Судрууд
Агуу Үнэт Сувд


АБРАХАМЫН НОМНООС АВСАН ХУУЛБАР

Дугаар 2

Зураг
Дугаар 2

ТАЙЛБАР

  1. Селестиел буюу Бурханы орших газарт хамгийн ойрхон Колоб нь анхны бүтээлтийг төлөөлдөг. Тэргүүлэхэд эхнийх, цагийн хэмжүүрт хамаарахад эцсийнх буюу. Селестиел цаг нь нэг өдөр нь нэг үзүүр тохойтой тэнцдэг селестиел цагийн дагуух хэмжүүр буюу. Колоб дахь нэг өдөр нь египетчүүд жах-ох-эх хэмээн нэрлэдэг энэ дэлхийн хэмжүүрээр мянган жилтэй тэнцүү болой.

  2. Их Эзэнд зориулан босгосон тахилын ширээн дээр тахил өргөх үедБурханаас Абрахамд илчилснээр Селестиел буюу Бурхан оршдог газарт ойр, египетчүүд Олиблиш хэмээн нэрлэдэг дараагийн их тэргүүлэх бүтээлт нь тэрчлэн тэрээр бусад гарагуудад хамаарах хүчний түлхүүрийг атган Колобын дэргэд оршдог.

  3. Сүр хүч хийгээд эрх мэдлээр хувцаслан, тэргүүн дээрээ мөнхийн гэрлийн титэмтэйгээр сэнтийдээ заларч буй Бурханыг төлөөлүүлэхээр хийгджээ; мөн тэрчлэн Еденийн Цэцэрлэгт Адамд, мөн түүнчлэн Сет, Ноа, Мелкизедек, Абрахам мөн санваар илчлэгдсэн тэд бүгдэд илчлэгдсэнчлэн, Ариун санваарын агуу Түлхүүр–үгсийг төлөөлүүлдэг.

  4. Огторгуй буюу тэнгэрийн мандал гэсэн утгатай Раукееяанг хэмээх еврей үгтэй утга дүйдэг; тэрчлэн египет хэлэнд нэг мянга гэсэн утгатай тоон зураг; эргэлтээрээ болон цагийн хэмжүүрээр Колобтой тэнцүү Олиблишийн цагийн хэмжүүртэй утга дүйдэг.

  5. Египет хэлэнд Эниш-го-он-дош гэж дуудагддаг; энэ бол тэрчлэн тэргүүлэгч гарагуудын нэг юм, мөн египетчүүд нар хэмээн, мөн их Түлхүүр, өөрөөр хэлбэл, мөн Флоеесе буюу Сар, Дэлхий ба Нар нь өөрсдийн жил тутмын эргэлтэд тэрчлэн байдгийн адилаар бусад арван таван тогтсон гараг буюу одны дунд тэргүүлдэг, тэргүүлэгч хүч буюу Кае-е-ванрашийн аргаар дамжуулан гэрлээ Колобоос авдаг хэмээн ярьдаг ажээ. Энэ гараг хүчээ Кли-флос-ис-эс буюу Колобын эргэлтүүдээс гэрэл хүлээж авдаг, 22 ба 23-ын тоонуудаар харуулсан одод Хах-кокау-беамын аргаар дамжуулан хүлээж авдаг.

  6. Энэ дэлхийг дөрвөн зүгээр нь харуулсан нь.

  7. Тэнгэрээр дамжуулан санваарын агуу Түлхүүр- үгсийг илчлэлтээс сэнтийдээ залран буй Бурханыг; мөн түүнчлэн, тагтаа хэлбэрээр Абрахам уруу ирж буй Ариун Сүнсний тэмдгийг харуулсан нь.

  8. Дэлхийд илчлэгдэж үл болох бичээсүүдийг агуулжээ; гэвч энэ нь Бурханы Ариун Сүмд байх ёстой ажээ.

  9. Эдүгээ цагт илчлэгдэх ёсгүй.

  10. Мөн адил.

  11. Мөн адил. Хэрэв дэлхий эдгээр тоонуудыг мэдэж чадах аваас, тийн байтугай. Амен.

  12. Зураг 12,13,14,15,16,17,18,19,20 мөн 21 нь Их Эзэний өөрийнх нь тогтоосон цагт өгөгдөх болно.