2015
LDS.org вэбсайт үйлдлүүдээ сайжрууллаа
2015 оны долоодугаар сар


LDS.org вэбсайт үйлдлүүдээ сайжрууллаа

Шинэ цагаан дэвсгэр өнгө, цэнхэр цэснээс гадна, LDS.org вэбсайт нь энэ жилийн эхээр үйлдлүүдээ сайжруулж эхэлсэн.

Гишүүдэд өөрсдийн улс орны харилцах хуудас дээрх орон нутгийн мэдээллээ олоход илүү хялбар болгож, улс орны болон хэлний сонголтыг байрлууллаа.

Улс орны харилцах хуудас нь одоо LDS.org вэбсайт дээр байдагтай адил судрууд, сургаал, эх сурвалж, мэдээ зэрэг хажуугийн цэсүүдтэй. Энэ нь LDS.org вэбсайтыг нээлгүйгээр орон нутгийн мэдээ болон Сүмийн эх сурвалжууд руу орох, мөн хайж байх явцдаа орон нутгийн мэдээ болон LDS.org вэбсайтын мэдээллийн аль нэгийг сонгох боломжийг олгох болно.