2017
Би порнограф үзэхээ өөрөө больсон ч энэ талаар бишоптойгоо ярилцах хэрэгтэй юү?
July 2017


Би порнограф үзэхээ өөрөө больсон ч гэсэн энэ талаар бишоптойгоо ярилцах хэрэгтэй юү?

Зураг
bishop

Хэрэв та порнограф үзэж байгаа бол “шаардлагатай тусламж авахыг эрэлхийлэхэд” уриалж байна. “Эцэг эх болон бишоп тань та нарыг наманчлах алхмуудыг хийхэд мөн энэ хөнөөлт зуршлаас ангижрахад тусалж чадна” (Залуучуудын бат бөх байдлын төлөө [2011], 12).

Хэрэв та порнограф үзэхээ өөрөө больсон бол энэ талаар бишоптойгоо ярилцах “хэрэг” байгаа эсэх нь гол асуудал биш. Жинхэнэ асуудал нь “Яагаад бишоптойгоо ярилцаж болохгүй гэж?” гэдэгт байгаа юм. Үнэндээ ярилцлага хийлээ гээд буруутахгүй. Тэр таныг ойлгож, урам зориг өгч, өнгөрсөн гэм нүглээ орхихын тулд гаргасан хичээл зүтгэлд тань баярлах болно. Бишоп таны зохистой болон бүрэн наманчилсан эсэхтэй холбоотой эргэлзээг тань шийдвэрлэхэд туслах боломжтой. Мөн тэр танд Есүс Христэд болон Түүний цагаатгагч золиослолд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд тусална. Түүнчлэн та энэ шалтгаанаар эцэг эхтэйгээ ярилцах талаар бодож үзээрэй.