2015
Мелкизедек санваар хүлээн авахад бэлэн үү?
2015 оны долоодугаар сар


Мелкизедек санваар хүлээн авахад бэлэн үү?

“Тиймийн тул, санваарыг хүлээн авдаг тэд бүгд зөрчиж ч үл болох, мөн хөдөлгөж ч үл болох, Эцэгийн минь энэхүү тангараг хийгээд гэрээг хүлээн авдаг бөлгөө” (С ба Г 84:40).

Зураг
Illustration of a young man wearing a suit and tie.

Зураг чимэглэлийг Жон Качик

Тангараггүйгээр хүлээн авдаг Аароны санваартай адилгүй нь Мелкизедек санваарыг Тэнгэрлэг Эцэгтэй хийсэн тангаргаар хүлээн авдаг бөгөөд Тэнгэрлэг Эцэг болон таны хооронд хийгдсэн гэрээгээр хүлээн авагддаг. Дараах санаанууд нь Их Эзэний санваарын тангараг ба гэрээнүүдийг илчилсэн Сургаал ба Гэрээ 84:33–44 дээрх гол хэллэгүүдийг ойлгоход тань туслах болно.

Тэнгэрлэг Эцэгийн хийсэн тангараг гэж юу вэ?

“Тангараг ба гэрээний боломжуудад зохистой байх нь бидэнд Бурханы бэлгүүдээс хамгийн агуу нь болох мөнх амийг авчирдаг. Энэ бол Мелкизедек санваарын зорилго юм. Бид санваарыг хүлээн авч, мөн ариун сүмийн ёслолуудыг хийж, шинэчилж, гэрээнүүдээ сахиснаар Түүний алдар суугийн бүрэн байдлыг олж авч мөн Түүн шиг амьдарч болохын тулд бидэнд Тэнгэрлэг Эцэг, Елохимийн өгсөн тангараг амлагдсан билээ.

Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг, “Итгэл ба санваарын тангараг, гэрээ,” 2008 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 61.

Энэ гэрээн дэх таны хийх зүйл юу вэ?

“Эрэгтэй хүний энэ гэрээн дэх хийх хэсэг нь санваар дахь дуудлагаа эрхэмлэн биелүүлж, Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарч, зарлигуудыг дагах явдал юм [С ба Г 84:33-ыг үзнэ үү].

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит (1876–1972), “Magnifying Our Callings in the Priesthood,” 1970 оны 4-р сарын чуулган дээр хэлсэн үг, 59.

Та нарын бие махбод шинэчлэгдэнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?

“Би энэ амлалтыг өөрийнхөө болон бусдын амьдралд биелэгдэхийг харсан. Миний нэг найз номлолын ерөнхийлөгчөөр үйлчилсэн юм. Тэр үйлчилж байхдаа өдөр дуусах мөчид, маргаашийг дааж давж гарах хүчтэй байх эсэхтээ эргэлзэн, орондоо арайхийн ордог байснаа надад хэлсэн юм. Тэр маргааш өглөө нь түүний хүч, зориг шинэчлэгдсэн байдгийг олж мэджээ. Та нар үүнийг Их Эзэн Есүс Христийг болон сэргээгдсэн сайн мэдээг гэрчлэхээр зогсох бүрдээ шинэчлэгддэг юм шиг санагддаг ахимаг настай бошиглогчдын амьдралаас харж байсан. Энэ нь санваарын үйлчлэлдээ итгэлтэй урагшилдаг хүмүүст өгөгдсөн амлалт юм.”

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг, “Faith and the Oath and Covenant of the Priesthood,” Лиахона, 2008 оны 5-р сар, 62.

Их Эзэнийг хүлээн авна гэдэг нь юу гэсэн үг вэ?

“Санваарыг зохистойгоор хүлээн авсан эрчүүд Их Эзэн Есүс Христийг хүлээн авдаг, харин Их Эзэнийг хүлээн авсан нэгэн Бурхан Эцэгийг хүлээн авна. Эцэгийг хүлээн авсан нэгэн Түүнд байгаа бүхнийг хүлээн авна. Дэлхий дээрх бүх зохистой эрэгтэй, эмэгтэй хүмүүс мөн хүүхдүүд дээр энэхүү тангараг, гэрээний гайхамшигт адислалууд асгарах болно.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсон, “Гэрээнүүд,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 103.

Хэлхээ судар: Их Эзэнийг хүлээж авах нь

Санваарыг хүлээн авах нь Их Эзэнийг хүлээн авах нэг арга зам юм. Илүү дэлгэрэнгүй суралцахын тулд эдгээр шүлгийг уншина уу: Иохан 13:20 болон Сургаал ба Гэрээ 112:20.

Ням гаргийн хичээлүүд

Энэ сарын сэдэв:

Ёслолууд ба гэрээнүүд