2015
Өдрийн тэмдэглэл хөтлөх
2015 оны долоодугаар сар


Өсвөр үеийнхэнд зориулав

Өдрийн тэмдэглэл хөтлөх

Ерөнхийлөгч Угдорф бидний өнөө үеийг анхдагчдын цаг үетэй харьцуулав. Та нар хээр талыг гатлаагүй байж болох ч та нар бодож байгаагаасаа ч илүү анхдагчидтай адилхан юм. Та нар нигүүлсэл, шаргуу хөдөлмөр, өөдрөг үзлийг харуулж чадна. Бид анхдагчид эдгээр зан чанарыг харуулсан талаар тэдний хөтөлсөн тэмдэглэлүүдээс мэддэг шиг та нарын үр удам ч гэсэн та нарын тэмдэглэлээр дамжуулан та нарыг мэдэх боломжтой болох юм.

Өөрийнхөө талаар бага ч болов зүйл тэмдэглэл дээрээ бичихэд хэдэн минут зарцуул. Та нар хэрхэн гэрчлэлтэй болсон эсвэл Тэнгэрлэг Эцэгийн тусламжаар дамжуулан хэрхэн сорилт бэрхшээлүүдийг даван туулсан гэх мэт сүнслэг зүйлсийн талаар бичиж болно. Та нар бас таны өдөр тутмын амьдрал ямар байсан талаар мэдэхэд нь (та нарын тэмдэглэлийг хэзээ нэгэн өдөр уншиж чадах) ач зээ нартаа тусалж чадна. Та нар сургууль дээрээ ямар төсөл дээр ажиллаж байгаа вэ? Та нарын өрөө ямар харагдаж байна вэ? Танай гэр бүлийн хамгийн дуртай дурсамж юу байдаг вэ?

Та нар өдөр бүр бага багаар бичиж эхлэхдээ Тэнгэрлэг Эцэг анхдагчдыг удирдсан шиг та нарын өдөр тутмын амьдралд мөн хэрхэн тусалдгийг илүү тодорхой хараад зогсохгүй, та өөрийн ирээдүйн үр удамд өв үлдээж байгаа хэрэг юм.