2019
Вилсон Ди Паула—Уругвай, Сан Хосе
2019 оны 10-р сар


Итгэлийн хөрөг

Вилсон Ди Паула

Уругвай, Сан Хосе

Зураг
Wilson and his daughter sitting at home

Мотоциклын ослын улмаас Вилсон босож явж чадахаа больжээ. Жилийн дараа түүний эхнэр нас барав. Бага насны хоёр охинтойгоо бэлэвсрэн үлдсэн Вилсон юу хийхээ мэдэхгүй байлаа. Амьдрал нь зорилготой байсан эсэхийг тэр мэдэхгүй байв. Вилсон хорсон уурлаж болох байсан. Гэвч үүний оронд тэр үнэний эрэлд гарсан юм.

Коди Бэлл, гэрэл зурагчин

Би мотоциклын осолд орж бас эхнэрээ алдсаны дараа өсгөн хүмүүжүүлэх хоёр бяцхан охинтойгоо хамт үлдэв. Тэргэнцэртэй үлдсэн би охидоо хэрхэн өсгөхөө үнэхээр мэдэхгүй байлаа. Энэ осол амьдралыг минь орвонгоор нь эргүүлсэн юм.

Надад олон асуулт байв. Яагаад золгүй явдал тохиолддог вэ? Би зөв зүйл хийхийг хичээдэг байтал эхнэрийг минь надаас салган авч мөн би тэргэнцэртэй үлдсэн байтал эмч нар охины минь толгойноос хавдар авахын тулд мэс засал хийх шаардлагатай болсон юм. Амьдрал ямар ч зорилгогүй гэж би бодох болов.

Гэвч би үнэнийг олох хэрэгтэй гэдгээ ухаарсан. Би янз бүрийн шашныг судалсан ч Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг олсон юм. Би энэ Сүм үнэн гэдгийг мэдэрсэн.

Би энэ амьдралын дараа амьдрал байдгийг мөн бид нас барсныхаа дараа хайртай хүмүүстэйгээ хамт байх боломжтой гэдгийг олж мэдсэн. Би эхнэртэйгээ хамт 10 жил сайхан амьдарсан тул энэ мэдээ намайг баярлуулсан юм.

Сайн мэдээг олсон явдал миний амьдралыг бүхий л талаар өөрчилсөн. Миний сэтгэл санаа, оюун ухаан тайвширч амарсан. Манай гэр бүл ням гараг бүр сүмд очих бүрдээ аз жаргалыг мэдэрч, гэртээ илүү хүчирхэгжин ирэх болсон юм. Бид баптисм хүртэж, эцэст нь Аргентины ариун сүмд үүрд мөнхөд лацдан холбуулсан.

Би одоо ч гэсэн Сүмдээ явсаар л байгаа. Би бишопын зөвлөлд зөвлөхөөр үйлчилж, олж авсан бүх туршлагаасаа мөн амьдралын бүх сорилт бэрхшээлээс суралцахыг хичээдэг. Энэ нь намайг хүчирхэгжүүлдэг. Би хорь гаруй жил тэргэнцэр дээр сууж байгаа хүний хувьд аз жаргал хүний дотроос ирдгийг мэддэг болсон. Хүн өдөр бүр илүү их зүйлийг мэдэж авдаг. Үүнд би талархдаг.

Би дэлхий дээр амьдрах нь зорилготой гэдгийг мэддэг болсон. Бид Тэнгэрлэг Эцэгийн мөнхийн төлөвлөгөөний нэгэн хэсэг учраас энд байгаа. Бидэнд үхлийг ялан дийлсэн, амилсан Аврагч бий. Үүнийг мэдэх нь намайг хүчирхэгжүүлдэг. Би одоо цөхрөлтгүй зүтгэж, үргэлжлүүлэн урагшилсаар байх болно. Надад өөрийн гэсэн зорилго байгаа бөгөөд зохистой амьдрахыг хичээх юм бол мөнхийн гэр бүлтэй болж чадна гэдгийг би мэднэ.

Зураг
Wilson next to a window while Sofia looks on

Сорилт бэрхшээл тохиолддог ч Вилсон болон түүний охин Софиа хоёрт сайн мэдээ амар амгалан, аз жаргал, хүч чадлыг өгдөг. Софиа хагалгаа хийлгэснээсээ хойш аавтайгаа хамт амьдрах болсон. Вилсон Сүмд үйлчилснээр баяр баясгалан мэдэрдэг.

Зураг
Wilson in the kitchen

Тэргэнцэр дээрээ гал тогоо хавиар эргэлдэж, хоол хийх нь хоёр хөл нь ослоос болж мэдээгүй болсон цагаас хойш түүний өөртөө хөгжүүлсэн олон чадварын нэг юм.

Зураг
Wilson studying the scriptures

Вилсон судраас суралцахдаа Аврагчаас найдвар, хүч чадлыг олж авдаг.

Зураг
missionaries praying with Wilson and his daughter at the table

Номлогчид Ди Паулагийн гэр бүлтэй хамт оройн хоол идэж байгаа нь. Вилсон сайн мэдээг хайрлах болсноор гэр бүлээ болон Сүмээ хүчирхэгжүүлдэг.

Зураг
Wilson looking out a window

Вилсон ноцтой осолд орж мөн эхнэрээ нас барсны дараа амьдралын зорилгод эргэлзэх болжээ. Тэр Есүс Христийн сайн мэдээг олсноор зорилгоо олсон юм.

Зураг
Wilson at the doorway while his daughter walks outside holding dogs

Вилсон, Софиа хоёр сайн мэдээнээс итгэл найдвар олж авдаг. Хорь гаруй жилийг тэргэнцэр дээр өнгөрүүлсэн ч Вилсон утга учиртай арга замаар үйлчлэхээ болиогүй юм.

Зураг
Wilson smiling while daughter stands nearby

Вилсоны инээмсэглэл түүний амьдрал сүнслэг байдлын хувьд адислагдсаныг илтгэдэг. Вилсон “Аз жаргал дотоод сэтгэлээс гарч ирдэг. Хүн өдөр бүр илүү их зүйлийг мэдэж авдаг” хэмээн хэлсэн.

Зураг
missionaries eating dinner with Wilson and his daughter

Ди Паулагийн гэр бүл номлогчидтой хооллох үедээ тэдэнтэй хоолноос илүү чухал зүйл болох сайн мэдээг хайрлах хайр, үүнд талархах талархлын талаар хуваалцдаг.