээр өдрүүдэд, тэдний хаант улсын эхлэлээс энэ цагийг хүртэл урьд нь Израил дээр Бурханаас илгээгдэж байгаагүй, мөн Израил дээр дахин хэзээ ч илгээгдэх нь үгүй тийм агуу гай зовлон иудейчүүд дээр, мөн Иерусалимын оршин суугчид дээр тохиох болно.

19Тэдэнд тохиосон бүх зүйл нь тэдэн дээр ирэх тэрхүү уй гашуугийн зөвхөн эхлэл нь бөлгөө.

20Мөн тэдгээр өдрүүд богиносгогдохоос бусдаар, тэдний махан бодиос нэг нь ч аврагдах нь үгүй, гэвч сонгогдсон хүмүүсийн төлөө, гэрээний дагуу, тэдгээр өдрүүд богиносгогдох болно.

21Болгоогтун, иудейчүүдийн талаар эдгээр зүйлүүдийг би та нарт ярилаа; мөн дахин, Иерусалим дээр тохиох тэдгээр өдрүүдийн тэрхүү гай зовлонгийн дараа, хэрэв хэн нэгэн нь, Харагтун, энд эсвээс тэнд Христ байна хэмээн хэлэх аваас, түүнд бүү итгэ;

22Учир нь тэдгээр өдрүүдэд түүнчлэн хуурамч Христүүд, мөн хуурамч бошиглогчид гарч ирэх болно, мөн агуу тэмдгүүд хийгээд гайхалтай зүйлүүдийг үзүүлэх болно, ингэхийн хэрээр, хэрэв боломжтой бол, гэрээний дагуу сонгогдсон тэд байх тэрхүү сонгогдсон хүмүүсийг мэхлэх болно.

23Болгоогтун, сонгогдсон хүмүүсийн төлөө би эдгээр зүйлүүдийг та нарт ярилаа; мөн та нар тэрчлэн дайнуудын тухай, бас дайны цуурхлуудын тухай сонсох болно; та нар тэвдэн сандрахгүй байхаа мэдэгтүн, учир нь миний ярьсан бүхэн тохиох ёстой; гэвч төгсгөл хараахан болоогүй байна.

24Болгоогтун, би та нарт өмнө нь ярьсан билээ;

25Иймийн тул, хэрэв тэд та нарт: Болгоогтун, тэрээр цөлд байна хэмээн хэлэх аваас; урагш бүү явагтун; болгоогтун, тэрээр дотоод өрөөнд байна гэвэл; үүнд бүү итгэ;

26Учир нь өглөөний гэрэл дорно зүгээс мандаж мөн гагцхүү өрнөд зүгт гэрлээ цацруулж, мөн бүх дэлхийг бүрхдэг лугаа адил, мөн Хүний Хүүгийн ирэлт нь үүнчлэн байх бөлгөө.

27Мөн эдүгээ би нэг сургаалт зүйрлэлийг та нарт өгүүлье. Болгоогтун, хүүр нь хаана байна, бүргэдүүд тэнд хамтдаа цугладаг; яг үүнчлэн миний сонгосон хүмүүс дэлхийн дөрвөн зүгээс цугларах болно.

28Мөн тэд дайнуудын тухай, мөн дайны цуурхлуудын тухай сонсох болно.

29Болгоогтун бибээр өөрийн сонгосон хүмүүсийн төлөө ярьж байна; учир нь үндэстэн үндэстний эсрэг, мөн хаант улс хаант улсын эсрэг босох болно; янз бүрийн газарт өлсгөлөн, өвчин тахал, бас газар хөдлөлт байх болно.

30Мөн дахин, алдас газар авсны улмаас, хүмүүний хайр хөрөх болно; гэвч үл дийлэгдэх тэрбээр, мөнхүү тэр нь аврагдах болно.

31Мөн дахин, бүх үндэстэнд гэрч байхын тулд Хаант улсын Сайн Мэдээ бүх дэлхийд номлогдох болно, мөн тэгээд төгсгөл, эсвээс ёс бусчуудын устгал ирэх болно;

32Мөн дахин, бошиглогч Даниелаар яригдсан эзгүйрлийн жигшүүрт хэрэг гүйцэлдэх болно.

33Мөн тэдгээр өдрүүдийн гай зовлонгийн яг дараахан нь нар харанхуйлж, мөн сар гэрлээ өгөхөө больж, мөн одод тэнгэрээс унаж, мөн тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно.

34Үнэнээр, би та нарт хэлж байна, эдгээр зүйлүүд үзүүлэгдэх энэ үе, та нарт миний ярьсан бүхэн гүйцэлдэх хүртэл алга болох нь үгүй бөлгөө.

35Гэсэн хэдий ч, тэнгэр хийгээд газар алга болох тэрхүү өдрүүд ирэх болно, гэвч, миний үгс алга болох нь үгүй, харин бүх зүйл гүйцэлдэх болно.

36Мөн, би өмнө хэлсэнчлэн, тэдгээр өдрүүдийн гай зовлонгийн дараа, мөн тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно, ингээд Хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт гарч ирэх болно, тэгээд дэлхийн бүх овог аймгууд гашуудах болно, мөн сүр хүч хийгээд агуу алдар суутайгаар тэнгэрийн үүлэн дунд ирж буй Хүний Хүүг тэд харах болно;

37Мөн миний үгийг нөөцлөх хэн боловч хууртагдах нь үгүй, учир нь Хүний Хүү ирэх болно, мөн бүрээгээ агуугаар дуугаргасан тэнгэр элчүүдээ өөрийнхөө өмнө тэрбээр илгээх болно, мөн тэд түүний сонгосон хүмүүсийн үлдсэнийг нь дөрвөн зүгээс, тэнгэрийн нэг хязгаараас нөгөөд хамтад нь цуглуулах болно.

38Эдүгээ инжир модны тухай сургаалт зүйрлэлийг мэдэж авагтун—Мөчрүүд нь нялх хэвээр байхад, мөн энэ нь нахиалж эхлэхэд, зун ойртож буйг та нар мэддэг билээ;

39Миний сонгосон хүмүүс яг үүнчлэн, эдгээр бүх зүйлүүдийг тэд хараад, тэрбээр ойрхон буйг, бүр хаалган дээр байгааг тэд мэдэх болно;

40Гэвч тэр өдрийн, мөн цагийн тухай хэн ч, гагцхүү Эцэгээс минь өөр хэн ч тэнгэр дэх Бурханы тэнгэр элчүүд ч үл мэдэх бөлгөө.

41Гэвч Ноагийн өдрүүдэд энэ нь байсанчлан, мөн энэ нь Хүний Хүүгийн ирэлтэд тэрчлэн байх болно;

42Учир нь үерийн өмнө байсан тэдгээр өдрүүдэд байсны адилаар энэ нь тэдэнд байх болно; учир нь Ноа хөвөгч авдарт орсон тэрхүү өдрийг хүртэл мөн тэд идэж, ууж, хуримлаж мөн хадамд гаргаж байсан бөлгөө;

43Мөн үер ирэхийг хүртэл мэдсэн нь үгүй, мөн тэднийг бүгдийг нь урсган одсон буюу, мөн Хүний Хүүгийн ирэлт бас үүнчлэн байх болно.

44Тийнхүү эцсийн өдрүүдэд, талбайд байх хоёроос нэг нь аваачигдан, мөн нөгөөх нь үлдэх болно хэмээн бичигдсэн тэрхүү зүйл гүйцэлдэх болно;

45Тээрэм эргүүлж байх хоёрын нэг нь аваачигдан, мөн нөгөөх нь үлдэх болно;

46Мөн нэгд хэлснийгээ бүх хүмүүст хэлнэ би, тиймийн тул, сэрэмжтэй байгтун, учир нь Их Эзэн чинь ямар цагт ирэхийг та нар мэдэх нь үгүй.

47Гэвч үүнийг мэд, хэрэв гэрийн сайн эзэн ямар цагт хулгайч ирж болохыг мэддэг байсан бол, тэрээр сэрэмжилж, мөн гэр орноо эвдүүлэхийг зөвшөөрөлгүй, харин бэлэн байж болох буюу.

48Тиймийн тул, та нар үүнчлэн бэлэн байгтун, учир нь Хүний Хүү та нарын бодоогүй тийм цагт ирнэ.

49Тэгвэл, эзэн нь гэрийнхээ захирагч болгосон үнэнч итгэлтэй хийгээд ухаалаг ямар зарц зохих цагт нь тэдэнд зоог барих билээ

50Тэрбээр ирэх үедээ, үүнчлэн үйлдэж буйг эзэн нь олж харсан тэрхүү зарц адислагдсан болой, мөн тэрбээр түүнийг эд хогшлынхоо захирагч болгоно гэдгийг би үнэнээр та нарт хэлж байна.

51Харин хэрэв хилэнцэт зарц зүрх сэтгэлдээ: Эзэн минь ирэлтээ хойшлуулна хэмээн хэлэх аваас,

52Мөн өөрийн нөхөд—зарц нарыг цохьж мөн согтуучуудтай хамт идэж, мөн ууж эхлэх болно,

53Тэрхүү зарцын эзэн өөрийг нь тэрээр хүлээж байгаагүй тэр өдөр, мөн түүний сэрэмжгүй байсан тэр цагт ирэх болно,

54Мөн түүнийг тасар цавчин, мөн хоёр нүүр гаргагчдын хамт түүнд хувийг нь хүртээх болно, тэгээд уйлж мөн шүдээ хавирах нь байх болно.

55Мөн тэд хүмүүсийн дундаас тусгаарлагдах болно хэмээн хэлсэн Мосегийн бошиглолын дагуу, ийнхүү ёс бусчуудын төгсгөл ирнэ. Хэдийгээр дэлхийн төгсгөл хараахан болоогүй ч, харин ойрхон мөн ойрхон байна.