Судрууд
Агуу Үнэт Сувд


Мосегийн Номноос Сонгож Авсан Цуглуулгууд

Бүлэг 4

(1830 оны зургадугаар сараас аравдугаар сар)

Сатан хэрхэн чөтгөр болсон нь—Тэр Еваг уруу татав—Адам Ева хоёр унав, тийнхүү үхэл дэлхийд ирэв.

1Мөн Их Эзэн Бибээр, Бурхан Мосед ярьж, хэлэв: Миний Төрсөн Ганцын нэрээр чиний зарлигласан тэр Сатан, мөн адил эхлэлээс байгаа бөлгөө, мөн тэрээр миний өмнө ирж, хэлэв,—Болгоогтун, би энд байна, намайг илгээгтүн, би таны хүү байх болно, мөн нэг ч бодгаль хаягдахгүйгээр бибээр хүн төрөлхтнийг гэтэлгэх болно, мөн үүнийг би гарцаагүй хийх болно, иймийн тулд өөрийн алдар хүндэтгэлийг надад өгөгтүн.

2Гэвч, болгоогтун, миний Хайрт мөн эхлэлээс Сонгогдсон Хайрт Хүү минь, надад хэлэв—Аав аа, таны таалал хэрэгжих болно, мөн алдар суу үүрд таных байх болно.

3Иймийн тул, Сатан миний эсрэг бослого гаргасан хийгээд бибээр Их Эзэн, Бурхан, мөн тэрчлэн түүнд өгсөн хүмүүний сонгох эрхийг эрэлхийлэн мөн би түүнд өөрийн хүчийг өгөх ёстой гэсний учир түүнийг би Төрсөн Ганцынхаа хүчээр доош хаягдахаар болгосон бөлгөө;

4Мөн тэрээр Сатан, тийм ээ, бүр чөтгөр, хүмүүнийг мэхлэн мөн харалган болгох, мөн тэднийг, бүр миний дуу хоолойг үл сонсох болгоныг таалалдаа боолчлон хөтлөх бүх худал хуурмагийн эцэг болсон билээ.

5Мөн эдүгээ Их Эзэн Бурхан миний хийсэн хээрийн ямар ч амьтнаас илүү зальтай нь хорт могой байв.

6Мөн Сатан үүнийг хорт могойн зүрхэнд хийн (учир нь тэрээр олныг араасаа дагуулсан буюу) мөн тэрээр тэрчлэн Еваг мэхлэхийг эрэлхийлсэн ажгуу, учир нь тэрээр Бурханы оюуныг мэдсэнгүй, иймийн тул тэрээр дэлхийг устгахыг эрэлхийлж байв.

7Мөн тэрээр эмэгтэй хүнд хэлэв: Тийм ээ, та нар цэцэрлэгийн мод бүрээс идэж болохгүй хэмээн Бурхан хэлсэн биз дээ? (Мөн тэрээр хорт могойн амаар ярьж байв.)

8Мөн эмэгтэй хүн хорт могойд хэлэв: Бид цэцэрлэгийн моднуудын жимснээс идэж болно;

9Харин цэцэрлэгийн гол дунд чиний болгоож буй тэр модны жимсний тухай, Бурхан—Та нар үүнээс идэх ёсгүй, та нар үхэхгүйн тулд, үүнд хүрэх ч ёсгүй хэмээн хэлсэн шүү дээ.

10Мөн хорт могой эмэгтэй хүнд хэлэв: Чи гарцаагүй үхэхгүй ээ;

11Учир нь та нар үүнээс идсэн тэр өдөр, тийнхүү та нарын нүд нээгдэх болно, мөн сайн ба мууг мэдсэнээр та нар бурхад шиг болох болно гэдгийг Бурхан мэддэг.

12Мөн тэгээд эмэгтэй хүн уг мод хүнсний тул сайн байсныг харахад мөн энэ нь түүний нүдэнд тааламжтай байв, мөн мод нь түүнийг мэргэн болгохыг хүсч, тэрээр үүний жимснээс авч, мөн идэв, мөн тэрчлэн нөхөртөө өгөв, мөн тэр идсэн ажээ.

13Мөн тэдний хоёулангийнх нь нүд нээгдэж, мөн тэд нүцгэн байгаагаа мэдэв. Мөн тэд инжрийн навчнуудыг цуглуулан зүйж мөн өөрсдөдөө хормогч хийв.

14Мөн тэд цэцэрлэг дундуур өдрийн сэрүүнд алхаж явахдаа Их Эзэн Бурханы дуу хоолойг сонсов; мөн Адам болон түүний эхнэр, Их Эзэн Бурханы дэргэдээс өөрсдийгөө нуухын тулд цэцэрлэгийн моднуудын дунд оров.

15Мөн Их Эзэн бибээр, Бурхан, Адамыг дуудаж, мөн түүнд хэлэв: Чи хааччихав аа

16Мөн тэрээр хэлэв: Би цэцэрлэгт таны дуу хоолойг сонсоод мөн бибээр айсан буюу, учир нь өөрийгөө нүцгэн байгааг хараад, мөн би өөрийгөө нуусан бөлгөө.

17Мөн бибээр Их Эзэн, Бурхан Адамд хэлэв: Чамайг нүцгэн байна гэж хэн чамд хэлэв? Чи идэх ёсгүй, хэрэв идэх аваас чи гарцаагүй үхнэ хэмээн чамд миний зарлигласан тэр модноос чи идсэн үү

18Мөн эрэгтэй хүн хэлэв: Надад таны өгч, мөн тэрээр надтай хамт үлдэх ёстой хэмээн зарлигласан тэр эмэгтэй, тэр чинь уг модны жимснээс надад өгч тэгээд би идсэн.

19Мөн Их Эзэн бибээр, Бурхан, эмэгтэй хүнд хэлэв: Чи чинь юу хийчих нь энэ вэ? Мөн тэр эмэгтэй хэлэв: Хорт могой намайг мэхэлж, тэгээд би идчихсэн.

20Мөн Их Эзэн бибээр, Бурхан хорт могойд хэлэв: Чи үүнийг хийсэн учир бүх амьтдаас мөн хээрийн амьтан болгоноос илүүгээр зүхэгдэх болно, чи хэвлийгээрээ мөлхөж мөн амьдралынхаа бүх өдрүүдэд тоос идэх болно;

21Мөн эмэгтэй та хоёрын хооронд, чиний үрс хийгээд түүний үрсийн хооронд би өс хонзон тавих болно, мөн тэрээр чиний толгойг няцлах болно мөн чи түүний өсгийг няцлах болно.

22Бибээр, Их Эзэн, Бурхан эмэгтэйд хэлэв: Би чиний зовлон мөн чиний жирэмсний зовиурыг үлэмж ихээр өсгөн нэмэх болно. Чи зовлонд хүүхдүүдийг урагш авчирч мөн хүсэл чинь нөхөрт чинь байх болно, мөн тэрээр чамайг захирах болно.

23Мөн Их Эзэн, Бурхан бибээр Адамд хэлэв: Чи эхнэрийнхээ дуу хоолойг анхаарч мөн—Чи үүнээс идэх ёсгүй хэмээн хэлж, чамд миний зарлигласан модны жимснээс идсэн учир, чамаас болж газар зүхэгдэх болно, мөн чи үүнээс амьдралынхаа бүх өдрүүдэд зовлонд идэх болно.

24Өргөс тэрчлэн, мөн өргөст халгайг энэ нь чамд урагш авчрах болно, мөн чи талбайн ургамал идэх болно.

25Чи газарт эргэж ирэх хүртлээ нүүрнийхээ хөлсөөр талхаа олж идэх болно—учир нь чи үүнээс авагдсан бөлгөө, мөн чи тоос байсан бөгөөд мөн чи тоосондоо буцаж очих болно.

26Мөн Адам эхнэрийнхээ нэрийг Ева хэмээв, учир нь тэрээр амьд бүхний эх байв, учир нь ийн бибээр, Их Эзэн, Бурхан олон байгаа бүх эмэгтэйчүүдээс эхнийх нь хэмээн нэрлэв.

27Адамд мөн тэрчлэн түүний эхнэрт бибээр Их Эзэн, Бурхан арьсан хувцас хийж, мөн тэднийг хувцаслав.

28Мөн бибээр, Их Эзэн, Бурхан өөрийн Төрсөн Ганцад хэлэв: Болгоогтун, хүн сайн ба мууг мэдсэнээр бидний нэгэн болгогдов, мөн эдүгээ тэрээр гараа урагш сунгаж мөн амьдралын модноос тэрчлэн бас хүртэж мөн үүрд амьдрахгүйн тулд,

29Тиймийн тул, бибээр, Их Эзэн, Бурхан түүнийг авсан тэрхүү газрыг боловсруулахын тулд түүнийг Еденийн Цэцэрлэгээс явуулах болно;

30Учир нь бибээр, Их Эзэн, Бурхан амьдардгийн адил, бүр үүнчлэн миний үгс хий хоосон буцаж үл болох бөлгөө, учир нь тэдгээр нь миний амнаас гарсан л бол тэдгээр нь биелэгдэх ёстой.

31Иймээс бибээр хүнийг хөөж, мөн амьдралын модны замыг хамгаалахын тулд зүг бүрд эргэлдэгч хериб ум болон галт илдийг Еденийн Цэцэрлэгийн зүүн талд байрлуулсан бөлгөө.

32(Мөн эдгээр нь өөрийн үйлчлэгч Мосед миний ярьсан үгс болой, мөн тэдгээр нь би байдгийн адил үнэн бөлгөө, мөн тэдгээрийг би та нарт ярилаа. Намайг зарлиглах хүртэл, итгэдэг тэдэнд бус бол, тэдгээрийг чи хүмүүнд үл үзүүлэхийг мэдтүгэй. Амен.)