2017
Хүргэж өгөхдөө сайн мэдээг хуваалцсан нь
July 2017


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Хүргэж өгөхдөө сайн мэдээг хуваалцсан нь

Зураг
drive through English countryside

Зураг чимэглэлийг Алан Бэйкэр

Нэгэн ням гаргийн өглөө Английн хөдөө нутгаар дайран, сүм рүү явах замд нам гүм, амар тайван байлаа. Ийнхүү явж байхад замын хажууд нэгэн настайвтар эмэгтэй байхыг би харав. Би зогсоод, унаа хэрэгтэй байгаа эсэхийг нь асуух уу яах вэ гэдгээ хурдхан шийдэх хэрэгтэй байлаа.

Надад зогсох хэрэгтэй гэсэн мэдрэмж төрөв. Тэр өөрийг нь Мэри гэдгийг мөн дөнгөж сая энд ирээд байгаагаа хэллээ. Хэрэв тэр эмэгтэй хэдхэн секундын дараа, харин би хэдхэн секундын өмнө ирсэн бол бид бие биетэйгээ тааралдахгүй байх байсныг би мэдсэн. Цаг хугацаа гайхалтай таарсан байлаа!

Түүнийг очих гэж байгаа газраа хэлэхэд уг газар нь сүмийн байртай ойрхон байв. Би сүм рүү явж байгаагаа хэлээд, түүнээс Сүмийн тухай сонсож байсан эсэхийг асуув. Тэр Аврагчид итгэдэг боловч хожмын үеийн гэгээнтнүүдийн талаар бараг мэдэхгүй гэдгээ хэллээ. Замдаа би түүнд сайн мэдээг хуваалцав.

Би Мэриг буулгахдаа сүмийн дараа түүнийг хүргэж өгч болно гэж хэлсэн юм. Тэр ч зөвшөөрч, бид сүм дээр уулзахаар тохиров. Би сүм рүү ороод, номлогчдыг олж, надад шинэ найздаа өгөх Мормоны Номын нэг хувийг өгөхийг тэднээс хүслээ. Хожим нь түүнийг сүмийн байранд ирэхэд гишүүд найрсгаар угтан авч, гэрчлэлээ хуваалцав.

Би Мэрийг хүргэж өгөхдөө, Мормоны Номыг уншсанаар Есүс Христийн талаар илүү ихийг олж мэдэх боломжтой гэж хэлсэн юм. Түүнчлэн Аврагчийн нифайчууд дээр ирсэн тухай түүхийг хаанаас олж болохыг би түүнд хэлж өгөв. Хэдийгээр тэрээр хожмын үеийн гэгээнтнүүдтэй уулзаад удаагүй ч гэлээ, ямар нэгэн зүйл мэдэрснийг би мэдэж байлаа. Би Мэрийг анх уулзсан газартаа хүргэж өгсөн бөгөөд түүнтэй дахиж уулзана гэж төсөөлөөгүй.

Дараагийн өдөр нь ажлаасаа гэр рүүгээ явж байхдаа энгийн үед нэг их яваад байдаггүй, тойруу замаар явах болсон юм. Гайхалтай нь, би Мэритэй дахин тааралдах нь тэр! Тэр намайг хараад, инээмсэглэв. Би ч түүнийг дахин нэг удаа хүргэж өгөхдөө баяртай байлаа.

Би Мэритэй тэр үйл явдлаас хойш дахин уулзаагүй ч энэ явдлыг эргэн санахад Их Эзэн намайг сайн мэдээг хуваалцах боломжоор адисалсанд талархдаг. Их Эзэн бидний цаг хугацааг гайхалтай тааруулж адисалдаг гэдгийг би мэднэ.