2014
Чөлөөт сонголт уу эсвэл ёс суртахууны сонгох эрх үү?
аравдугаар 2014


Чөлөөт сонголт уу эсвэл ёс суртахууны сонгох эрх үү?

Сонгох эрхээ ухаалаг ашиглах нь бидний сонголтуудыг нээлттэй байлгаж, зөвийг сонгох чадварыг нэмэгдүүлдэг.

Зураг
composite of 2 photos of a young man in casual clothes and him in a suit.

Гэрэл зургийг Кристина Смит, Зураг чимэглэлийг Брайн Бийч

Би номлолд үйлчлэх талаар бишоптойгоо уулзахаар бэлтгэх үедээ ямар их сандарч байснаа одоо ч санаж байна. Би өөрийгөө хангалттай сайн байгаа эсэхээ бодож байлаа. Бошиглогч Иосеф Смиттэй адил, би “их эсвээс хор хөнөөлтэй нүглүүдэд” (Иосеф Смит—Түүх 1:28) гэмтэй байгаагүй ч түүнтэй адил сандарч байв.

Би Данни (нэрийг өөрчилсөн) гэдэг найзынхаа тухай бодож байсан учраас сандарч байлаа. Данни номлолд үйлчлэхийг ямар их хүсэн хүлээж байгаагаа хэдэн сарын турш ярьсаар байв. Гэвч энэ нь түүнийг бишоптой уулзсаны дараа өөрчлөгдсөн юм.

Данни хэд хэдэн залуу эмэгтэйтэй зохисгүй харилцаатай байснаа дараа нь надад ярьсан юм. Тэр өөрийгөө бүрэн цагийн номлогчийн үйлчлэлд тэнцэхээргүй болгосон байжээ. Тэр номлолыг сонгох боломжгүй болсон байв.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлснээр Данни Сатаны уруу таталтад автсан учраас “сонгох эрхээ буруу ашигласан” байлаа.1

Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимолд зааснаар биднийг сонгох эрхээ дуулгавартай байдлыг сонгоход ашигласан үед жинхэнэ эрх чөлөө ирдэг. Данни эрх чөлөөгөө алдсан нь дуулгаваргүй байхыг сонгосны уршиг гэдгийг мэдсэн юм.

“Хэдийгээр та нар үйлдлээ чөлөөтэй сонгох эрхтэй ч үр дагавруудыг нь чөлөөтэй сонгож чадахгүй.” Та нарын хийдэг сонголтууд бодит үр дүнгийнхээ хувьд сайн эсвэл муу үр дагавартай байдаг.”2

Өөрсдийнхөө төлөө сонгогчид

Бид “өөрсдөө сонгох чөлөөтэй,” “өөрсдийн чөлөөт хүслээр” мөн “өөрсдөө үйлдэх” эрх чөлөөтэй гэж судрууд заадаг учраас (2 Нифай 2:27; 10:23; С ба Г 58:27; Хиламан 14:30) бид ихэвчлэн “сонгох эрх чөлөө” гэдэг нэр томьёог ашигладаг.

Гэвч “чөлөөт сонголт” гэдэг үг судруудад гардаггүй гэдгийг та нар мэдэх үү? Үүний оронд судрууд “Миний өгсөн ёс суртахууны сонгох эрхийн дагуу хүн болгон … сургаал хийгээд зарчимд үйлдэж болохын тулд, … хүн болгон нүглүүдийнхээ төлөө хариуцаж болохын тулд буюу” (С ба Г 101:78; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) хэмээн заадаг.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д. Тодд Кристоффэрсон: “cонгох эрх гэдэг үг [судруудад] дангаараа эсвэл ёс суртахууны гэсэн тодотголтой гардаг. Бид ёс суртахууны сонгох эрх гэсэн тодорхойлолтыг ашиглах үедээ сонгох эрхийн тэнгэрлэг бэлгийн зайлшгүй чухал хэсэг болох хариуцлага хүлээх чадварыг зохих байдлаар тодорхойлж байдаг. Бид бол ёс суртахууны субьектууд бөгөөд өөрсдийнхөө төлөө сонгогчид юм. Бид сонгох эрхтэй ч, сонголтынхоо төлөө хариуцлага хүлээдэг” гэж заажээ.3

Ерөнхийлөгч Пакэр “Сонгох эрх нь судруудад ‘ёс суртахууны сонгох эрх’ гэж тодорхойлогдсон байдаг бөгөөд энэ нь бид сайныг муугаас сонгож чадна гэсэн утгатай” гэж нэмж хэлжээ.4 Бурханаас өгөгдсөн энэхүү бэлэг нь бид “бүх хүмүүний агуу их Зуучаар дамжуулан, эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох эсвээс чөтгөрийн хүч мөн боолчлолын дагуу, боолчлол болон үхлийг сонгох эрхтэй” (2 Нифай 2:27) гэсэн үг юм.

Сонгох эрхийн эсрэг Сатаны дайн

Ёс суртахууны сонгох эрх нь авралын төлөвлөгөөнд чухал байр суурь эзэлдэг учраас Сатан мөнх бус байдлын өмнөх дэлхийд үүнийг устгахаар эрэлхийлсэн юм. Тэрээр бослого гаргасны улмаас тусгаарлагдсан бөгөөд одоо “хүмүүнийг мэхлэн мөн харалган болгох, мөн тэднийг, … таалалдаа боолчлон хөтлөх” (Moсе 4:3–4) гэж эрэлхийлдэг.

Сатан биднийг эрх чөлөөгөө хязгаарлах сонголтууд хийгээсэй гэж мөн биднийг муу зуршил ба донтолт руу удирдаж, түүний уруу таталтуудыг эсэргүүцэх хүчгүй болгохыг хүсдэг. Сайн мэдээний гайхалтай шинж чанар бол бидний сонголтуудын болон тэдгээрийн үр дагавруудын тухай мэдлэгийг бидэнд өгдөг явдал юм. Сонгох эрхээ ухаалаг ашиглах нь бидний сонголтуудыг нээлттэй байлгаж, зөвийг сонгох чадварыг нэмэгдүүлдэг.

Аврагчийн үлгэр жишээ

Тэнгэрт болсон Их зөвлөгөөн дээр авралын төлөвлөгөө танилцуулагдах үед Аврагч бидэнд ёс суртахууны сонгох эрхээ хэрхэн зөв ашиглахыг үзүүлсэн билээ. Тэр “Аав аа, таны таалал хэрэгжих болно, мөн алдар суу үүрд таных байх болно” (Moсe 4:2) хэмээн хэлсэн. Есүс тэр үед болон дараа нь Гетсеманий цэцэрлэгт мөн загалмай дээр Эцэгийн хүслийг биелүүлэхэд бэлэн байсан учраас (Maтай 26:39; Лук 22:42-ыг үзнэ үү), бидний муу сонголтын төлөөсийг төлж, наманчлалаар дамжуулан уучлагдах арга замыг бидэнд өгсөн юм.

Хэрэв бид Аврагчийн жишээг дагавал “Би юу хүссэнээ хийнэ” гэж хэлэхийн оронд “Би Эцэгийн хүсэж буй зүйлийг хийнэ” гэж тунхаглах болно.5 Ёс суртахууны сонгох эрхээ ийм замаар ашиглах нь бидэнд эрх чөлөө, аз жаргалыг авчрах болно.

Би номлолынхоо анхны ярилцлагыг хийхээр бишоптойгоо уулзахаар орохдоо сайн сонголтууд хийсэндээ талархалтай байсан. Хэдэн сарын хойно би Гватемалд Их Эзэнд үйлчилж, бусдад авралын төлөвлөгөөг болон энэ төлөвлөгөөнд ёс суртахууны сонгох эрх ямар үүрэгтэйг зааж байлаа.

Эшлэлүүд

  1. Боид K.Пакэр, “Миний мэддэг зүйлүүд,” Лиахона, 2013 оны 5-р сар, 8.

  2. Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 2.

  3. Д. Toдд Кристоффэрсон, “Ёс суртахууны сонгох эрх,” Ensign, 2009 оны 6-р сар, 47.

  4. Боид K.Пакэр, “Миний мэддэг зүйлүүд,” 8.

  5. Wolfgang H. Paul, “The Gift of Agency” Liahona, 2006 оны 5-р сар, 35-ыг үзнэ үү.