2017
Таны анхдагч байх аян бол бодитой бөгөөд дүр эсгэх төдий зүйл биш
July 2017


Таны анхдагч байх аян бол бодитой бөгөөд дүр эсгэх төдий зүйл биш

Хожмын үеийн гэгээнтэн байна гэдэг нь анхдагч байна гэсэн үг.

Зураг
teens wearing paper doll pioneer clothes

Би жаахан хөвгүүн байхдаа заримдаа өөрийгөө спортын од гэж төсөөлөн тоглодог байсан. Би өөрийгөө нисэж чаддаг мөн аварга том хүн болж байна гэж төсөөлдөг байлаа. Хэдийгээр би намхан нуруутай, даруухан, бие бялдар сайтай байгаагүй ч амьдралдаа сэтгэл хангалуун нэгэн байв. Гэхдээ төсөөлж тоглоход ямар зугаатай байдаг байсан гээч! Би зөвхөн дотроо төсөөлдөг байсан ч өөр, шинэлэг зүйл мэдрэх дуртай байв. Тийм болохоор л хүмүүс төсөөлөн бодох дуртай байдаг байх.

Төсөөлөн бодох талаар нэг зүйл хэлэхэд, хожмын үеийн гэгээнтэн бид анхдагчдын аянд явах дуртай. Бид анхдагчдын хувцас (төстэй) өмсдөг. Бид анхдагчдын гар тэрэг (ойролцоо) түрдэг. Бид анхдагчдын хоол (яг ч адил биш) иддэг. Бид анхдагч болох гэж ихээхэн хүчин чармайлт гаргадаг. Хамгийн гайхалтай нь бид анхдагч болох гэж хичээх шаардлагагүй юм. Бид аль хэдийн анхдагчид болсон.

Ерөнхийлөгч Томас С.Монсон: “Анхдагч байна гэдэг бол ‘бусдын явах замыг бэлдэж эсвэл нээхээр бусдын урд явдаг хүнийг хэлдэг’ тул хожмын үеийн гэгээнтэн байх нь анхдагч байна гэсэн үг юм”1 хэмээн хэлсэн. Ерөнхийлөгч Монсон хэрхэн өөрийн үг, үйлдлээр жинхэнэ анхдагч байхыг заасан билээ.

“Бидний урд явж, дагаж явах замыг үзүүлсэн хамгийн агуу анхдагч болох Аврагчийн замаар бид явдаг.

‘Ирж, Намайг дага’ хэмээн Тэрээр урьсан.”2

Ирж Намайг дага. Энэ хэдэн энгийн үг бидэнд жинхэнэ анхдагч байхад тусалж чадна.

Эдгээр үгийг саяхан гадасны анхдагчдын аянд явсан орчин үеийн анхдагчдын нүдээр харъя.

“Ирээд, Намайг дага”

Зураг
Taylor A.

Ирээд гэдэг үг нь урилга юм. Энэ нь нэг газраас нөгөө газар руу явах хөдөлгөөнийг илэрхийлдэг. Тэйлор А. энэ үгийн утгыг сайн мэддэг.

Тэйлор сэргэлэн цовоо, баяр баясгалантай, Сүнсээр дүүрэн охин ч гэлээ, эдгээр үг хоёр жилийн өмнөх Тэйлорыг яав ч тодорхойлохгүй гэдгийг тэр хамгийн түрүүнд хэлэх байх. Тэр одоо сүнслэг байдал болоод бие махбодын хувьд өөр түвшинд хүрч чадсан. Тэр бол анхдагч.

“Би шинэхэн хөрвөгч учраас өөрийн амьдралд анхдагч нь юм. Миний аялал гайхалтай сайхан байсан. Надад тэс өөр, шинэ амьдрал шиг санагддаг. Харин бид аяллынхаа энэ эхний алхмыг хийхэд л гайхамшигтай зүйлс тохиолдож эхэлдэг” гэж тэр хэлсэн юм.

Тэйлор ир гэсэн урилгыг ойлгохын зэрэгцээ уг урилгын эх сурвалж хэн болохыг мэддэг. Тэр “Бид энэ дэлхийд яах гэж ирснээ мартсан байдаг, тийм биш гэж үү? Бид ажил мэргэжил, техник технологид хэт их анхаарал хандуулж байна. Би сүүлийн үед Христийг нэгдүгээрт тавих талаар их бодох болсон. Бид анхдагчдын хийсэн зүйлд буюу Христэд төвлөрөх хэрэгтэй” гэв.

Зураг
Ethan G.

Дага гэдэг нь өөр нэг урилга юм. Этан Г. анхдагчдын аяны үеэр энэ үгийн талаар илүү гүн гүнзгий ойлголттой болсон. Тэр “Аяны үеэр зарим үед надад тийм ч сайхан байгаагүй ба урам хугарах ч үе тохиолдож байсан. Гэхдээ анхдагчид ч гэсэн үүнийг мэдэрсэн гэдгийг би ухаарсан” гэж хэлэв.

Яагаад эхэн үеийн анхдагчид энэ бүхнийг хийсэн юм бол гэж Этан боддог байсан. Тэр “Би зүгээр л бууж өгөх байсан байх. Гэхдээ үүний талаар бодох тусам тэд Аврагчийг хайрладаг мөн Түүгээр дамжуулан илүү сайн хүн болж чадна гэдэгт итгэж найдаж байсан учраас энэ бүхнийг хийсэн гэдгийг би ойлгосон юм. Би ч бас тэдний адил байхыг хүсдэг” гэж хэлсэн.

Этан аянд явахынхаа өмнө өмнөх үеийн анхдагчдын тухай уншиж, тэдэнтэй холбогдон, Есүс Христийг дагана гэсэн тэдний итгэлээс урам зориг авсан байна. Этан одоо юу хийж байгаа бол? Тэр бүрэн цагийн номлолд үйлчлэх дуудлагаа хүлээн авч байна гэж төсөөлөн бодож суугаа. Тэр ерөнхийлөгч Монсоны зөвлөгөөг даган, бусдад дагаж явах замыг заахаар бэлтгэж байна.

Зураг
Harmony C.

Бид хаана очих ёстой вэ? Бид хэнийг дагах ёстой вэ? Аврагч “Ирээд, намайг дага” (Лук 18:22; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) хэмээн хэлсэн. Хармони анхдагчдын аянд явахаар гэрээсээ гарахдаа Их Эзэний мутрыг энэ туршлагаасаа олж харжээ. Тэр Түүнийг дагаж байгаагаа мэдэж байв.

Хармонигийн гадасны анхдагчдын аянд явах болсон зам бусдынхаас өөр байсан. Тэр 15 настай байхдаа ховор төрлийн арьсны хорт хавдартай болохоо мэджээ. Тэр үед Хармони гадасныхаа аянд оролцож чадаагүй юм. “Би маш их сэтгэлээр унасан” гэж тэр хэлэв.

Дөрвөн жилийн дараа гадаснаас дахин нэг аян болохыг зарлахад Хармони хорт хавдраасаа салсан байлаа. Гэхдээ 19 нас хүрсэн учраас явах боломжгүй гэж тэр бодов. Гэтэл тэр удирдагчаар оролцох дуудлага хүлээн авчээ. Тэр “Энэ нь Их Эзэн биднийг хэн гэдгийг болон зүрх сэтгэл доторх хүслийг маань мэддэг бөгөөд хэрэв тэдгээр нь зөв шударга, сайн сайхан байх юм бол биднийг адисална гэсэн гэрчлэлийг өгсөн” гэж хэлсэн юм.

Хармони саад бэрхшээлтэй тулгарах үедээ “Зовлон бэршээлтэй учирсан хүн бүрд Их Эзэнд найд гэж хэлмээр байна. Тэр үргэлж та нарт туслахад бэлэн байдаг. Тэр бидэнд хайртай бөгөөд биднийг унагахгүй. Бид зүгээр л Түүний гараас барих хэрэгтэй бөгөөд Тэр анхдагчдын аянд маань тусална” гэсэн зөвлөгөөг бидэнд өгсөн.

Та нар анхдагч байж чадна

Зураг
young man pulling handcart

Та нар анхдагчдын аянд огт явж байгаагүй ч гэсэн анхдагч байж чадна. Үүний тулд та нар бүчтэй малгай өмсөж, гар тэрэг түрэх шаардлагагүй. Та нар эхэн үеийн анхдагчдын адил Есүс Христийг дагахад л болно. Та нар ийнхүү хийснээр ерөнхийлөгч Монсоны хэлснээр “бусдын явах замыг бэлдэж эсвэл нээхээр урд явдаг” хүн нь байх болно.

Хэрэв та нарт анхдагчдын аянд явах боломж олдвол цагаа зугаатай сайхан өнгөрөөгөөрэй. Харин аян дуусаж, гар тэргээ орхин явахдаа анхдагчийн гэрчлэлээ бүү орхиорой. Гэрчлэлээ өөртэйгөө авч яваарай.

Та нар энэ үеийн жинхэнэ анхдагчид юм. Хамгийн агуу Анхдагч болох Аврагчаар удирдуулсан та нар амжилтад хүрэх нь гарцаагүй!

Эшлэлүүд

  1. Томас С.Монсон, “True to the Faith of Our Forefathers,” Liahona, 2016 оны 7-р сар, 4; The Compact Edition of the Oxford English Dictionary-аас авсан эшлэл (1971), “pioneer.”

  2. Томас С.Монсон, “True to the Faith of Our Forefathers,” 4–5.