2019
Есүс биднийг хайрладаг шиг бусдыг хайрлах нь
2019 оны 10-р сар


Тэргүүн Зөвлөлөөс

Есүс биднийг хайрладаг шиг бусдыг хайрлах нь

Даллин Х.Өүкс, “Бусдыг хайрлаж, өөр үзэл бодол бүхий хүмүүстэй хамт амьдрах нь,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 27–30.

Зураг
Loving Others as Jesus Loves Us 1
Зураг
Loving Others as Jesus Loves Us 2

Есүс Өөрийн шавь нарт “Би та нарыг яаж хайрласан шиг та нар бие биеэ хайрлагтун” (Иохан 15:12) гэсэн нэгэн чухал зарлигийг өгчээ. Бид Христийн дагалдагчдын хувьд бусадтай хамт амар амгалан амьдрах хэрэгтэй. Үүнд бидэнтэй адил зүйлд итгэдэггүй хүмүүс ч багтана.

Аврагч биднийг хайрладаг шиг бид бусдыг хайрлаж болох хэд хэдэн арга замыг энд оруулав. Үүнд:

  • Өөрөөсөө өөр хүмүүст сайхан сэтгэлээр ханд.

  • Тэдний итгэл үнэмшилд хүндэтгэлтэй ханд.

  • Хэнийг ч дээрэлхэж эсвэл дорд үзэж болохгүй.

  • Сайн сонсогч бай.

  • Эелдэг бай. Уурлан маргалдаж болохгүй.

  • Үнэний төлөө зогс.

  • Бусдад сайн мэдээний талаар даруу байдлаар хэл. “Үнэнийг хайраар [ярь]” (Ефес 4:15).

Аврагч биднийг хайрласан шиг бие биенээ хайрлах тушаал бол магадгүй хамгийн агуу сорилт байж болно. Бид хийж байгаа бүхнээрээ хайраа харуулах болтугай гэж би залбирч байна.