Судрууд
Агуу Үнэт Сувд


АБРАХАМЫН НОМНООС АВСАН ХУУЛБАР

Дугаар 3

Зураг
Дугаар 3

ТАЙЛБАР

  1. Хааны эелдэг ялдам байдлаар, тэргүүн дээрээ хааны титэмтэйгээр, Тэнгэр дэх их Тэргүүллийн бэлэгдэл болсон санваарыг төлөөлөн, гартаа шударга ёс хийгээд шүүлтийн очирт таягтайгаар Фараогийн хаан сэнтийд залран буй Абрахам.

  2. Нэр нь тэргүүн дээр нь дүрс бичгээр өгөгдсөн Фарао хаан.

  3. Хуулбар дугаар 1-ийн Зураг 10-т өгүүлсэнчлэн Абрахам Египетэд байгааг харуулсан нь.

  4. Гарынх нь дээр бичигдсэнээр Египетийн хаан, Фараогийн хан хүү.

  5. Хааны шадар үйлчлэгчдийн нэг Шулем хэмээн гарынх нь дээрх дүрс бичгүүдээр төлөөлүүлжээ.

  6. Олимла, ханхүүд харьяалагддаг нэгэн боол.