Судрууд
Агуу Үнэт Сувд


Абрахамын Ном

ИОСЕФ СМИТЭЭР ҮЙСНЭЭС ОРЧУУЛАГДСАН БОЛОЙ.

Египетийн газар доорх булшнаас бидний гарт орж ирсэн эртний зарим Цэдгүүдийн орчуулга оршвой. Египетэд байх үед нь түүний өөрийх нь гараар үйсэн дээр бичигдсэн Абрахамын бичээсүүд Абрахамын Ном хэмээн нэрлэгддэг.(History of the Church, 2:235--236, 348--351.)

Бүлэг 1

Абрахам патриархынжаягийн адислалуудыг эрэлхийлэв—Халдеи дахь хуурамч санваартнуудаар тэр мөрдөн хавчигдав—Иехова түүнийг аврав—Египетийн уугуул хүмүүс хийгээд засгийн газар тоймлогдов.

1ХАЛДЕИЧУУДЫН нутагт, эцгүүдийнхээ оршин суудаг газарт, Абрахам, бибээр өөрийнхөө хувьд оршин суух өөр газар олох нь надад шаардлагатай байсныг олж харав;

2Мөн агуу аз жаргал хийгээд амар амгалан мөн амралтыг тэнд өөртөө олсноор эцгүүдийн адислалуудыг мөн үүнийг гүйцэтгэхийн тулд томилогдох ёстой миний тэрхүү эрхийг би эрэлхийлсэн бөлгөө; бибээр өөрөө зөв шударга ёсыг дагагч байсан учраас, тэрчлэн илүү агуу мэдлэгийг эзэмшигч нэгэн мөн зөв шударга ёсыг агуугаар дагагч байхыг хүсч, мөн агуу их мэдлэг эзэмшихийн тулд, мөн олон үндэстнүүдийн эцэг, амар амгалангийн хунтайж байхын тулд, мөн зааврууд хүлээн авахыг хүсч, мөн Бурханы зарлигуудыг сахихын тулд бибээр эрх бүхий хууль ёсны өвлөгч, эцгүүдэд хамаардаг зүйлийг атгагч Дээд санваартан болсон билээ.

3Энэ нь эцгүүдээс надад олгогдсон бөлгөө; энэ нь эцгүүдээс доош, цагийн эхлэлээс, тийм ээ, бүр эхлэлээс, эсвээс дэлхийн сууринаас өмнө бүр ууган төрөгчийн эсвээс Адам эсвээс анхны эцгээс байсан анхны хүний эрх нь энэ цагийг хүртэл эцгүүдээс доош дамжин надад ирсэн юм.

4Эцгүүдэд үр удмынх нь талаар байх Бурханы томилолтын дагуу Санваарт томилогдох өөрийн томилолтын тулд би эрэлхийлж байлаа.

5Миний эцгүүд өөрсдийн зөв шударга ёсноос, өөрсдийнх нь Бурхан Их Эзэн тэдэнд өгсөн ариун зарлигуудаас, үнэн бурхныг мэддэггүй хүмүүсийн бурхдыг бишрэн шүтэхээр эргэж, миний дуу хоолойг анхаарахаас бүрмөсөн татгалзсан юм;

6Учир нь тэдний зүрх сэтгэл хилэнцийг үйлдэхэд тавигдан, мөн Елкенагийн бурхан, мөн Либнагийн бурхан, бас Махмакрагийн бурхан, бас Корашийн бурхан, мөн Египетийн хаан Фараогийн бурханд бүхлээрээ эргэсэн байлаа;

7Тиймийн тул үнэн бурхныг мэддэггүй хүмүүс хүүхдүүдээ эдгээр хэлгүй хиймэл шүтээнүүдэд өргөн золиослоход тэд зүрх сэтгэлээ эргүүлж, мөн миний дуу хоолойг сонссонгүй, харин ч Элкенагийн санваартны гараар миний амь насыг бүрэлгэхээр оролдож байв. Элкенагийн санваартан нь тэрчлэн Фараогийн санваартан байлаа.

8Эдүгээ, энэ цагт эдгээр хачин бурхдад өргөл өргөхийн тулд Халдеин нутагт баригдсан тахилын ширээн дээр эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд мөн хүүхдүүдийг Египетийн хаан, Фараогийн тахилд өргөдөг заншил байв.

9Мөнхүү улиран тохиох дор тэрхүү санваартан Фараогийн бурханд, мөн тэрчлэн Шагреелын бурханд, бүр египетчүүдийн маягаар тахил өргөдөг байв. Эдүгээ Шагреелын бурхан нь нар байлаа.

10Бүр Олишемийн талын эхэн дэх Потифарын Толгой хэмээн нэрлэгддэг асан толгойн хажууд байдаг тахилын ширээн дээр Фараогийн санваартан хүүхдээр талархлын өргөл өргөдөг байв.

11Эдүгээ, энэ санваартан Хамын хэвлийгээс гарсан хааны шууд угсааны нэг нь асан Онитагийн гурван онгон охиныг энэ тахилын ширээн дээр өргөлд өргөсөн ажээ. Эдгээр онгон охид өөрсдийнхөө шударга журмын учир тахилд өргөгдсөн байлаа; тэд модон буюу чулуун бурхдыг шүтэн бишрэхийн тулд бөхийгөөгүй ажгуу, тиймийн тул тэд энэ тахилын ширээн дээр алагджээ, мөн энэ нь египетчүүдийн маягаар хийгдсэн аж.

12Мөнхүү улиран тохиох дор тэд тэрчлэн намайг алж болохын тулд мөнөөх санваартнууд, онгон охидыг энэ тахилын ширээн дээр өргөсөнчлөн, харгис бурангуй санаагаа над дээр тавив; мөн та нар энэ тахилын ширээний талаар мэдлэгтэй байж болохын тулд бибээр энэ цэдгийн эхэн дэх танилцуулгад би та нарт иш татан хэлэх болно.

13Энэ нь халдеичуудын дунд байсны адил, орны хэлбэрээр хийгддэг байв, мөн энэ нь Елкена, Либна, Махмакра, Кораш, мөн тэрчлэн Египетийн хаан, Фараогийн бурхантай адил бурхдын өмнө зогсч байв.

14Эдгээр бурхдын талаар та нар ойлголттой байж болохын тулд, Рахлеенос хэмээн халдеичуудаар нэрлэгддэг байсан зурган бичгийн утгыг илэрхийлсэн зургуудыг тэдгээрийн ерөнхий дүрслэлээр би та нарт эхэнд өгсөн билээ.

15Мөн тэд намайг тахилд өргөж мөн амь насыг минь бүрэлгэж болохын тулд тэд над уруу гараа далайхад нь, болгоогтун, би өөрийн Бурхан Их Эзэнд дуу хоолойгоо өргөсөн буюу, мөн Их Эзэн анхаарч мөн сонсов, мөн тэрбээр Бүхнийг Чадагчийн тухай үзэгдлээр намайг дүүргэв, мөн түүний дэргэдэх тэнгэр элч миний хажууд зогсож байв, мөн хүлээсийг минь тэр даруй суллав;

16Мөн түүний дуу хоолой надад ирж; Абрахам, Абрахам, болгоогтун, миний нэр Иехова билээ, мөн бибээр чамайг сонслоо, мөн чамайг чөлөөлж, мөн чамайг эцгийн чинь гэрээс, мөн өөрийн чинь бүх төрөл төрөгсдөөс холдуулан, чиний үл мэдэх харь нутагт авчрахаар доош бууж ирлээ хэмээв;

17Мөн энэ нь тэд Элкенагийн бурхан, мөн Либнагийн бурхан, мөн Махмакрагийн бурхан, мөн Корашийн бурхан мөн Египетийн хаан, Фараогийн бурхныг шүтэхийн тулд зүрх сэтгэлээ надаас буруулсных бөлгөө; тиймийн тул, тэдэнд айлчлахаар, мөн Абрахам хүү минь, амь насыг чинь бүрэлгэхээр чиний эсрэг гараа далайсан түүнийг устгахаар би доош бууж ирлээ.

18Болгоогтун, би чамайг гараараа удирдах болно, мөн би өөрийн нэрийг, бүр чиний эцгийн санваарыг чам дээр тавихын тулд би чамайг авах болно, мөн миний хүч чамд байх болно.

19Энэ нь Ноад байсны нэгэн адил ийн чамд байх болно; харин чиний тохинууллаар дамжин миний нэр дэлхийд үүрд мэдэгдэх болно, учир нь бибээр чиний Бурхан билээ.

20Болгоогтун, Потифарын Толгой Халдеин Урын нутагт байсан болой. Мөн Их Эзэн Елкенагийн тахилын ширээ, мөн уг нутагт бурхдыг эвдэж, мөн тэдгээрийг бүрмөсөн устган, бас мөнөөх санваартныг цохьж тэр үхэв; мөн Халдеид, Фараогийн ордонд агуу гашуудал болов; энэ нь Фараог хааны удмын цустай хаан гэсэн утга илэрхийлэх болгожээ.

21Эдүгээ Египетийн энэ хаан бол Хамын хэвлийн удам байлаа, мөн төрөлтөөр канаанчуудын цусны хольцтой байлаа.

22Энэ удмаас бүх египетчүүд салбарлан гарсан ажээ, мөн ийн канаанчуудын цус уг нутагт хадгалагдан үлджээ.

23Хамын охин асан, мөн халдеи хэлээр Египет гэсэн утгатай энэ нь хориглогдсон гэсэн утга бүхий Египтусын охин нэгэн эмэгтэйгээр Египетийн нутаг анх нээгдсэн ажээ.

24Энэ эмэгтэй уг нутгийг нээхэд энэ нь усан дор байжээ, тэрээр хожим нь хөвгүүдээ үүн дээр суурьшуулжээ; мөн ийнхүү уг нутагт зүхлийг хадгалж үлдээсэн тэрхүү угсаатан Хамаас салбарлан үлдсэн ажгуу.

25Эдүгээ Египетийн анхны засгийн газар Хамын охин Египетусын ууган хүү, Фараогоор үндэслэн байгуулагдсан байв, мөн энэ нь Хамын засгийн газрын арга маягаар, эцгийн эрхт ёсны дагуу байв.

26Зөв шударга хүн асан Фарао өөрийн хаант улсыг үндэслэн байгуулж мөн өөрийн хүмүүсийг өөрийн бүх өдрүүдэд ухаалгаар хийгээд шударгаар шүүж, анхны эцгийн эрхт ёсны хаанчлалын өдрүүд дэх, бүр Адамын, мөн тэрчлэн эцэг нь түүнийг дэлхийн адислалуудаар, мөн мэргэн ухааны адислалуудаар адисалсан боловч санваарт хамаарахынх нь хувьд түүнийг зүхсэн Ноагийн хаанчлал дахь анхны үеийн эцгүүдээр үндэслэн байгуулагдсан тэрхүү ариун жаягийг дуурайхыг эрхэмлэн эрэлхийлж байв.

27Эдүгээ, Фараонууд Хамаар дамжуулан үүнийг Ноагаас шаргуугаар нэхэж болох хэдий ч Фарао, тэрээр санваарын эрхтэй байж үл чадах удам угсааных байлаа, тиймийн тул миний эцэг тэдний хиймэл шүтээн шүтэх явдлаар зайцуулагдсан байв;

28Гэвч, үүнээс хойш, бибээр өөрөөсөө арагш бүтээлтийн эхлэл уруу хөтлөх он дарааллыг зураглахыг хичээх болно, учир нь энэ цагийг иртэл миний хадгалж ирсэн цэдгүүд миний гарт ирсэн билээ.

29Эдүгээ, Елкенагийн санваартан цохигдож тэрээр үхсэний дараа, Халдеин нутгийн талаар надад хэлэгдсэн тэдгээр зүйлүүдийн гүйцэлдэлт, уг нутагт өлсгөлөн байх ёстой хэмээсэн нь ирсэн ажгуу.

30Үүний улмаас өлсгөлөн Халдеин бүх нутгийг хамрав, мөн уг өлсгөлөнгийн улмаас миний эцэг зовлонт тарчлалыг амссан бөлгөө, мөн тэрээр, амь насыг минь бүрэлгэх миний эсрэг төлөвлөсөн тэрхүү хилэнцээ наманчилжээ.

31Гэвч эцгүүдийн тухай, бүр патриархуудын, санваарын эрхийн талаарх цэдгүүдийг миний Бурхан Их Эзэн миний гарт хадгалан үлдээсэн буюу; тиймийн тул, бүтээлтийн эхлэлийн тухай мэдлэг мөн тэрчлэн гарагуудын тухай, бас однуудын тухай мэдлэгийг тэдгээр нь эцгүүдэд мэдүүлэгдсэний дагуу, би энэ өдрийг хүртэл хадгалж ирсэн билээ, мөн энэ цэдэг дээрх эдгээр зүйлүүдээс заримыг нь миний дараа ирэх өөрийн үр удмын ашиг тусын тулд бичихийг би хичээх болно.