2017
Асуух булан
July 2017


Асуух булан

Би мацаг барьж эхлэх насанд хүрсэн эсэхээ хэрхэн мэдэх вэ?

Зураг
question corner

Мацгийн ням гарагт бид ихэвчлэн хоёр удаагийн хоолоо идэж, уулгүй өнгөрөөдөг. Бид мөн идээгүй хоолныхоо мөнгийг тусламж хэрэгтэй хүмүүст туслахын тулд өгдөг. Үүнийг “мацгийн өргөл” гэж нэрлэдэг. Бид мацаг барьж байхдаа адислалуудаа санан, хүмүүсийн төлөө залбирч, Тэнгэрлэг Эцэгтэй ойр байгаагаа мэдэрч болно. Эцэг эх чинь чамайг бэлэн боллоо гэж бодох үед мацаг барьж эхэлж болно. Хэрэв чи эрүүл мэндийн шалтгаанаар мацаг барих боломжгүй бол бусдыг мацаг барьж байхад залбирч, Ариун Сүнсийг мэдрэх боломжтой.

Би мацаг барихыг хүсэж байгаагаа мэдрээд, мацаг барих насанд хүрснээ мэдсэн бөгөөд Ариун Сүнс надад зөв зүйл хийж байгааг хэлсэн юм. Би бага багаар мацаг барьж эхэлсэн. Би нэг хоолоор мацаг барьдаг байснаа дараа нь хоёр хоолоор барьдаг болсон.

9 настай Анн Д., АНУ, Невада

Чи хэзээ мацаг барьж эхлэхээ мэдэхийн тулд Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч болно. Тэнгэрлэг Эцэг залбирлуудад чинь хариулна гэдгийг би мэднэ.

7 настай Лиам П., АНУ, Юта

Та нар бусдыг адисалж, Сүнсийг мэдрэхийг хүсэж байвал мацаг барих нь зүйтэй. Баптисм хүртсэнийхээ дараа мацаг барьж эхлэх нь тохиромжтой цаг юм.

9 настай Эдди О., АНУ, Калифорни

Ариун Сүнс надад мацаг барьж эхлэх тохиромжтой цаг болсон гэж хэлэхийг мэдэрч байгаа учраас би мацаг барих насанд хүрснээ мэднэ. Дараа нь би ээж, ааваасаа энэ мэдрэмж үнэн зөв байсныг асууна.

7 настай Брүүклин Р., Шинэ Зеланд, Оакланд

Би баптисм хүртэхдээ мацаг барьж эхлэхэд бэлэн болсноо мэдэрнэ гэж бодож байна. Би Тэнгэрлэг Эцэгээс тусламж эрэн залбирч, хэзээ, хэрхэн эхлэхээ асууж болно.

7 настай Брайн К., АНУ, Вашингтон