2019
Өсвөр үеийнхэнд зориулав
2019 оны 10-р сар


Өсвөр үеийнхэнд зориулав

Зураг
Carol with her brother

Гэрэл зургийг ЛИЗУ НИЛССОН

Чилид гар утас үнэтэй байдаг ч би 2016 онд гар утас худалдан авах мөнгө цуглуулах зорилго тавьсан юм. Бүтэн жилийн турш би чихэр, алфажор* бөөнөөр авч, сургуулийнхаа найзуудад зардаг байв. Би олсон бүхнээ хадгалдаг байлаа. Би өдрийн хоолонд ч ордоггүй, кинонд ч явдаггүй байв.

Би эцэг эхээсээ утас нэхэхийг хүсээгүй бөгөөд өөрөө авсан гэж хэлэхийг хүсэж байлаа. Аав маань надад урам зориг өгдөг байв. “Карол, чи чадна аа” гэж тэр хэлдэг байлаа.

Би маш их зүйл сурсан. Юу ч зүгээр олддоггүй. Зорилгод хүрэхэд хүчин чармайлт шаардагддаг ч бид хэзээ ч бууж өгөх ёсгүй. Бид аливаа зүйлийг өөрийн хөдөлмөрлөж олсон хөлсөөр авахад эдгээрийг олж авахын тулд хэчнээн их хөдөлмөр шаардагддагийг мэддэг болдог бөгөөд үнэ цэнийг нь улам их мэдэрдэг.

Би юу хийх, хаана очихыг хүсэж байгаагаа шийдэх хэрэгтэй гэдгээ мэдсэн. Хэрэв би ариун сүмд гэрлэхийг хүсэж л байгаа бол сүмдээ болон семинартаа, дараа нь институт, ганц бие залуучуудын үйл ажиллагаанд явах хэрэгтэй. Мөн би зохистой залуу эрэгтэйчүүдтэй болзох хэрэгтэй. Зорилгодоо хүрэхийн тулд одоо золиослол гаргаж байж хожим нь сайн сайхныг олж авдаг.

Кэрол, 15 настай, Чили

  • Өмнөд Америкийн уламжлалт жигнэмэг.