Судрууд
Агуу Үнэт Сувд


Абрахамын Ном

Бүлэг 3

Урим ба Туммимын аргаар нар, сар, оддын талаар Абрахам мэдэж авав—Их Эзэн сүнснүүдийн мөнхийн мөн чанарыг түүнд илчлэв—Дэлхийн өмнөх амьдрал, урьдчилсан томилолт, Бүтээлт, Гэтэлгэгчийг сонгосон хийгээд хүмүүний хоёр дахь байдлын тухай тэрээр мэдэж авав;

1Мөн Халдеин Урт, миний Бурхан Их Эзэний надад өгсөн Урим ба Туммим Абрахам надад байв.

2Мөн би оддыг, тэдгээр нь нэн агууг, түүнчлэн тэдгээрийн нэг нь Бурханы сэнтийд хамгийн ойрхон байсныг харав; мөн тэнд агуу олон нь үүнд ойрхон байлаа.

3Мөн Их Эзэн надад хэлэв: Эдгээр нь тэргүүлдэг нь бөлгөө; мөн тэр агуу нэгийнх нь нэр Колоб, учир нь энэ нь надад ойрхон байдаг, учир нь бибээр Их Эзэн чиний Бурхан: Дээр нь чиний зогсож байгаа түүний адил байдлаар харьяалагддаг тэдгээр бүгдийг тэргүүлэхээр үүнийг би байрлуулсан билээ.

4Мөн Их Эзэн надад хэлэв, Колоб нь Урим ба Туммимаар, үүний хувьслууд дахь үүний цагууд хийгээд улирлуудын дагуу, Их Эзэний маягаар байсан бөлгөө; тийнхүү нэг хувьсал нь, үүний тооллын маягаар Их Эзэнд нэг өдөр байв, энэ нь дээр нь чиний зогсож буй түүнд оноосон хугацааны дагуу нэг мянган жил болой. Энэ бол Колобын тооллын дагуух Их Эзэний цагийн тоолол ажээ.

5Мөн Их Эзэн надад хэлэв: Өдрийг, бүр шөнийг захирдаг тэрнээс илүү бага тэрхүү бага гэрэл болох гараг нь дээр нь чиний зогсож буй түүнээс, тооллын хувьд дээгүүр буюу илүү бөлгөө, учир нь энэ нь бүр эмх цэгцэд илүү удаан хөдөлдөг; энэ нь дээр нь чиний зогсож буй дэлхийн улмаас энэ нь эмх цэгцэд байгаа билээ. Тиймийн тул, үүний цагийн тоолол нь үүний өдрүүдийн, мөн саруудын мөн жилүүдийн тоо лугаа адил тийм олон биш бөлгөө.

6Мөн Их Эзэн надад хэлэв: Эдүгээ, Абрахам, эдгээр хоёр бодит байдал оршин буй, болгоогтун чиний нүд үүнийг харж байгаа, тооллын цагуудыг мөн тогтоогдсон цаг, тийм ээ, дээр нь чиний зогсож буй дэлхийн тогтоогдсон цаг, мөн өдрийг захирахаар байрлуулагдсан илүү агуу гэрлийн тогтоогдсон цаг, мөн шөнийг захирахаар байрлуулагдсан илүү бага гэрлийн тогтоогдсон цагийг мэдэх нь чамд өгөгдсөн бөлгөө.

7Эдүгээ илүү бага гэрлийн тогтоогдсон цаг нь үүний тооллын дагуу дээр нь чиний зогсож буй дэлхийн цагийн тооллоос илүү урт хугацаа юм.

8Мөн эдгээр хоёр бодит байдал оршин буй газарт, тэнд тэдгээрийн дээр өөр нэг бодит байдал байх болно, тэр нь гэвэл, цагийн тоолол нь илүү урт хэвээр байх өөр нэг гараг байх болно;

9Мөн тийн Их Эзэний тооллын дагуух Колоб болох тэрхүү Колобт чамайг ойрхон ирэх хүртэл, нэг гарагийн дээрх нөгөөгийнх нь цагийн тоолол байх болно; дээр нь чиний зогсож буйтай мөн адил жаягт багтдаг, тэдгээрт харьяалагддаг тэдгээр бүх гарагуудыг тэргүүлэхээр Бурханы сэнтийд ойрхон байрлуулагдсан тэрхүү Колоб бөлгөө.

10Мөн чамайг Бурханы сэнтийд ойрхон ирэх хүртэл гэрэл өгөхөөр байрлуулагдсан бүх оддын тогтоогдсон цагийг мэдэх нь чамд өгөгддөг бөлгөө.

11Тийн, Абрахам бибээр Их Эзэнтэй, нүүр нүүрээрээ тулан, нэг хүн нөгөөтэйгөө ярьж байгаа мэт Бурхантай ярьж байлаа; мөн тэрбээр өөрийнх нь гараар хийгдсэн ажлуудын тухай надад ярив;

12Мөн тэрбээр надад хэлэв: Хүү минь, хүү минь (мөн түүний гар сунгаастай байв), болгоогтун би эдгээр бүгдийг чамд үзүүлэх болно. Мөн тэрбээр гараа миний нүдэн дээр тавьж, мөн түүний гар хийсэн тэдгээр зүйлүүдийг би харав, тэдгээр нь олон байлаа; мөн тэдгээр нь миний нүдний өмнө өсөн үржиж байв, мөн би тэдгээрийн төгсгөлийг харж чадсангүй.

13Мөн тэрээр надад хэлэв: Энэ бол нар болох Шинеха. Мөн тэрбээр надад хэлэв: Од болох Кокоб. Мөн тэрбээр надад хэлэв: Сар болох Олеа. Мөн тэрбээр надад хэлэв: Одод эсвээс тэнгэрийн мандалд байгаа бүх агуу гэрлүүд гэсэн утгатай Кокаубеам.

14Мөн Их Эзэн: Би чамайг, мөн чиний дараах үр удмыг чинь эдэн лугаа адил өсгөн үржүүлэх болно; мөн хэрэв чи элсний тоог тоолж чадах аваас, чиний үр удмын тоо ийм байх болно хэмээн эдгээр үгсийг надад ярьсан тэр үе нь шөнийн цаг байв.

15Мөн Их Эзэн надад хэлэв: Абрахам, эдгээр бүх үгсийг тунхаглаж болохын тулд, чамайг Египет уруу явахаас өмнө эдгээр зүйлүүдийг би чамд үзүүлье.

16Хэрэв хоёр зүйл орших аваас, мөн нэг нь нөгөөгөөсөө дээгүүр байх аваас, тэдгээрийн дээгүүр илүү агуу зүйлүүд байх болно; тиймийн тул Колоб нь чиний үзсэн бүх Кокаубеамаас хамгийн агуу нь болой, учир нь энэ нь надад хамгийн ойрхон байдаг бөлгөө.

17Эдүгээ, хэрэв хоёр зүйл, нэг нь нөгөөгийнхөө дээгүүр байх аваас, мөн сар нь дэлхийн дээгүүр байх аваас, тэгвэл нэг гараг буюу од үүний дээгүүр оршиж болох нь байж болох буюу; мөн Их Эзэн, чиний Бурхан хийхээр зүрх сэтгэлдээ шийдсэнээ тэрээр гүйцэлдүүлэхгүй байх нь үгүй билээ.

18Тэрбээр мөнөөх илүү агуу одыг бий болгосон байж болох буюу; үүн лугаа, тэрчлэн, хэрэв хоёр сүнс байх аваас, мөн нэг нь нөгөөгөөсөө оюуны илүү өндөр хөгжилтэй байх аваас, чухам эдгээр сүнснүүд, нэг нь нөгөөгөөсөө оюун нь өндөр хөгжилтэй байхаас үл хамааран эхлэлгүй буюу; тэд өмнө нь оршин байсан болой, тэд төгсгөлгүй байх болно, тэд дараа нь оршин байх болно, учир нь тэд гнолаум буюу мөнх бөлгөө.

19Мөн Их Эзэн надад хэлэв: Нэг нь нөгөөгөөсөө оюуны илүү өндөр хөгжилтэй хоёр сүнс байхад тэдгээрээс оюуны илүү өндөр хөгжилтэй өөр нэг нь байдаг эдгээр хоёр бодит байдал оршдог бөлгөө; бибээр Их Эзэн, чиний Бурхан билээ, бибээр тэд бүгдээс илүү өндөр оюуны хөгжилтэй болой.

20Их Эзэн, чиний Бурхан чамайг Элкенагийн санваартны гараас чөлөөлөхөөр тэнгэр элчээ илгээсэн бөлгөө.

21Би тэд бүгдийн дунд оршин суудаг; Би эдүгээ, тиймийн тул, тэд бүгдээс онцгойрон ялгардаг миний мэргэн байдал миний гарын хийсэн ажлуудыг чамд үзүүлэхээр чам уруу доош бууж ирлээ, учир нь би дээр тэнгэрт, мөн доор дэлхийд, бүх мэргэн ухаан хийгээд туйлын анхааралд захирдаг буюу, бүх оюун билгийн дээгүүр чиний мэлмий эхлэлээс харлаа; чиний харсан бүх оюун билгүүдийн дунд эхлэлд би доош бууж ирсэн бөлгөө.

22Эдүгээ дэлхий байхаас өмнө зохион байгуулагдсан оюун билгүүдийг Абрахам надад, Их Эзэн үзүүлэв; мөн эд бүгдийн дунд нэр төртэй хийгээд агуу суутнууд олон байв;

23Мөн сайн байсан тэдгээр бодгалиудыг Бурхан харав, мөн тэрбээр тэдний дунд байлаа, мөн тэрбээр хэлэв: Эднийг би захирагчдаа болгох болно; учир нь тэрбээр сүнс асан тэдний дунд зогсож байв, мөн тэрбээр сайн байсан тэднийг харав; мөн тэрбээр надад хэлэв: Абрахам, чи тэдний нэг болой; чи төрөхөөсөө өмнө сонгогдсон билээ.

24Мөн тэдний дунд Бурхантай адилхан нэгэн зогсож байв, мөн тэрээр өөртэйгөө хамт байсан тэдэнд хэлэв: Бид доошоо явцгаах болно, учир нь тэнд орон зай буй, мөн бид эдгээр материалуудаас авч, мөн дээр нь тэд оршин сууж болох дэлхийг бид хийх болно;

25Мөн Их Эзэн, тэдний Бурхан тэдэнд зарлиглах бүх зүйл юуг ч гэсэн тэд хийх нь үү гэдгийг харахын тулд үүгээр бид тэднийг нотлох болно;

26Мөн өөрсдийн анхны байдлыг хадгалдаг тэдэн дээр нэмэгдэх болно; мөн өөрсдийн анхны байдлыг хадгалдаггүй тэд, өөрсдийн анхны байдлыг хадгалдаг тэдэнтэй хамт нэг хаант улсад алдар сууг олж чадах нь үгүй бөлгөө; мөн өөрсдийн хоёр дахь байдлыг хадгалдаг тэдний тэргүүн дээр алдар суу үүрд мөн мөнхөд нэмэгдэх болно.

27Мөн Их Эзэн хэлэв: Хэнийг илгээх вэ би? Мөн Хүний Хүүтэй адил нэгэн хариулав: Би энд байна, намайг илгээгтүн. Мөн өөр нэг нь хариулж мөн хэлэв: Би энд байна, намайг илгээгтүн. Мөн Их Эзэн хэлэв: Эхнийхийг би илгээх болно.

28Мөн хоёр дахь нь ууртай байв, мөн өөрийн анхны байдлыг хадгалсан нь үгүй; мөн тэр өдөр олон нь түүний араас дагав.